• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-01-20 16:10:57    
Сэнхрүүлэх аргаар хүүхдийг сургах

Хятадын Олон Улсын Радио

     Хүүхэд суралцах урам муутай үед эцэг эх яаж дагуулан жолоодох ёстой бэ? аав ээж нь хүүхэддээ зааж сургаадаг бол буцаагаад хүүхэддээ шавь орж үзээрэй, хүүхдийг багшийн байранд байлгах нь бас өөр үр дүн олж болно.

     Хятадын Хуа Нань багшийн их сургуулийн нэг багшийн хүүдээ авсан аргыг уншигч та бүхэнд тольлуулъя.
Миний хүү энэ жил 9 настай, бага сургуулийн 3-р онд сурдаг, хүүхэд хичээл номдоо сайн бөгөөд өндөр оноо авдаг, ганц англи хэлний хичээлдээ урамгүй байж сайн оноо авч чаддаггүй, үүнд аав нь чухам яах ёстой юм бол гэж арга ядна, нэг өдөр хүүдээ "миний хүү, өнөөгийн нийгэмд гадаад хэл сурахгүй юм бол хэлгүй гэсэн үг, улс орон хөгжиж гадаад орнуудтай байх хэлхээ холбоо ч явах тусмаа өргөжиж байна, хэрэв англи хэл сайн сурахгүй юм бол хожим хойшид хэцүү болно шүү, иймээс миний хүү англи хэлээ сайн сурах хэрэгтэй" гэж баахан ярьсан боловч хүүгийн нэг чихээр ороод нөгөө чихээр гарсан янзтай, ямар ч өөрчлөлт гараагүй, өнөө цагийн хүүхдүүдийг сургана гэж ямар хэцүү хэрэг бэ? аав ээжийн биданд авч байсан зодож цохих уламжлалт аргыг ч хүүхэддээ авч үзлээ, зүг гарах юм биш, багш нь хүүхэд маш сэргэлэн боловч хичээн сурдаггүй, суралцах идэвхжил доор гэж хэлнэ, эцст нь энэ аав ийм нэг аргыг бодож олжээ, нэг өдөр хүүгийхээ хамгийн дуртай шоклатыг авч ирээд хүүдээ "аав нь чиний дуртай шоклатыг авчирлаа, гэвч аавд нь нэг хүсэл байна" гэсэнд хүү нь "ямар хүсэл байсан ч биелүүлнэ" гэж гарлаа, аав нь " миний хүү аавдаа багш болж англи хэл зааж өгнө үү ? аав нь нас их болсон боловч англи хэл сурмаар байна" гэжээ. Хүү хэсэг бодсныхоо дараа толгой тохижээ. Аав нь даалгавар хийх ном бичгээ бэлтгээд сайн сурахыг хичээжээ.

     Аавдаа багш болно гэдэг явдал баахан сэжигтэй байсан боловч аавынхаа чиг үнэнч, хичээн сурах дуртай байгааг үзээд хүү ч дуртай багшилжээ. Сургуулиасаа харьж ирээд даалгавараа хийж дуусвал аавдаа багшилж эхэлнэ, өдөр хугацаа өнгөрөх тусам хүүгийн англи хэл сайн болсноор барахгүй англи хэл мэддэггүй аав нь ч бага сага хэлтэй боллоо, хүүгийн англи хэл дээшилж, сайн оноо авдаг болсон боловч аав нь юунд хүүдээ шавь орсноо хэлээгүй байлаа.

     Энэ аав хүүдээ шавь орж, англи хэл сурч байгаа нь хүүгийхээ англи хэл сурах урам зоригыг нэмэгдүүлж байна гэдгийг хэн хүн ойлгож болох боловч ингэж хийх хүн харин цөөн байж магад, иймээс хүүхдийн урам сэтгэлийг татахын төлөө хүүгийг багшийн байр дээр тавьж тэднээс сурч үзэх арга нь мөн тустай гэдгийг үүнээс мэдэж болно.