• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-01-17 15:59:27    
Хуучин Түвдийн ахлагч байсан хүний шинэ амьдрал

Хятадын Олон Улсын Радио

     Жил богоны 4-р сараас 9-р сарыг хүртлэх хугацаанд Түвдийн Өөртөө Засах Районы төв Лхас хотоос умард нутгийн Али район ордог хүмүүс бүр Па-ян гэдэг сууринд бууж хоноглодог юм. Тэдгээр хүмүүсийн дотор, ялангуяа гадаадын хүмүүс "Сарлаг" гэдэг нэртэй бяцхан зочид буудалд хоноглохыг маш сонирходог байна. Тэр зочид буудлыг ажиллуулагч нь өдөөдөр бидний таницуулах гэж байгаа энэ жил 70 насан сүүдэр зооглосон Иш настан юм.

      Гималай нуруу болон Гандис нуруу хоорондын хөндийд байрладаг Па-ян суурин бол үзэсгэлэнт сайхан уул устай нутаг юм. Бяцхан суурины сүм хийд болон хэдэн километр үргэлжилсэн цаст оргилыг алсаас харахад салхины аяар дэрвэлзэн намирах номын тарцаг далбаа зэрэг нь уулан хөндийн хамгийн хурц тодхон үзэмж болон харагддаг билээ. Сурвалжлагчийг тэнд очсон тэр өдөр нь "Сарлаг" зочид буудалд өмнөд Африк, Шинэ Зеланд, Австралийн зочид буусан байв. Тэд буудлын хашаан доторхи ходгаас ус татцгаан машиндаа тээж, уулны хормойд хээр хоноглох бэлтгэл хийж байлаа.

     "Сарлаг" зочид буудлын эзэн Иш хэлэхдээ: "Хятад улс өөрчлөлт хийж нээлттэй байх бодлого хэрэгжүүлснээс нааш, Засгийн газраас хөнгөлөлттэй зарим бодлогуудыг авсан юм. Өөрөө шаргуу сайн хөдөлмөрлөж, хууль зөрчихгүй л юм бол юуг ч гэсэн хийж амьдралаа баяжуулж болно. Миний энэ зочид буудлыг би Засгийн газрын дэмжлэг туслалцаатайгаар байгуулж ажиллуулсан юм. Зочид буудлыг би анх ажиллулж байна. Манай эндэх нь аялал жуулчлалын гол шугам дээр байрлаж байдаг болохоор, зочид буудлын маань орлого маш сайн байна" гэжээ.

      Иш настны эрхлэж байгаа "Сарлаг" зочид буудал нь 20 гаруй өрөөтэй, түүнийг 600 мянга гаруй юаний хөрөнгө оруулж байгуулсан байжээ. Иш настан бол тэр нутагтаа хамгийн баянд тооцогдож байгаа хүн юм. Сайхан зантай энэ настан сурважлагчид хэлэхдээ, 20 жилийн өмнө бол үүнийг санаж сэтгэхийн аргагүй зүйл юм. Залуу зандан үедээ ч гэсэн, өнөөдрийн шиг ийм сайхан амьдралтай болно гэж ерөөс бодож байсангүй гэжээ.

      "1951 онд Түвд энх тайвнаар чөлөөлөгдөхөөс өмнө, би Жүн-ба сяний Хор-ба сянгийн ахлагч байсан. 1959 онд Түвдэд ардчилсан өөрчлөлт хийсний дараа, би баривчлагдаж Лин-жигийн шоронд 20 жил хоригдсон юм" гэж Иш хэллээ.

      Иш настан түүхээ эргэн санаж хэлэхдээ, Түвдэд ардчилсан өөрчлөлт хийхээс өмнө, аав маань тухайн үед Түвдийн орон нутгийн Засгийн газрын нэлээд том ноён байсан болохоор, би ч орон нутагтаа ахлагч сууж, 1000 гаруй хамжилгын тариачинтай, маш олон тооны үхэр, хүнь, морьтой байсан билээ. Тэр үед би юу ч хийж чадахгүй боловч, баян тансаг амьдрал эдэлж, хамжилгын тариачдыг эзэмшин захирах цаглашгүй их эрх дархтай байсан юм. Түвдэд ардчилсан өөрлчлөлт хийсний дараа, хажилгын эзэн байсан би ял эдлэж өөрчлөгдөх болсон гэжээ.

     Шоронд 20 жил байсан хугацаандаа би их олон ёс учрыг ойлгож, бас амьдрах эрдэм ухаан сурч, хувцас оёх мэргэжил сайн эзэмшсэн. Шоронгоос гарсныхаа дараа, нутаг усандаа буцаж ирээд, хувцасны дэлгүүр ажиллуулж өөрийн хүч хөдөлмөрөөрөө амьдарч эхлэсэн юм гэж Иш хэллээ.

     Сүүлийн 20 гаруй жилд Түвдэд аялан жуулчлах хүмүүс улмаар олширч байгааг хараад, зочид буудал эрхлэхээр Иш настан шийдсэн байжээ. Тэгээд сууж байсан 4 таслагатай байшингаа суллаж, тухайн газрын ахны зочид буудал болгосон бөгөөд бас орон нутгийнхаа аялал жуулчлалын салбарынхантай харилцаж, "Сарлаг" зочид буудлаа жуулчдад танилцуулсан байв. Түүний зочид буудалд очиж хоноглох хүмүүс олшрахын хирээр, тэр зочид буудлаа 20 таслагатай болгон өргөтгөжээ.

     Өнөө гэхэд "Сарлаг" зочид буудал нь Па-ян суурины хамгийн нэртэй зочид буудал болж, Иш ч орон нутагтаа нэрд гарч, Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Түвдийн Өөртөө Засах Районы Зөвлөлийн гишүүнээр 5 удаа улиран сонгогджээ.

     Иш настний хүү нь орон нутгийн эдийн засаг, худалдааны газрын албан хаагчаар ажиллаж, 2 ач нь дотор газрын Шандүн мужийн Жи-нанв хотын Түвд дунд сургуульд бичиг үзэж байна. Хүүхэд ач нараа нэн их эрдэм мэдлэг сурч, нутаг усандаа үйлчлэхийг настан хүсч байлаа.

     "Өнөө, миний эрхэлж байгаа зочид буудал ч хөгжөөд зохих цар хэмжээтэй болж, ашиг орлого ч сайн байна. Ийм болохоор би одоогийн амьдрал ахуйн байдалдаа маш сэтгэл ханамжтай байна" гэж Иш настан ярьлаа. /О.Дарамбазар орчуулж Урангоо хянав/