Хятадын олон улсын радиогийн үзэсгэлэнт сайхан миний нутаг нэвтрүүлэг сүүлийн үе Өвөр монголын хөлүн буйрын яруу найрагч Ф.Чимгээг сурвалжилсан юм. тэрээр Өвөр монголын Улаанхад хотын хэшигтэн хошууны зүүн хойт хэсгийн хустай гэдэг айлд малчин Фумигээ болон Янжинлахмын гэрт заяажээ.
Тэрээр нагац өвөө Хасбаазар болон нагац эмээ гэрэлийн гэрт өсчээ. Тэрээр одоо Өвөр монголын хөлүн буйр хотын утга урлагийн холбооны дэд хянан найруулагч, зохиолч, Хятдаын цөөн тоот үндэстний зохиолчдын хорооны гишүүн, Хөлүн буйр хотын зохиолчдын хорооны байнгын хэрэг эрхлэгчийн үүрэг тушаал хариуцаж байгаа юм. тэрээр 1964 онд Өвөр монголын их сургуулийн монгол хэл уран зохиолын салбарт шалган орж, зохиолч болох замаа өлгөн авсан байна. их сургууль байхдаа тэрээр Хятадын ба гадаадын нэрт зохиолчдын бүтээлүүдтэй танилцаж, уран зохиолын онолын хичээлийн шимдэн суралцаж, хожин нь уншигчидын таашаалыг хүлээсэн зохиолч болоход үндэс суурь тавьсан байлаа. яруун найрагийн элбэг ургац авсан хүн бол чимээ юм.
Далаад оны сүүлчээс эхэлж нийтлүүлсэн түүний бүтээл нь мягын тоонд хүрч бас хорь шахам найруулал, өгүүллэг, телвийзийн уран сайхны киноны зохиолыг бичсэн байна. мянга есөн зуун наян найман онд тэрээр ногоон дурдатгал гэдэг шүлгийн түүвэрээ хэвлүүлж, Өвөр монголдоо хамгийн түрүүнд шүлгийн түүвэр хэвлүүлсэн эмэгтэй хүн болжээ. Тэр амьдрал хязааргүй хайртай байдаг болохоор хаанаас нь ч гэсэн шүлгийн урмас олоод авдаг байсан юм. байгалийн өнгө үзэмж, хүний хайр нь түүнд хамгийн их зохион бүтээх онгод хайралсан юм байна. тэр бодлын цэнхэр дэлхий гэдэг номоо түрүүхэн хэвлүүлэээд уншигчидын гарт өргөн барьсан байна. энэ номондоо Чимгээ цэнхэр дэлхийн цэнхэрхэн хайрыг яруу найрагч хүнд л байдаг нүдээр гярхай ажиглаж, уянгалсан байлаа. түүний шлгээс жишээлж ганц бадгийг нь сийрүүлбэл:
Ганган хөлүн, ээж хөлүн Гүн буйр, энхрий буйр Бөбөрцгийн хоёр сувд Эхийн хоёр хүү Гариг одон, нар саран зүсээ тольддоггэж бичсэн байдаг юм.
тэрээр хөлүн буйр гэдэг уран зохиолын сэтгүүлийн редактороор олон жил ажилласан нь орон нутгийнхаа уран зохиолын үйлсийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр болсон байна. түүний энэ хүчин зүтгэлийг үнэлэхийн тулд түүнийг Хятадын монголоор хэвлэгддэг сэтгүүлийн шилдэг найруулагчаар шалгаруулан шагнасан байлаа. түүний бичсэн найруулал, өгүүллэг, шүлэг зэрэг нь сүүлийн жилүүдэд Өвөр монголын зохиолын түүвэр болон уран зохиолын дээжис бичигт шилэгдэн орсон байна. Чимгээ гуай одоо хэдийгээр тэтэгвэртээ гарсан боловч алтан үзэгнийхээ үзүүрийг мохоогоогүй, өглөө үдэшийн чөлөөнд ч гэсэн урлагийн ганган ертөнцөөрөө зугаалсаар л явна. Залуун хүн харахаараа өөрөө залуу болчихсон юм шиг бодогдно. Баярын инээд соносхоороо нарны гэрэгл шиг амьдралын сайхан туяа цацраад явчихад шиг болдог юм. би энэ дэлхийг дуулахаар бичихээр төрсөн юм гэж тэр хэлсэн байна.Яруухан цэнхэр зам түүний өмнө тэнгэрийн хаяатай залгалдан суналзан байна.
|