• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-01-20 16:28:47    
Шан Чю хот

Хятадын Олон Улсын Радио
  

     Шань Чю хот газар зүйн таатай нөхцөлтэй байж, зам харилцаа ,холбоо маш дөхөмтэй байдаг юм. Шань Чю хот нь Хе Нань, Шань Дун, Жян Су, Ань Хуй мужийн уулзар газар байдаг болохоор зүүнээс Лянь Юүнь Гань боомтоос баруунш Голландын Амстердам хүрэх Ази Европын эх газрын хоёрдугаар том гүүрийн хэмээгдсэн төмөр зам болон Хятадын өмнөд умард нутгийг холбосон Жю Жяний төмөр зам Шань Чю хотоор дайран өнгөрдөг юм. Шан Яю хот буудай, эрдэнэ шиш, хөвөн, мааж, газрын самар, үзэм зэрэг тариалангийн бүтээдэхүүн гардаг бөгөөд хөнгөн нэхмэл, хүнсний бүтээгдэхүүн, архи нэрэх зэрэг аж үйлдвэрийн талаар элбэг дэлбэг түүхий материалтай юм. тус хотод уянгат модны өлгий гэгдсэн нутаг юм. Азид хамгийн том, дэлхийн хамгийн дээд зэрэглэлийн уянгат мод боловсруулах үйлдвэр байгуулагдан ашиглалтад орсон байна. арван тэрбун тоннын нөөцтэй Юнь Шя нүүрсний уурхай нь Хятадын зургаан том утаагүй нүүрсний баазын нэг нь юм.

  

     Хятад улс Шань Чю хотод жилд арван сая тоннын гаргалттай том хэлбэрийн нүүрсний бааз байгуулаад байгаа юм. Шань Чю хотын аж үйлдвэр сүүлийн жилүүдэд түргэн хөгжсөн байна. аж үйлдвэрийн аж ахуйн нэгж нь чөлөөлөгдөхөөс өмнө зургаахан байснаасаа хоёр зуу гаруйд хүрч нэмэгдсэн байна. гол нь механик, хөнгөн нэхмэл, химийн аж үйлдвэр, эм эмнэлэг, барилгын материал, элэктрон, хүнсний зүйл зэрэг хорин зургаан төрөл байдаг юм.тэдгээрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс 116 төрөл нь урьд хожид дэлхийн, улсын, яамны болон мужийн хэмжээний шагнал хүртсэн байна. 230 гаруй төрлийн бүтээгдэхүүн нь олон улсын зах зээлд орж, 70 гаруй улс орон газар нутагт борлуулагдаж байна. Шань Чю хотын олон төрлийн ажил үйлэс шинэ зуунд нэн их хөгжилтэй болсон байна.


1  2