Лос-анжелосыг хүмүүс сайн мэддэг. Лос-анжелосын Олимпийн наадмаас Хятадын тамирчид ганц ч ширхэг медаль аваагүй сэтгэл дундуур яваж байсан бол 23 жилийн дараа мөн энд зохиогдсон Олимпийн наадмаас Хятадын тамирчид ганжиг дүүрэн явсан түүхтэй. Иймээс Лос-анжелос нь Хятадуудад баясал гунигийг хослуулсан түүхэт газар болох юм.
1932 оны 8-р сард Лос-анжелос-т болсон Олимпийн аравдугаар наадамд Хятад улс анх удаагаа оролцов. Лю Чан чүнь бол Хятадаас Олимпийн тоглолтод оролцсон цорын ганц тамирчин болно. Тэрээр урьдчилсан тэмцээнд оролцоод хасагджээ. Энэ удаагийн Олимпийн наадамд оролцсон 37 орноос медаль аваагүй цөөн хэдэн орны нэг нь Хятад байжээ.
Хагас зуун жил өнгөрч Лос-анжелос дахиад зууны Олимпийн 23-р наадмын зохион байгуулах газар болжээ. Энэ үед Хятад улс Олон улсын Олимпийн хороонд хууль ёсны байр сууриа дөнгөж сэргээгдээд байлаа. Энэ нь Хятад улс олон улсын спортын тавцанд буцсанаас хойш оролцох анхдагч спортын тавцан болжээ. Хятад улс эндээс спортоор дэлхийд танигдаж, дэлхий нийт ч эндээс Хятадыг, Хятадын спортыг ойлгосон юм.
1984 оны 7-р сарын 14-нд зуны Олимпийн 23-р наадамд оролцох Хятадын биеийн тамир спортын төлөөлөгчид Бээжингээс морджээ. Энэ удаагийн наадамд Хятад 225 тамирчин, 50 дасгалжуулагчийн хэсгээр бүрдсэн спортын томоохон төлөөлөгчдөө томилон, Сагс, волейбол, хөнгөн атлетик, гимнастик, усанд сэлэлт зэрэг спортын 16 төрөлд оролцуулжээ. Үүнээс гадна спортын ахмад ажилтан, спортын салбарын нэр хүндтэй зүтгэлтдээр бүрдсэн үзэн танилцагсад, сэтгүүлчид, үзүүлэн тоглогчдыг томилон очуулсан байна.
Энэ нь Хятад улс 23 жилийн дараа Олимпийн наадамд анх удаа дахин оролцсон төдийгүй, Хятадын түүхэнд хамгийн олон төлөөлөгчид томилон оролцуулж байгаа наадам болно.
Олимпийн наадмаас медаль аваагүй түүх эцэслэв. 1984 оны 7-р сарын 29-ний өдөр нь спортын түүхэнд мартагдашгүй өдөр билээ. Олимпийн наадмын анхны өдрийн анхны тэмцээнд Хятадын мэргэн буудагч Шюй Хайфэн эрэгтэйчүүдийн сонгомол гар бууны чөлөөт буудлагын дасгалаар 566 оноо буудаж, тус удаагийн Олимпийн наадмын анхны алтан медалийг эх орондоо авчирсан байна.
Энэ удаагийн наадамд Хятадын тамирчин Зэн Гочян хүндийн өргөлтийн 52 килограмын жинд Японы нэрт тамирчинг хожиж, тус удаагийн олимпийн наадмын хүндийн өргөлтийн анхны аварга болжээ.
Ү Шүдэ хүндийн өргөлтийн 56 килограмын жинд алтан медаль авч хүслээ биелүүжээ.
Мэргэн буудагч Ли Юйвэй хөдөлгөөнт бай буудах дасгалаар онц мэргэнээ сорьж алтан медалийн эзэн болжээ.
Хятадын эмэгтэй тамирчин Ү-Сао шюань Олимпийн наадмын Хятадын анхны эмэгтэй аварга тамирчин болсон бөгөөд эмэгтэйчүүдийн бага калибрийн урт бууны хэвтээ, зогсоо, суугаа буудлагын дасгалаар Олимпийн рекорд амжилтыг шинэчилсэн байна.
Сэлмээр тоглогч Луань Жюйжэ европчуудын Олимпийн туялзуур жадны тоглолтыг монополчилж байсныг эвдэж, туялзуур жадны аварга болсон Азийн анхдагч тамирчин болжээ.
Гимнастикч Ли Нин эрэгтэйчүүдийн гимнастикийн чөлөөт гимнастик, бариултай модон морь, дүүжин гархи зэрэг төрлийн шувтрагын тэмцээнд 3 алтан медаль авсан бөгөөд 3 алт 2мөнгө 1 хүрэл медаль авсан амжилтаар тус удаагийн Олимпиос хамгийн олон медаль авсан тамирчин болжээ.
Дорнын хараацай хэмээгдсэн Ма Яньхүн эмэгтэйчүүдйн өндөр нам савлуурын тоглолтод гарамгай сайхан тоглож үзэгч олны сайшаалыг хүлээж, алтан медалиар энгэрээ мялаасан байна.
Волейболын тэмцээнд Хятадын эмэгтэй баг зочлогч орон Америкийн эмэгтэй багийг 3:0-ын харьцаагаар хожиж түрүүлсэн байна.
140 улс орон оролцсон спортын энэ их наадамд Хятадын тамирчид 15 алт, 8 мөнгө, 9 хүрэл медаль авч, алтан медаль авсан тоогоороо Америк, Румын, Баруун Герман зэрэг дэлхийн спортын хүчирхэг орны дараа дөрөвдүгээр байранд шалгарчээ.
Хятадын тамирчдын Олимпид үзүүлсэн амжилт нь хүмүүсийн Хятадын спортын талаархи хуучин ойлголтыг өөрчилж, дэлхий нийт Хятадыг шинээр ойлгон таних болгожээ.
Лос-анжелосын Олимпид Хятад улс олимпийн наадмаас медаль аваагүй түүхийг эцэслүүлж, Хятадын Олимпийн түүхийн шинэ үеийг угтан авчирсан байна.
|