Дэлхийн шувууны ханиадаас сэргийлэх үйлст дэмжллэг үзүүлэх зорилгоор Хятадын засгийн газар 10 сая ам.доллар олгохоор шийдвэрлээ гэж Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао 18-ны өдөр Бээжинд мэдэгдсэн байна. Энэ бол Хятад Улс шувууны ханиадын асуудлаар анх удаа олон улсын хэмжээнд хандив олгож байгаа болно.
Вэнь Жябао мөн өдөр болсон шувууны ханиадаас сэргийлэх олон улсын хөрөнгө хуримтлуулах сайдын хэмжээний бага хурлын нээлтийн ёслол дээр үг хэлэх үед ингэж мэдэгдсэн юм. Тэрээр хэлэхдээ, шувууны ханиадаас сэргийлэх олон улсын хамтын ажиллагаанд идвэхтэй оролцлохыг Хятадын засгийн газар дээд хэмжээнд чухалчилан үзэж байгаа бөгөөд холбогдох олон улсын байгууллага, улс орнуудад амьтан болон хүнд шувууны ханиад халдваралсан тохиолдлыг мэдээлж, хөрш орнуудад шувууны ханиадаас сэргийлэхэд боломжоор хөрөнгө мөнгө, эд бараа, техникийн тусламж олгоно гэжээ.
Дэлхийн шувууны ханиадаас сэргийлэх хамтын ажиллагааны механизм байгуулах, хяналтдаа авах хүчин чадлаа эрчимжүүлэх, НҮБ зэрэг олон улсын холбогдох байгууллагын гүйцэтгэх үүргийг дээшлүүлэх талаар Вэнь Жябао санал дэвшүүлсэн байна. /Ч.Гантөмөр орчуулж,Урангоо хянав. /
|