Өнөө хятад улсын хотуудад багш нар болон дунд бага сургуулийн сурагчид телевиз , сүлжээ CD үзэж сонирхох зэрэг төрөл бүрийн зам сувагаар мэдлэг, мэдээлэл авч байдаг. Гэтэл зарим ядуу хоцронгуй районы багш сурагчидад авч хэлбэл ийм зам суваг хязгаартай юм. Энэ байдлыг өөрчлөхийн төлөө Хятад удс хэдэн жилийн өмнөөс мэдээлэлжилтийн сургалтын төслийг хэрэгжүүлж эхлэсэн байна.
Сүүлийн үе сурвалжлагч Хятадын дорнод нутгийн Шаньдүн мужийн ядуу сян Мэнинь сянд томилолтоор хүрсэн юм.
Чан Лү суурны төв сургууль бол 600 гаруй сурагчтай Мэнинь сяний ерийн нэг бага сургууль юм, сургууль нь хичээлийн ангиас гадна номын сан, мальтимедиа, компьютерын хичээлийн танхим зэрэг төхөөрөмжтөй байлаа. Сургуулийн захирал Жан Фэншян уржнан жил эхлэсэн сургуулийнхаа мэдээлэлжилтийн сургалтын байдлыг танилцууллаа.
Тэрээр хэлэхдээ, мэдээлэлжилтийн сургалт нь манай ойлгож байгаагаар телевизийн систем болон компьютер, сүлжээ зэргийг ашиглан гадна газар цаашилбал гадаад орны боловсролын зарим тэргүүний үзэл баримтлал туршлагыг сурч ойлгон хичээл сургалтад ашиглаж, өөрийн сургалтын түвшнээ дээшлүүлэх явдал мөн гэжээ.
Тэрээр хэлэхдээ, мэдээлэлжилтийн сургалтыг өрнүүлэхийн төлөө Мэнинь сяний боловсролын хэрэг эрхлэсэн газар олон зүйлийн арга хэмжээ авч компьютер, телевизоор, DVD дагуулаас хүлээн авах төхөөрөмж зэргийг олж өгсөн байна. Өнөө бүх сяний 240 гаруй дунд бага сургуулийн ихэнх нь мэдээллийн сургалтын хичээл орох болсон . Өнөө багш нар хичээл бэлтгэхдээ уулынх шигээ ном бичгээс харж, туршлагтаа түшиглэх биш болсон.
Харин боловсрол сургалтын телевизийн хөдөлбөрийг сонирхох юм уу компьютер ашиглаж, интернетийн сүлжээгээр дамжин дамжин Бээжин, Шанхай зэрэг том хотуудын нэрт сургуулийн багш нарын заах төлөвлөгөөтөй танилцаж болох тул багш нарын мэдлэгийг өргөтгөн хичээл сургалтын түвшнийг ихээр дээшлүүлсэн байна гэжээ .
Мальтимедиа сургалтын танхимд ороход том компьютер болон киисталл дэлгэц, телевизоор, дүрс бичлэгийн машин, DVD зэрэг байлаа. Энд багш нар телевизиэс бичиж авсан болон сүлжээнээс буулгасан зураг, эх сурвалж материал зэрэг төрөл бүрийн мэдээллийг дэлгэцээр сурагчидтаа харуулдаг байна. Үүнээс хойш алс зайдуу уулархаг нутгийн хүүхэдүүд гаднын ертөнцийг шууд харж ойлгох болсон байна. Энэ хичээлийн танхимд анги бүрийг хичээллэх боломжтой болгохын төлөө сургууль нь ээжлэн хичээллэх арга хэмжээ авч, өдөр болгон дүүрэн цагаар ашиглаж байдаг байна.
Сурвалжлагч компьютерын танхимд сурагчид компьютер ажиллуулж байгаатай танилцлаа. 10 настай охин Ли Шюе компьютерын хичээлд тун сохирхолтой бөгөөд өнөө компьютерыг дадамгай ажиллуулах болсон байна. Тэрээр баяртайгаар хэлхэдээ, одоо би үсэг бичиж, зураг зурж чадах болсон, бас компьютер дээр шинэ жилийн баярын хуудас хийж чадах болсон гэжээ.
Компьютерын хичээлийн танхимд 50 гаруй компьютер тавьж, нэг ангийн сурагчидад бараг хүн нэг бүрт нэг ноогдно.
Манай сургууль 3-р ангиас эхлэн компьютерын хичээл ордог бөгөөд хичээлийн хагас жилд 30 цагийн хичээл орно. Сурагчид гэртээ компьютер байхгүй тул энэ хичээлийн цагийг маш нандигнан үздэг. Жил гаруйн хичээл сургалтаар сурагчид олон зүйлийн мэдлэг сурсан байна гэж багш Жөү Жюньшян танилцуулж байлаа.
Тэрээр хэлэхдээ, анги бүрийн сурагчдын түвшин адилгүй, гуравдугаар ангийн хүүхэд цахим баярын хуудас бичиж чадаж байхад ахлах ангийн хүүхэд шалгалтын хүснэг зурж, зохион бичлэгээ компьютероор бичиж Е-mail-ээр сонины газар явуулж, олон сурагчийн өгүүлэл сонин дээр нийтлэгдсэн байна гэжээ.
Өнөө мэдээлэлжилтийн сургалтын төслийг Мэнинь сянд түргэн нэвтрүүлж байна. Уг сяний боловсролын хэрэг эрхлэсэн газрын дарга Жан Гуанбао хэлэхдээ,
Бид гураваас таван жилийн хүчин чармайлтаар бүх сяний боловсролд мэдээлэлжилтийг биелүүлж, сүлжээгээр сургууль бүр анги бүхнийг холбож, уулархаг нгутгийн хүүхэдэд хичээлийн танхимдаа сууж байгаад дэлхийн, Хятадын хэмжээний тэргүүний хичээл сургалтын мэдээлэл, тэргүүний арга туршлага ололт амжилттай танилцах боломж хангаж, манай сяний одоогийн хоцронгуй байдлыг өөрчлөх болно гэжээ. /Урангоо орчуулж бэлтгэв/
|