• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-01-16 11:03:11    
Галын наадам цаасан пуужингийн аюулгүй байдлын удирдах дүрэм

Хятадын Олон Улсын Радио

     Орчин ахуйг бохирдуулах юм уу галын аюул гарахаас сэргийлж Бээжин хот 1993 оноос цаасан пуужинг хот дотор тавихыг хориглосон юм. Бээжин Хотын 12-р дахь сонгуулийн ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны 22-р чуулган 2005 оны 9-р сард шинэ тогтоол баталж, 12 жил хориглосон энэ тогтоолыг хэсэг талаар хүчингүй болгож, цагаан сар, баяр дурсгал, хурим ёслолын үед цаасан пуужин дугаргахыг 2005 оны 12-р сарын 1-ний өдрөөс зөвшөөрсөн байна. 2006 оны цагаан сард Бээжнгийн иргэд уламжлалт заншил ёсоор цаасан пуужин дугаргаж шинэ хавараа угтах болжээ.

      Бээжин Хотын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны шинээр өөрчлөлт оруулсан энэ хуулийн дүрэмд "галын наадам цаасан пуужингийн аюулгүй байдлын удирдах дүрэм" 1993 оноос хэрэгжүүлж ирсэн "бүх талаар хориглох"-ыг хэсэг талаар хориглоно гэж өөрчилсөн байна.

     Уг дүрэмийн дагуу, Бээжин хот 5-р тойруу замаас дотогш районыг цаасан пуужин хязгаарлах районаар тогтоож, билгийн улиралын битүүний шөнө болон шинийн нэгнээс арван таван хүртлэх хугцаанд өдөр бүрийн өглөөний 7 цагаас 24 цаг хүртэл цаасан пуужин дугаргаж болно гэж тогтоосон байна.

     Уг дүрэмийн дагуу, Улс орон, Бээжин хот ёслол үйлдэж, тэмдэглэх ажиллагаа явуулах болон бусад баяр дурсгалын хугцаанд 5-р тойруу замаас дотогш районд цаасан пуужин тавих шаардлагтай үед Бээжин хотын засгийн газар шийдвэр гаргаж нийтлэх болно.

     Тус шинэ хууль дүрэм нь, иргэдийн дунд болон сүлжээгээр санал асуулага хийж, холбогдох талын зүтгэлтэд оролцсон яриа уулзалт хийх, хууль зүйн айлтгалын хурал сонсох зэрэг олон хэлбэрээр ард иргэдийн саналыг өргөн хүрээнд сонсож , Бээжин хотын иргэдийн уламжлалт зан заншлыг хүндэтгэх болон өндөр настан , хүүхэд нялахын амарах аюулгүй байдал болон орчин ахуй хамгаалах зэрэг олон талыг харгалзсан үндэс дээр батлагдсан юм.

     Тус шинэ хууль дүрэм нь цаасан пуужинг хориглох хоригыг бүх талаар хүчингүй болгосон явдал биш юм. Бээжин хотын 5-р тойруу замаас дотогш районыг цаасан пуужин хязгаарлан тавих район гэж тогтоосон бөгөөд дүрэмд тогтоосон цаг хугцаагаас гадуур цагт тавьж болохгүй гэж тогтоосон байна. Үүннэс гадна, түүхийн бичиг дургаслын хамгаалалтын байгууллага, Нисэх онгоцны буудал, Хүүхэдийн цэцэрлэг, Өндөр настныг асрах газар, уул ой модтой газар зэрэг газарт цаасан пуужин тавихыг хориглосон байна. Хориглох цаг, Хориотой газар тэрчлэн авч явах, стандарт хангасангүй цаасан пуужин тавих зэрэг хууль дүрэмээс зөричсөн үйл ажиллагаад чиглүүлэн байгууллагыг 1000—5000 юаний хооронд торгох, хувь хүнийг 20-200 юаний дотор торгох, ноцтой зөричсэн байдалд байгууллагыг 5000 юанаас дээш 30 мянган юанаас доош хүрээнд торгож, хувь хүнийг 200-500 юаний хооронд торгоно гэж түрэмд тогтоосон байна.

     Үүнээс гадна "дүрэм"-д бас цаасан пуужин тавих үйл ажиллагаанд тодорхой шаардлага дэвшүүлсэн байна. Жишээлээд хэлбэл, олон хүний дунд юм уу тэрэг унаа дээр шидэж болохгүй, байшин барилга дээр тавьж болохгүй, хадгалахдаа нэг хайрцаг юм уу хүндийн хэмжээ нь 30 килограммаас хэтрүүлж болохгүй гэж тогтоосон байна. Насанд үл хүрэгсэд гэрийн хүмүүс болон бусад том хүмүүсийн хамгаалалтайгаар цаасан пууин дугаргахыг сонирхох хэрэгтэй гэж дүрэмд онцлон дурдсан байна. /Урангоо орчуулж бэлтгэв/