• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-01-18 16:41:13    
Сүсгийн сүүдэр

Х. Дамбижалсан


Хятадын Олон Улсын Радио

Сүмийг шүтэх хүн цөөн болсонд
Сүрийг шүтэх хүн бас байсаар аа....
Сүсэг бишрэл хэзээ чухам арилахыг
Сүүлийн үрс лав олж үзнэ дэ!

Сүнсийг итгэгч, сүрийг шүтэгч хоёр
Сүлжин ээлжилсэн цаг үе нь адилгүй ч
Сүсгүй, соёлгүй нь адилхан
Сөгдөж мөргөх шившигт дүр нь ч адилхан!

 Үүл цахилгаан өнгө ялгаран харгаж
Өвчин дэлхийг сүрт дуунаар донсолгоход
Бараан үүлний орчлонгийг зальгимаар сүрнээс
Балаг алдан амиа гуягчийг үзэв үү?!

Галав юүрэхийг итгэхгүй гэсэн байтлаа
Гавал доргих аянганд цөс нь хэмхэрээд
Ганган тангаргаар нам нөхдөө хууран
Гар өргөн амиа тэнгэрээс гуясан шүү....

Мунгинаж явсан хүн төрөлхтөний түүхнээс
Мунхаг сүсгийн ийм боолыг эрвэл
Модон барын хуучин бичгийг хэлэхгүй
Монгол хүний одоогийн түүхнээс ч олдно!

Манай үеийг мунхаг бишрэлтэй гэвэл
Магад зарим нь намайг буруутгах байлгүй?
Марксын сургаалыг бурхны ном болгосноо
Мартах арай болоогүй биш үү. Нөхөд минь?

Элсэн дээр дурайн гарсан мөр бол
Эрт босоод балалж хаясан ч бололгүй,
Эрэг дээр эмтлэн гишигсэн мөр бол
Эвийг нь үзээд цогцлон барьсан ч бололгүй.

Түүх гэдэг баларашгүй мөр тул
Төмөр шүүрээр түүнийг шүүрдсэн ч арилна уу?
Төрийн үймээнд зүс чинь ямар байсан бол
Төлөвийг нь сүүдэрлэгч үнэний данс аймаар аа!

Сүүлийн хүмүүс мянган жилийн дараа ч
Сүүдэр дүрсийг үнэний данснаас эрэхэд
Сүрт үүлнээс айсан зүсийг нь үзвэл
Сзсгийн сүүдэр—мунхаг амьтан гэх хэцүү да!