• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-01-19 16:50:54    
Шаньши нутгийн "Дао шаомянь" гэдэг гурилтай хоол

Хятадын Олон Улсын Радио

     Эрхэм найз минь, энэ ээлжит дугаараар танд Шаньши нутгийн "Дао шаомянь" гэдэг гурилаа зоргож зүссэн гурилтай шөлийг яаж хийдэг тухай танилцуулахыг хичээлээ. Эхлээд танд энэ хоолыг хийхэд ямар ямар ногоо цагаа хэрэгсэх тухай танилцуулья.

     Материал: Цагаан гурил 300 грамм, гахайн хар алаг мах 100 грамм, улирлын шинэ ногоо 50 грамм, наранцэцгийн тос 50 грамм, хуа жяо, ва жяо гэдэг амт оруулагчаас тус бүр 5 грамм, нарийн зурвас болгож хэрчсэн сонгино, цагаан гаа, давс, вэй жин, шар буурцгийн жян, жян юү, тунгалаг шөл эдгээрийг хэрэглэх хэмжээгээр бэлэн болгоорой.

     Хийх арга: 1-рт. Гурилаа бүлээн усаар хатуухан шиг зуурч бөөрөнхйилж, гурилаа 20 минут хэртэй нийцүүлж, нухацтайхан шиг нухаж, дараа нь зуурсан гурилаа гонзгой хэлбэртэй болгоод хэрэглэхэд бэлэн болгож тавьна. 2-рт. Гахайн алаг махыгаа шар буурцгийн хэртэй хэмжээгээр хэрчээд хэрэглэхэд бэлэн болгоно. 3-рт. Тогоондоо бага зэргийн наранцэцгийн тос хийж халахаар нь хуа жяогоо хийж шараад, болсон хуа жяогоо шүүж гаргаж авч хаяад, дээр нь хэрчсэн сонгино, цагаан гаа, шар буурцгийн жян, хэрчсэн махаа хийж хуурна. Дараагаар нь махаа болохоор нь дээрээ нь жян юү болон давс, вэй жин, нэг шанага хэртэй тунгалаг шөл хийж буцалгаж, үүнийг чанасан гурилтайгаа холиж идэх шөл болгож аяганд хийж хэрэглэхэд бэлэн болгож тавьна. 3-рт. Цэвэрхэн тогоондоо ус хийж, буцлахаар нь зүүн гартаа зуурсан гурилаа авч, баруун гараараа энэ хоолыг хийдэг тусгай зориулалттай хавтан хутгаар дээрээс доошоогоо гурилаа тогоондоо түргэн түргэн зоргож хийнэ. Дээр нь бас ногоогоо хийж, буцлахаар нь гурил ногоогоо хамтд нь саванд шүүж гаргаад, дээрээс нь сая нэгэнт бэлэн болгоод байсан шөлөө хийж холиод, "Шаньши нутгийн Дао Шаомянь" гэдэг энэ гурилтай хоолыг хийж дуусах нь тэр л дээ.

  

     Энэ гурилтай хоолыг ажиглан харахад, гурил нь яг л уд модны навч шиг хөөрхөн цэмцгэр хэлбэртэй бөгөөд, зажилууртай мөртлөө аманд ороходоо гулгамтгай зөөлөн, шинэ соргог зэрэг онцлогтой байдаг юм.

     Энэ ялдамд сонирхуулж хэлэхээс, Хятадын хойт нутгийн Шаньши мужийнхан энэ гурилтай хоолны холиж идэх шөлийг хоёр төрлөөр хийдэг байна. Тухайлбал, махтай шөл болон өндөг, улаан луулийг жянтай хамт хуурч шарсан шөлөөр хийдэг байна. Бас нэмж хэлэхээс гурил дээрээ тухайн нутгаас гаралтай Лао чэньцү гэдэг цүүг амт оруулж хийгээд идэх юм бол бүр ч гоё болдог юм гэнэ. Та энэ хоолыг хийж сонирхохгүй юү? \Номин бэлтгэв\