• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-01-17 15:50:30    
2005 онд манай орны эдийн засаг тогтвортой нэмэгдэж, ардын амьдрал ихээр сайжирсан байна

Хятадын Олон Улсын Радио

     2005 оноос нааш манай орны эдийн засаг нэлээд түргэн нэмэгдэлээ үргэлжлэн баталж, ардын амьдралын түвшинээ ахиулсан байна. Хүмүүс мөнгөтөй болохын зэрэгцээ амьдралдаа шинэ өөрчлөлт гарсныг мэдэрэж байлаа.

     Эдийн засаг тасралтгүй хөгжихийн хирээр хот хөдөөгийн оршин суугчидын орлого нэлээд ихээр нэмэгдсэн байна. 2005 оны эхний гурван улиралын хот хөдөөгийн оршин суугчидын гэр бүлийн орлогын нэмэгдэл дундажаар 7902 юаниар нэмэгдэж, 2004 оны мөн үеийнхээс 11.7%-аар нэмэгдэжээ. Энэ нь барааны үнийн үсөлтийн хүчин зүйлийг гаргавал бодитогоор 9.8%-аар нэмэгдсэн байна. Тариачидын бэлэн мөнгөний орлого 2450 юань байж, барааны үнийн үсөлтийн хүчин зүйлийг гаргавал 11.5%-аар бодитойгоор нэмэгдэж, хотын оршин суугчидын хүн дутамын ашиглаж болох орлогоос 1.7 хувиар нэмэгдсэнийг улсын статистикын газрын бүрэтгэлийн тоо баримт харуулж байна.

     Хот хөдөөгийн оршин суугчидын орлогийн түргэн нэмэгдэл нь хүмүүсийн гарт мөнгө ихтэй болж, 2005 оны 9-р сарын сүүлч гэхэд хүмүүсийн хадгаламж 1 тэрбум 360 сая юань болж, 2004 оныхоос 18.1%-аар нэмэгдэн, 2005 оны эхнийхээс 168 сая юаниар нэмэгдэжээ. Хүмүүсийн ашиглаж болох мөнгө төгөрөг нэмэгдэснээр хэрэглээний зах зээлийг ч хөгжөөнтөй болгож, шат өгсүүлсэн байна. 2005 оны эхний гурван улиралд нийгмийн хэрэглээний жижиглэнгийн худалдааны ерөнхий хэмжээ 4 тэрлюн 508 сая гаруй юань байж, 2004 оны мөн үеийнхээс 13%-аар нэмэгдэж, 1997 оноос нааших хамгийн сайн төвшинд хүрсэн байна. Манай орны оршин суугчидын хэрэглээний бүтэц үндсэн амьдралаа аргацааж байснаас орчин үеийн амьдралын загвар руу шилжиж, амьдаралын үндсэн хэрэгцээт хүнсний бүтээгдэхүүн, хувцас хунар, өргөн хэрэглээний бүтээгдэхүүн зэргийн хувийн жин буурч, орон сууц, авто машин, холбоо, аялал жуулчлал зэрэг жаргаж цэнгэх хэрэглээний хувийн жин ихээр дээшилсэн байна.

     Хүн дутамын орон сууцны орчин сайжирчээ. 2005 онд хятадын хот хөдөөгийн хүн дутамын орон сууцны талбай ихээр нэмэгдэсэн байна. Байгал орчинд халгүй, оршин суухад таатай орон сууц болон гэр хороолол олон болсон байна. Оршин суугчидын хэрэглээний бүтэцэд өөрчлөлт гарсан нь манай орны газар эдэлвэрийн зах зээлийг хөгжөөнтөй бологсон байна.

     Зам харилцаа, цахилгаан холбоо ч өттөр хөгжижээ. Суурин болон хөдөлгөөнт утасны сүлжээ дэлхийд нэгдүгээр байрт орсон байна. 2005 оны 9-р сарыг дуустал манай орны телфон утас хэрэглэгчид 723 сая гаруйд хүрч, суурин утас хэрэглэгчидийн хэмжээ 100 хүн дутамд 26.6 болсон байна. Хөдөлгөөнт холбоо ашиглагчид 100 хүн дутамд 29.1 болжээ. 100 сая гаруй интэрнет ашиглагчидын дунд өндөр хурдтай сүлжээ ашиглагчид тал хувиас давжээ. Хувийн хэрэглээний машин ихээр нэмэгдэж, дэлхийд хувийн машин хамгийн түргэн хөгжисөн зах зээл болжээ.

     Удаан хэрэглээний бараа ч тасралтгүй шат өгссөн байна. Оршин суугчид өнгөт зурагт, гэр ахуйн компиотор зэрэг орчин үеийн хэрэглээний бараа байхгүй байснаасаа олон болж, түргэн түгээмэлжиж байна. Видио бичилгийн машин, дижитал зургийн аппрат зэрэг электрон бараа ч жирийн гэр бүлийн өргөн хэрэглээний бараа болж байна.

     Хүмүүсийн материаллаг амьдрал дээшилэхийн хирээр хүмүүсийн оюун санааны амьдрал ч баялаг агуулгатай болсон байна. Хүмүүс соёл урлаг, бие боловсруулах, эм эмнэлгэ эрүүл мэнд зэрэг талаар мөнгө их зарцуулах болсон байна. Хүүхэд багачууддаа боловсрол хүртээхэд ч их мөнгө зарцуулах болжээ. Улсаас амралтын өдрийг нэмэгдүүлсэний дараа аялал жуулчлалын зарлага ч ихээр нэмэгдэж эхэлжээ.

     Ардын амьдралын төвшинг дээшлүүлэхэд түргэн хөгжих хэрэгтэй. Амжилт бүтээлээ харахын хамт хөгжлийн дунд оршиж байгаа асуудлаа таниж мэдэх хэрэгтэй.

     2001 оноос нааш манай орны үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт жил бүр дундажаар 22.5%-аар нэмэгдэхийн хамт хэрэглээ сая 10.7%-аар л нэмэгдэж байна. Дотоодын хэрэгцээгээ өргөтгөх бол манай орны эдийн засгийн хөгжлийн урт хугацааны стратегийн чиглэл бөгөөд үндэс суурь мөн. Хөрөнгө оруулалт болон хэрэглээний харилцааг чармайн зохицуулж, оршин суугчидын ялангуяа тариачидын хэрэглээний шаардалгийг нэмэгдүүлэхээр гол болгож, хэрэглээний слбарыг тасралтгүй өргөтгөж, хэрэглээний орчин сайжруулах хэрэгтэй гэж саяхан өндөрлөсөн Төвийн эдийн засгийн ажлын хурлаас дэвшүүлсэн байна.

     Өргөн олон ард иргэдийн хамгаас анхаарч байгаа, хамгийн тулгам, хамгийн бодитой ашиг сонирхолыг бүх хүчнээр зохицуулах хэрэгтэй. 2006 оны эдийн засаг нийгмийн хөгжилд ардын амьдралын түвшинг үнэнхүү дээшлүүлж, 1 тэрбум 300 сая гаруй хүн ардын өөрчлөлт хөгжлийн амжилт бүтээлээс ашиг хүртэхийг батлахын төлөө бид нэн их хүчин зүтгэх хэрэгтэй гэж Төвийн эдийн засгийн ажлын хурлаас цохон тэмдэглэжээ.