• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-01-19 15:47:50    
Катар Улс

Хятадын Олон Улсын Радио

     Нутаг дэвсгэр: 11437 хавтгай дөрвөлжин км.

     Хүн ам: 2002 оны байдлаар 620 мянга. Орон нутгийн оршин суугчид нийт хүн амын 40 хувийг эзэлж, бусад нь цөм гадаадын иргэн бөгөөд голцуу Энэтхэг, Пакистан болон зүүн өмнөд Азийн орнуудын иргэн юм байна. Албаны хэл нь Арав хэл, Ангил хэл түгээмэл хэрэглдэг, оршин суугчдын ихэнх нь Исламын шашин шүтдэг.

     Нийслэл: Доха. 2002 оны байдлаар бараг 264 мянган хгн амтай.

     Чухал баяр дурасгалын өдөр: үндэсний баяр – 9-р сарын 3-ны өдөр.

     Ерөнхий байдал: Персийн булангийн баруун өмнөд эргийн Катарын хойг дээр байж, Аравын Нэгдсэн Эмирт Улс болон Саудын Аравтай хил нийлж байна. 550 кт урт тэнгисийн эрэгтэй, хулуун бүсийн элсэн цөлийн цаг агаартай. Зундаа аагим хулуун, хамгийн халуундаа 46 хэм хүрдэг. өвөлдөө сэрүүн хуурай, хамгийн сэрүүндээ 7 хэм байдаг. Жилийн хур тундасны хэмжээ 125 мм.

     Манай тоололын 7-р зуунд Катар нь Аравын эзэнт гүрний нэг хэсэг байв. 1517 онд Португаличууд түрэмгийлэн эзлэв. 1555 онд Осман эзэнт улсын мэдэлд оров. 1846 онд Катарын Эмирт улс байгуулагдав. 1882 онд Ангил цөмөрөлт хийсэн бөгөөд энэ нутгийг мэдэлдээ авав. 1971 оны 9-р сарын 3-ны өдөр Катар тусгар тогтнов.

     Кувэйт Улс: Нутаг дэвсгэр: 17828 хавтгай дөрвөлжин км.

     Хүн ам: 2003 оны байдлаар хрёр сая 480 мянга. Түүний дотор Кувэйтын хариалалтай хүн ам 910 мянга байж, нийт хүн амын 36,7 хувийг эзэлж байна. Гадаадын хариалалтай иргэн нэг сая 570 мянга байж, нийт хүн амын 63,3 хувийг эзэлж байна. Арав хэл бол албаны хэл, Ангил хэл түгээмэл хэрэглдэг. Исламын шашин бол төрийн шашин, хүн амын 95 хувь нь Исламын шашин шүтдэг.

     Нийслэл: Кувэйт хот, 2000 оны байдлаар 380 мянган хүн амтай. Хамгийн халуундаа 55 хэм, хамгийн сэрүүндээ 8 хэм.

     Чухал баяр дурасгалын өдөр: үнднсний баяр – 2-р сарын 25-ны өдөр (11-р Эмирийн ширээнд суусан өдөр).

     Ерөнхий байдал: Азийн баруун хэсгийн Персийн булангийн баруун хойт эрэг дээр байна. Саудын Арав, Ирактай хил нийлж, зүүн талд нь Персийн булан байдаг бөгөөд Ирантай тэнгисээр аласлаж байна. 290 км урт тэнгисийн эрэгтэй, ихэнх нутаг нь элсэн цөл, гол мөрөн, нуур бөрд гэж байдаггүй, хөрсөн доор нь усгүй, халуун бүсийн элсэн цөлийн цаг агаартай, зун эь урт бөгөөд хуурай халуун, өвөл нь богино бөгөөд хур бороотой чиглэг. Хамгийн хулуун үедээ модон сүүдэрт 51 хэм халуун, нарны гэрэлд 80 хэм хүрдэг.

     7-р зууны үед Аравын эзэнт гүрний нэг хэсэг байв. 1581 онд Халидын угсааныхан Кувэйтийн ноёрхож байв. 1710 онд Аравын хойгт сууж байсан Савахийн угсааныхан Кувэйтэд нүүж ирсэн бөгөөд 1756 онд ноёрхох байр эзэлж, Кувэйтийн Эмирт улс байгуулав. 1871 онд Осман эзэнт улсын Башра мужийн нэг сум болов. 1899 онд Ангил хүчээр шахаж байгаад нууц гэрээ байгуулж, Кувэйтийн эзэнт улс болов. 1939 онд Ангилын ивээлд багтав. 1954 онд Эмир Авдул Салих тэргүүтэй дээд зөвлөл байгуулав. 1960 онд Ангилчуудын гараас шүүх эрх болон мөнгөний удирдах э0рхээ буцааж авав. 1961 оны 6-р сарын 19-ний өдөр тусгар тогтнолоо мэдэгдэж, мөн онд Аравын холаоо болон НҮБ-ын гишүүн орон болов.

     1990 оны 8-р сарын 2-ны өдөр Иракд эзэлэгдэж, 1991 оны 2-р сарын 26-ны өдөр улсаа сэргээв. \М.Цэцэн бэлтгэв\