2005 оны жилийн сүүл болоход Хятадын эх газрын Blog-чид 10 саяас даваж, хятадын интернэтийн сүлжээний хөгжлийн бэлэг тэмдэг болсон тоо баримт болжээ. Blog-ийг зарим талаас аваад хэлэхд энгийн ардын амьдралын хөгжлийг харуулж байна. Түүний бий болох нөхцөл бол даруй интэрнетийн сүлжээ юм. хувь хүн өөрийн амьдралын дундахь учир явдал, сэтгэгдэл, нийгмийн асуудал зэрэг талаарах өөрийн үзэлтээ бүрэн нийтлэж болдог. Сүлжээн дээр ингэж нийтлэл бичигчидийг даруй Blog-чид гэдэг. өнгөрсөн 2005 он бол Хятададчууд авч хэлбэл хүн бүгд ном бичсэн жил болно гэж зарим хэвлэлийн хэрэгсэл тэмдэглэж байлаа. Одоо хятадын интернэтийн сүлжээ ашиглагчид 120 саяас даваж, 35 наснаас дооших залуучууд 80% гаруйг эзэлж байна. 120 сая сүлжээ ашиглагчидын 7%-ийн хүн нь Blog-чид болохыг сүлжээн дээр хийсэн санал асуулгын дүн харуулжээ.
ASIAWEEK сэтгүүл 1-р сарын 15-ны өдөр хэвлэсэн дугаардаа Blog-чид Хятададчуудын амьдралын аргыг өөрчлөлөө гэсэн өгүүлэл нийтлүүлж, мэдээлэлжилтийн бий болгосон түүхэт чанартай үр бүтэмж бол энгийн иргэд үг хэлэх эрхтэй болсон. Сэтгүүлчид, мэрэгжилтэдийн онц байдал нэгэнт дууссан гэж үзэжээ.
Blog-чидийн нийтлэл бичих болсон нь N-mail, BBS, хэлэлцүүлэгийн дараа бий болсон сүлжээн дээр үзэл бодлоо солилцох 4-р хэлбэр болно. Blog-чидийн нийтлэл нь сүлжээн дээрэх уран зохиолыг бодвол нэн чөлөөтөй, үнэ бодитой, энгийн байж, үг үсэг бүрд нь амьдралын тухай ойлголт нь харагдаж байдаг. Зарим мүр бадгийг редакторын хасаж засахаас айх хэрэггүй болсон байна гэж уг өгүүлэлд үзэжээ.
ASIAWEEK сэтгүүлд тэмдэглэхдээ, Blog-чидийн нийтлэлээс үзэхэд, зохиогч болон уншигч хоёр нэн сайн ойлголцож болох болж, өнгөрсний сүлжээн дээр зохиол нийтлэж байсныг бодвол зохиолоо нийтлэх болон хамаарах эрхийг бүр зохиогч хариуцаж байдагаас сүлжээн дээр зохиол бичих өрнөлт бий болгосон байна гэжээ. Нэгэн үе хайр дурлалын тухай Blog-чидийн нийтлэл олон нийтийн анхааралыг татаж, хотын залуучуудын хайр сэтгэлээ илэтгэх шинэ барга болж, уг булан нь сүлжээн дээрэх хамгийн их сонирхол татасан булан болсон байна.
|