Ло Яан хот Хе Нань мужийн баруун хэсэгт байж,хатан голын дунд урсгалыг сундалж байдаг юм. Ло Ян хот нь одоогоос таван мянган жилийн түүхтэй. Ло Яан хот нь Хятадын хамгийн түрүүнд тогтоосон түүх соёлын нэрт хот бөгөөд Хятадын эртний долоон том нийслэлийн нэг нь юм. тус хот нь эх баялаг элбэгтэй,хөгжсөн соёлтой, зам харилцаа хөгжсөн, техникийн хүчирхэг бодит хүчинтэй шинээр хөгжсөн аж үйлдвэрийн хот юм.одоо нэг хот найман сянь зургаан дүүрэгтэй. Нийт 15208 хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй. Тус хот нийг таван сая есөн зуу тавин мянган хүн амтай, хотын төвийн хүн ам нь нэг сая 250 мянгад хүрч байдаг юм.
Ло Ян хот нь урт удаан түүхтэй, арбин баялаг соёлын өвтэй хот юм.үзэсгэлэнт сайхан байгалийн өнгө үзэмжтэй тул тус хотын аялал жуулчлалын ажил үйлэс өнөө ид хөгжиж байгаа юм. Ло Яан хот нь есөн төрийн нийслэл гэж алдаршсан байдаг. Хятадын хамгийн анхны хаант төр болох Шя улсаа эхлээд урид хожид Шан, зүүн Жу, Зүүн Хан, Вей, баруун Жин, умард Вей, Сүй, Тан зэрэг арван гурван төр Ло Яан хотод нийсэллэж байсан юм. Хятадын эртний долоон том нийслэлийн дотор хамгийн эрт нийслэл болсон, хамгийн олон төрийг өнгөрөөсөн нь Ло Яан хот юм. Ло Яан хот нь бас дэлхийд алдартай эртний торгон замын эх авсан газар юм. зүүн Хан улс болон умард Вей улсаас эхэлж Ло Яан хот нь аажмаар олон улсын том хот болсон байна. олон төрийн нийслэл байсан учраас Ло Яан хот нь Хятадын соёлын голомтын нэг нь болсон бөгөөд түүх соёлын ховор наньдна өвийг хойч үеийнхэнд үлдээж өгсөн байна.Ло Яан хот нь эртний Сүй, Тан улсын үед хөгжлийнхээ оргилд хүрч, хүн ам нь саяд хүрсэн юм. одоо тус хотод улсын хэмжээний соёлын дурсгалт газар зургаа байж, мужийн хэмжээний соёлын дурсгалт газар тавин гурав байна. үлэмж олон сүм хийд, агуй, хөшөөнүүд байна. Лун Мэний чулуун агуй бол Хятадын гурван том чулуун агуйн нэг нь юм. Бай Ма Си бол буддын шашин Хятадад дэлгэрснээс хойш хамгийн түрүүнд байгуулагдсан сүм юм. тус хотын нутгаас түүхийн ховор наньдан эд зүйл дөрвөн зуун мянга гаруй олдсон байна. ийм учраас энэ хотод дэлхийн анхны эртний бунхны музей байгуулагдсан байна.
Ло Яан хот нь аж үйлдвэрийн зузаан суурьтай, дээд техникийн нэлээд их хүчин чадалтай юм. Ло Яан нь шинэ Хятад улс байгуулагдснаас нааших хамгийн түрүүнд байгуулагдсан аж үйлдвэрийн баазуудын нэг нь юм. тус хот одоо нефт химийн аж үйлдвэр, теталлорги, барилгын материал, хөнгөн нэхмэл, хүнсний зүйл зэрэг зургаан том төрлийн аж үйлдвэртэй юм.
|