• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-01-18 16:14:26    
"Соёл урлагийн алдарт хүн"---Тайваны дуучин Цай Чинь

Хятадын Олон Улсын Радио

     Цай чиний хоолойн эгшиг нь маш яруу сайхан, эвлэг борогжуун мөртөө сэтгэлгээтэй сайхан дуулдаг болхоор олон сонсогчидын сэтгэлийг уяраан татсан байна. Зарим хүн хэлэхдээ, Цай Чиний дуу нь жинхэнэ эстратийн дуу байна гэдэг. Бас зарим хүмүүс Цай чиний дууг сонсохлоор яг удаан жил дарсан амтад сархад амсаж байгаа юм шиг гэдэг.

     Энэхүү кинонд, хоёр өрсөлдөгч хамтаар Цай Чиний дууг сонсоод, өндөр хөг нь тунгалаг, дунд хөг нь оновчтой, доор хөг нь тогтуун, үнэхээр сэтгэлд хүрсэн дуу байна гэж магтсан байдаг.

     Цай Чин Хятадын дууны урлагт "мөнх нарс" хэмээгдсэн юм. Түүнийг их сургуулийн 1-р ангид байхад Тайванд сургуулийн хүрээний дуу ихээр дэлгэрч, маш олон сурагчид гитар хөгжимд ихэл сонирхолтой байжээ. Ингээд Цай Чин ч гитар худалдан авч дууны тэмцээнд оролцоод маш сайн амжилт олсон байна.

     Өнгөрсөн зууны далаад оны сүүлчээр, Цай Чин ардын дуу дуулж дуулаачийн замаар замнасан байна. 30 гаруй жил дуучин явсан Цай Чин тасралтгүй шинэ дуу зохион дуулж, одоо болтол нийтдээ дууны 40 гаруй эмхэтгэл гаргаж, Тайван, Шангангийн дуу хөгжмийн хамгийн өндөр шагналыг олон удаа хүртсэн байна. Үүнийхээ тухай Цай Чин ярихдаа:

    "Би өөрийгөө маш их азтай гэж хэлж л чадна. Бас нэг нь би туйлын тэсвэртэй хатуу зантай юм. Анх эхэлж дуу дуулах үед, урлагийн хүн хэл ярианд их өртдөгийг тоодоггүй юм. Гэвч би эдгээрийг туулан давж, өөрийн гэсэн дуулах хэв намбаатай болсон юм. Надтай хамт дуулж байсан маш олон хүмүүс бүр урлагынханы хэл ярианаас болж гарсан юм." Гэжээ.

1  2