Сайн байцгана уу, залуучууд хөтөлбөр та бүхэнтэйгээ золгож байна. Энэ удаагийн хөтөлбөрөөр та бүхэнд Хятадын сянгангийн нэрт дуучин, жүжигчин Шей Тинфэнг танилцуулахаар бэлтгэлээ.
Шинэ жилд олны анхаарлыг татсан "ү жи" "чин диан да шэн" зэрэг кино хятадын үзэгчтэй золгохын дагуу Шей Тинфэнгийн тухай мэдээлэл ч өргнөөр явсан байна. Яагаад гэхлээр энэ хоёр киноны гол дүрд бүр тэр тоглсон юм. Хятад улс жил бүр шинэ жилийн кино гэж гаргдаг. Тэр нь нэг хоёр жилийн хугацаатай бэлтгэдэг бөгөөд асар их хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөр зарцуулдаг учраас яахын аргагүй хүмүүсийн анхаарлын төвд ордог.
Уг кинод амжилтай тоглсоноор нэг л шөнийн хооронд нэрд гарч болзошгүй. Гэвч Шей Тинфэн гэдэг нэрийг хятадын залуучууд андахгүй сайн мэддэг. Тэрээр сүүлийн жилүүдэд кино урлаг дуу хөгжмийн салбард олон амжилт байгуулсанаар барахгүй царайлаг моод байдгаараа нэн олон залуучуудын шүтэн бишрэгч нь болсон юм.
Саявтархан манай сурвалжлагч Шей Тинфэнгээс ярилцлага авсан байна. Халуун цэгийн асуудал болж байгаа кино жүжиг биш, харин сүүлийн үе гаргсан шилдэг дууны цомогтой холбоотой сэдэв юм. CD тараасан хэмжээгээс үзвэл Шей Тинфэнгийн дуу хөгжмийн салбар дах хөгжлийн эрч нь сүүлийн жилүүдэд нэгэн нэмжээгээр буурч, тухайн жил страдын дууны хаан байсан байр суурийг нь Тайваны бүлгийнх нь оролсон байна. Гэвч тэр кино, олон ангит киноны зах зээлд түшиж, гуйвишгүй фануудын бүлэгтэй юм.
1 2 3
|