• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-01-16 11:11:09    
Далайн түвшнээс хамгийн өндөрт байгаа цаг агаарын станц

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын далайн түвшнээс хамгийн өндөрт байгаа цаг агаарын станц бол Түвдийн Өөртөө Засах Районы Аньдүөгийн цаг агаарын станц болно. Энэ станц далайн түвшнээс 4800 метр өндөрт байдаг юм байна. Хөхнуур Түвдийн өндөрлөгт байрлаж байдаг нэн станц Түвдийн Өөртөө Засах Районы Аньдүө шяний Панад байдаг. Энэ газар өндөрлөгийн уур амьсгалтай, жилийн дундаж агаарын даралт нь 573,8 па (тэнгисийн гадаргуугийн агаарын даралт 1000 пагаас их байдаг), жилийн дундаж дулааны хэмжээ нь 3 хэм, хамгийн халуундаа 22,3 хэм, хамгийн хүйтэндээ хасах 36,7 хэмд хүрдэг.

     Далайн түвшнээс хамгийн доор байгаа цаг агаарын станц: Хятадын далайн түвшнээс хамгийн доор байгаа цаг агаарын станц бол Шиньжянгийн Уйгарын Өөртө Засах Районы Түрпаны хотгорын Дүнканы цаг агаарыэ станц юм. Энэ цаг агаарын станц далайн түвшнээн доош 48,7 метрт байж, агаарын даралт нь 1023,3 па байдаг болхоор Хөхнуур Түвдийг бодвол ёстой хөчилтөрөгчийн агуулах гэж хэлж болох юм. Энэ нутаг дулаан бүсэд багтах боловч жилийн хур тундасны хэмжээ нь 14,9 мм л байдаг бөгөөд харин ууршилтын хумжээ нь түүнээс хол их байдаг.

      Өөрийн нутаг дэвсгэрээс гадна байгуулсан анханы цаг агаарын станц: Хятадын өөрийн нутаг дэвсгэрээс гадна байгуулсан анханы цаг агаарын станц бол 1985 оны 2-р сарын 14-ний өдөр өмнөт туйлд байгуулсан цаг агаарын станц – Чан Чэн цаг агаарын станц юм. Энэ цаг гаарын станцийг Дэлхийн Цаг агаарын байгууллага хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ станцийг дэлхийн цаг агаарын станцийн сүлжээнд холбож, албан ёсоор 89058 гэдэг олон улсын цаг агаарын станцийн номер олгосон байна.

      Өндөр уулан дээр байгуулсан цаг агаарын автомат ажиглалтын анханы станц: Хятадын өндөр уулан дээр байгуулсан цаг агаарын автомат ажиглалтын анханы станц бол 1987 оны 3-р сард байгуулагдан албан ёсоор ашиглалтад орсон Шаньдүн мужийн Тайшань уулны цаг агаарын автомат ажиглалтын станц юм. Энэ ажиглалтын станц нь хүн жижүүрлэхгүй байдалд автоматаар ажиглалт хийж болдог учраас Хятадын уулархаг районы цаг агаарын ажиглалтын хатуу бэрэх нөхцөл байдлыг сайжруулан, үүний улмаар хүнийг орлон ажиглалт хийлгэхэд боломж хангасан байна. Тайшаны автомат ажиглалтын станц нь дулаан, агаарын даралт, салхины чиглэл, салхины хурд, нарны дусалт, борооны хэмжээ зэрэг байгалын хүчин зүйлийг урьдчилан тогтоосон цагийн дагуу ажиглан хэмжиж, хураасан тоо баримтаа автоматаар зохицуулж утасаар юм юу дагуулиар дамжуулан Хятадын олон газарт дамжуулдаг юм байна. \М.Цэцэн бэлтгэв\