• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-01-19 16:21:47    
Орчин үеийн монгол анагах ухааны нэрт эрдэмтэн Гүнаа

(1892—1972 он)


Хятадын Олон Улсын Радио

     Гүнаа бол Хятадын орчин үеийн анагах ухааны боловсрол, эмчилгээ болон эрдэм шинжилгээний ажил үйлсийн хөгжилд гарамгай хувь нэмэр оруулсан Монгол үндэстний нэрт эмч юм. Гүнаа хуучин нийгмийн үед албанаас байгуулсан анагах ухааны дээд сургуулийг төгсгөөжээ. Тэрээр эрдэм мэдлэг ихтэй, эм найрлагын ухаанд нэвтэрч мэргэшсэн тул, 30 насандаа монгол анагах ухааны хамгийн дээд цол болох "Довжир" эмч хэмээх цол хүртсэн байлаа.

     Нэрт эмч Гүнаагийн бүхэл нэр нь Гүнаабадраа, Хятад нэр нь Ма Жюнь-шэн гэдэг. 1892 онд Ляо-нин мужийн Фү-шиний монгол үндэстний өөртөө засах сяний Дүн Я-мэнь хэмээх газарт мэндэлжээ. Гүнаа 9—18 насандаа Фү-шиний Монголжин гэгээн сүмд шавь орж, монгол түвд бичиг сурч, 18—28 насандаа нэрт эмч Лю Лао ба Арвижихыг багш барьж, "Анагах ухааны дөрвөн үндсэн" зэрэг номыг сурсан байлаа. 28 наснаасаа Фү-шинь сяний Монголжин гэгээн сүмд Хятад улс чөлөөлөгдөх болтол 36 жил эмчилгээний ажил хийсэн бөгөөд бас монгол анагах ухааны мэргэжлийн чиглэлээр 200 гаруй шавь бэлтгэн хүмүжүүлсэн байжээ.

     1955 онд нэрт эмч Гүнаа Өвөр Монголын Улаан-хотын монгол эмнэлэгийн нэгдсэн үйлчилгээний газарт ажиллаж, 1956 оны эхээр бас Хөх-хотод ажил шилжиж Өвөр Монголын Хятад-Монгол анагах ухааны судалгааны газарт ажиллах болсон байв. Тэнд ажилласан хугацаандаа нэрт эмч Гүнаа Бай Юньчин гэдэг эмчтэй хамтран 400 мянга гаруй үсэгтэй түвд хэлний "Анагах ухааны дөрвөн үндсэн" хэмээх номыг 4 сарын дотор монголоор бүхнийг анх орчуулж дуусгажээ. Мөн жилийн 7-р сард монгол эмийн материал маш их дутагдаж байсан асуудлыг зохицуулахын төлөө, Өөртөө Засах районы Эрүүл Мэндийн Танхимаас Гүнаа нарын зэрэг хүмүүсийг Түвдэд илгээн эмийн ургамлын хатаамал болон байнгын хэрэглээний эмийн материал цуглуулсан байлаа. 1956 онд түвд эмийн ургамалын хатаамлуудыг танилцуулсан "Ронбо" хэмээх түвд номыг монголчилж бас "Анагах ухаааны дөрвөн үндсэн" зэрэг холбогдох ном зохиолд тулгуурлан, эмийн материалын өнөр, амт, чадал, эмчилгээний үйлдэл, ургах газар, дүрс байдал зэрэг агуулгыг шинээр нэмж оруулсны зэрэгцээ бас монгол түвд хятад гурван хэлний үсэг хавсаргаж зураг дагалдуулжээ. 1959 онд монгол "Анагах ухааны дөрвөн үндсэн" болон монгол түвд хятад гурван хэлний үсэг хавсаргасан "Эмийн нэрсийн гарын авлага" хэмээх номыг нь Өвөр Монголын ардын хэвлэлийн газар анх удаа хэвлэн гаргасан байна. Үүнээс гадна, түүний орчуулан эмхтгэсэн монгол анагах ухааны сурах бичиг, эрдэм шинжилгээний өгүүлэл зохиол болон клиникийн эмчилгээний талын баримт материалууд нь хэвлэд орж уншигч олонтой золгохоосоо өмнө нь арван жилийн үймээний дунд үрэгдэж сүйдчээ.

     Нэрт эмч Гүнаа Өвөр Монголын Эрүүл Мэндийн Танхимын орлогч даргаар ажиллаж өнгөрсөн бөгөөд бас бусадтай хамтран Өвөр Монголын Анагах Ухааны Дээд Сургуулийн монгол анагах ухааны мэргэжил, Өвөр Монголын Хятад—Монгол Эмнэлэг болон Өвөр Монголын монгол анагах ухааны мэргэжил дээшлүүлэгчдийн дамжаа зэргийг зохион байгуулж эрхлэн хийсэн юм.

     Нэрт эмч Гүнаа эмчилгээний дадлага туршлага баялаг мөртөө бас клиникийн эмчилгээний өвөрмөц арга мэргэшилтэй байжээ. Ялангуяа саа өвчин, тархины цус судасны өвчин зэргийг оношлон засах талаар маш гүн нарийн судалгаа шинжилгээ хийснээс гадна бас элгэний үрэвсэл, ходоод хэдэсний үрэвсэл болон бөөрний өвчнийг эмчлэн засах талаар ч нэлээд мэргэшсэн хүн байжээ.

     Нэрт эмч Гүнаа 1972 онд 80 насандаа нас нөгчижээ. /О.Дарамбазар найруулан орчуулав/