• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-01-16 11:08:03    
Олимпийн бэлэгдэл сахиус хэзээ бий болсон юм бэ?

Хятадын Олон Улсын Радио

     Олимпийн бэлэгдэл сахиус нь бүр эрт 1968 оны Францын GRENOBIE-д болсон 10-р цагаан Олимпийн үед бий болсон байна.

     10-р цагаан Олимпийн бэлэгдэл сахиус нь Францын төрийн далбааны гурван өнгийн хувцсаар хувцласан тэшүүрээр гулгаж байгаа баавгай болно. Хүдэр чийрэг биедээ хэтэрсэн том толгойтой баавгайг "SCHUSS" маягаар янзалсан нь тамирчдын эрс хатуу тэвчээртэй зан чанарыг бэлэгджээ.

     Зуны Олимпийн наадмын бэлэгдэл сахиусыг анх удаагаа 1972 оны Германы Мюнхенд болсон Олимпийн 20-р наадамд хэрэглэсэн байна. Уг наадмын бэлэгдэл сахиус "валди" гэдэг бяцхан анч нохой нь наадмын уур амьсгалыг хөгжөөн хөөрөөтэй болгожээ. Үүнээс хойш Олимпийн наадмыг зохион байгуулагч орнууд дууриаж, өөрийн орныхоо ард иргэдийн сонирхлыг хамгаас их татсан ховор нандин амьтныг урлан бүтээж, Олимпийн наадмынхаа бэлэгдэл сахиус болгож, үүнээрээ Олимпийн наадам бүрэн дүүрэн амжилттай болохыг хүсч, тамирчид өндөр амжилт үзүүлэхийг хүсэн ерөөж байгаагаа илтгэж байдаг.