• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-01-16 11:04:28    
Уран оёдолчны ул мөр

Хятадын Олон Улсын Радио

     Олныхоо дунд уран гараараа монгол хувцасаа оёж, үнэн хайраараа монгол амьдралаа босгогч гэж нэрдэгдсэн Цэцгээ бол Ордос хотын "Цэцэг нэрэмжит" монгол хувцас заслын хувцаат компанин эзэн юм. Тэрээр жилд 100 гаруй зах хувцас оёж борлуулан, гурвахан ажилтан ажилчинтай жижхэн оёдлын газартай байснаа өргөжөөд өнөө сард 500 зах хувцас оёж борлуулах чадалтай болсон бөгөөд сая гаруй юаний хөрөнгө мөнгөтэй оёдлын том компанитай болсон байна.

     Цэцгээ Ордос хотын Отогийн өмөнд хошууны Хүрээ гачаанд нутагтай малчин хүний хойчис билээ, тэр хархан багасаа оёж шидэх ажилд дуртай хүүхэд байжээ, аав ээж нь Цэцгээгийн иймэрхүү авьяасыг үзээд сэтгэл баясан, охиноо соёл боловсролтой, нийгэм нийтэд тустай хүн болгон хүмүүжүүлэхийн төлөө соёл сургуулийн мөр хөөлгөж билээ. Сургуулиа төгссөний дараа Цэцгээ оёдлын газараа байгуулан юм. Түүний оёдлын газрын хамгийн нэг товойм онцлог хэвэл монгол үндэстний уламжлалт хувцасны соёлыг шинэ цаг үеийн хувцас засалтай урганигаар уялдуулан хөгжүүлж, шинийг үүдэх дээр их хүч хөдөлмөр зарцуулсан байгаа юм, энэ нь өргөн олон хэрэглэгчдийн дур сонирхорлыг ихээр татсан байна. Түүний оёсон хувцас хунар нь амьдралын энгийн хувцсаасаа хурим найрын хувцас, дуучин бүжигчин, жүжигчдийн хувцасыг оёж, нутгийнхаа зах дэлгүүрд маш хөгжөөнтэй болсон бөгөөд Бээжин, Тяньжинь, Хөхнуур, Ниншаа зэрэг газруудаар борлуулагдаж байгаа төдийгүй Монгол, Япон зэрэг орнуудаар ч өргөн их зах зээлтэй болсон байна.

     2003 онд түүний оёсон монгол хувцас нь Хятадын монгол үндэстний анхны хувцасны үзүүлэгт шилдэг шагнал хүртэж, 2004 оны Хятадын монгол үндэстний хувцасны 2-р үзүүлэгт хоёрдугаар зэргийн шагнал хүртсэн байна. Үндэстнийхээ хувцасны үйлсийг цаашид хөгжүүлэхийн төлөө 2004 онд тэрээр Ордос хотын үндэстний хувцасны ахны соёлын өдрүүдийг зохион явуулсан бөгөөд хөдөө тосгоны илүүдэл хөдөлмөр хүч болон оёж шидэхдээ авьяастай хүмүүсийг компанидаа ажлуулсан байна. Компаниа өөдтэй өнгөтэй эрхэлэхийн тулд өөрөө ч Бээжинд хүрч, тамжаа боловсролд оролцон удирдан хамааралт дээшлүүлж байна.

     Цаг үеийн хөгжил, нийгмийн дэвшлийг дагалдаад хүмүүсийн хувцасны тухай хүсэл шаардалга ч явах тусмаа өндөр болж байна. Иймэрхүү байдалд Цэцгээ ч зурж төлөвлөх, оёж шидэх ажилдаа байнга өөрчлөлт хийж, хэрэглэгчдийн дур сонирхолд нийцүүлэн, монгол хувцас оёохоос гадна, бусад үндэстний хувцас заслын төрөл зүй, хэв загвар, урлах арга замыг эрэн сүвигчилж, өөрийнхөө үйлсийн зам мөрийг нэн өргөтгөж явна гэдэгт итгээд ариун цагаан хөдөлмөр, оюун ухаанаараа босгосон үйлс нь өлзий хийморьтой сайн сайхан байхын ерөөлийг дэвшүүлье!