• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-01-13 21:36:19    
Сэтгэл санаагаа бичгээр илтгэж сураарай

Хятадын Олон Улсын Радио

     Хүүхдийг хүмүүжүүлэх явцад гэр бүлд иймэрхүү байдал байнга тохиолддог, шижээлбэл өөрт нь хүүхдэд хэлэх маш олон үг байдаг боловч чухам яаж хэлэхээ олж яддаг, ялангуяа баахан эмзэг асуудлыг хүүхдэд шууд хэлэхээс бүр их зовдог. Үнэнийг хэлэхэд үсэг бичгээр өөрийн сэтгэл санаагаа илтгэх бол хүүхэдтэй солилцоо хийх хамгийн сайн арга юм.

     15 настай охины аавд ийм явдал тохиожээ. Нэг өдөр аав нь номын дэлгүүр орох гээд мөнгөө авахаар шургуулга нээсэнд түрүү өдөр нь байсан 400 юань харин 300 юань болцхосон байлаа, сонин юм? шургуулгад байсан мөнгө байнга дутах болсон нь ямар учир юм бол ? хүүхдийн ээж номын өргөө хүрч шургуулгад байгаа мөнгийг авмааргүй юм, муу охин л ном авна энэ тэр гээд орж гараад байсан, авсан юм биш биз!гэж бодоод хүүхдийн ээжээс асуусанд гэргий нь түүнээс илүү сандарч, хүүхэд юум хулгайлж сурч байгаа юм биш биз, ингээд цаашид хөгжих юм бол дүүрсэн хэрэг болох нь, орой харьж ирвэл алган амт үзүүлэхгүй бол горьгүй нь гэж сандарч гарав.

     Гэтэл аав нь энэ явдалд маш хянамгай хандаж, арьс махтай нь хэлцээд зүг гарах юм биш, хэрэв охины нэр төр, сэтгэл санааг хөндөөчих юм бол охиныг бүр цааш нь хандуулсан хэрэг болно гэж бодоод биеэ барин хүүхэд хүлээн авч чадхуйц арга бодож охиндоо нэг хувь захидал бичээд шургуулгад нь орхижээ.

     Миний охин: шургуулгад байсан мөнгө дутсныг аав нь саяхан мэдлээ, миний бодхоор энэ мөнгийг чи авсан байж таарна, чи том болсон болохоор аав нь чамайг шууд зэмэлмээргүй байна, ингэх нь нэр төр, сэтгэл санааг чинь хөндөөчих болов уу гэж аав нь зовж байна, үнэндээ мөнгө хэрэгтэй бол аавдаа шууд хэлээд авч болно, аав нь аль ч удаа гээд чиний хүссэн бүхнийг гүйцэтгээд ирсэн, харин үг дуугүй шургуулгаас шууд авчхана гэдэг их муухай бөгөөд ингэх нь эвгүй санагдаж байна, энэ нь ямар хэлбэрийн ажиллагаа гэдгийг чи ойлгох ёстой, энэ явдлаар сургамж болгож, алдаа буруугаа залруулдаг л юм бол чи хэзээд аав ээжийхээ хайртай сайн охин юм, хичээл номоо сайн сурч, үнэнч хүн болохыг аав нь хүсч байна гэжээ.

     Хэдэн хоногийн дараа оройн хоолон дээр аав нь охиныхоо бачимдаж сандарч байгааг олж харав. Бодоход захидлыг үзсэн байж таарна, гэтэл аав нь ямар ч юум болоогүй шиг байдгаараа байж л байв.

     Дараа өдөр нь өөрийнхөн шургуулгад охиныхон бичсэн захидал байсныг аав нь мэдэв.

     Аав аа: алдаа буруугаа залруулах нэг удаагийн тохиол олгосон танд маш баярлалаа. Өөрийгөө хийсэн хэрэгт маш ичиж байна, мөн их гайхаж байна, юу болж хувраах нь энэ бэ? ямар муухай юм бэ? аав аа! би буруудлаа, таны мөнгийг авах ёсгүй, таны сайхан хүслийг ч хүсэрдүүллээ, таны захидлыг би насан туршдаа хадгалж явна, энэ сургамжийг үүрд цээжилж явна, хойшид дахиж ийм ажил хийхгүй гэдгийг минь итгээрэй, би лавтай сайн сурч, таны хүссэн шиг үнэнч хүн болно гэжээ.

     Үүнээс хойш энэ аавын шургуулгад мөнгө дахин дутахаа болижээ.

     Үсэг бичгээр сэтгэл санаагаа илтгэх арга нь аль эртээс хүмүүс хоорондын сэтгэл санаагаа солилцох сайн арга барил болсоор ирсэн юм, иймээс энэ аргыг ч туршиж үзээрэй.