• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-01-20 16:32:26    
Уур бухимдлаа тайлах 9 зөвөлгөө

Хятадын Олон Улсын Радио

     Урт наслалтыг судалсан мэргэжилтэний үзэж байгаагаар, ашиггүй нөлөө үзүүлдэг аливаа хүчин зүйлийн дотор, хүнийг богино наслуулдаг хамгийн хортой хүчин зүйл бол гутранги бодол болон муу зан авир юм. Жишээлбэл, уурлаж бухимдах, урам хугарах, айж эмээх, ховдголж шунахайрах, зүрхшээн хулчийх, атаархаж жөтөөрхөх, хорсон занах зэрэг сэтгэлийн хөдөлгөөнүүд болно.

     Тэгвэл, яавал баяр баясгалан авчирдаггүй муу зан авираас ангижирч чадах вэ?

     1, Бухимдлаа гаргах цагтаа гаргаж л байгаарай: Хамгийн ухаалаг арга нь түүнийг хориглох шаардлагагүй юм, бухимдлаа гаргаж хэдэн минут уурласан ч яамай, гэхдээ өөрийн дураа дагуулж чөлөөтэй байх хэрэгтэй. Дэргэдээ хүнгүй байхад дуу тавин уйлах ч юм уу ширээ сандалаа алгадан газар дэвслэх юм бол санаа сэтгэл чинь тайвширч болзошгүй юм.

     2, Найздаа дотроо онгойтол яриж байгаарай: Хэн хүн муу зан нь хөдлөөд ирхээр, юуны өмнө гүнзгий амьсгаа авч, нуруу хөлнийхөө чилээг тайлагдтал суниах ч юм уу дахивал найздаа утасдаж, дотроо онгойтол ярилцах юм бол сэтгэл санаа чинь уужирч, уур хилэн чинь санаандгүй арилах болно.

     3, Сэтгэлийн тэнхээтэй байхыг эрхэмлэж яваарай: Сайн санаа, сайхан сэтгэлтэй байх нь муу занг тэвчиж чаддаг. Хэн хүн бухимдан уурлаж сэтгэлээр унах үедээ, баяр хөөртэй явж байсан цаг үеэ эргэн санаж, инээдээр өөрийгөө урамшуулж, баяртай үйл хэргийг илүүхэн бодож явах сайн, өндөр дуугаар ном унших нь ч уйтгарыг сэргээхэд тустай юм.

     4, нэн даруй ажлаа хийгээд байгаарай: Сэтгэлээр унах үед, ажлаа бушуухан хийгээд эхэлчихвэл уйтгар бухимдал чинь амархан мартагдах болно. Ингээд бас амархан мартагдахгүй байгаад байвал хамт ажиллаж байгаа хүмүүстээ тус болох ажил хийгээрэй, ингээд ярилцаж байтал бухимдал чинь амархан сарнин арилах болно.

     5, Шууд арга хэмжээ авч ч болно: Ямар нэг аар саар юмны төлөө хэдэн хоног ч санаа зовж болзошгүй юм, харин шууд арга хэмжээ авах юм бол хэдхэн минутын дотор зохицуулчихаж ч магадгүй юм. Арга хэмжээ авсаны уршгаар ямарч үр дүнд хүрч болзошгуй юм, юу ч гэсэн тулгамдсан уур хилэн чинь намдах болно.

     6, Анхаарлаа түр зуур өөр зүйлд хандуулаарай: Ямар нэг юмнаас уур унтуу чинь хүрээд байвал өөрийнхөө анхаарлыг чадахын хэрээр өөр зүйлд хандуулж, түүнийг мартахыг чармайх хэрэгтэй, эсвэл нэгмөсөн хийж байгаа ажлаа зогсоод уурлаж бухимдсан сэтгэлээ тайвшруулхыг бодох хэрэгтэй.

     7, Сонсох дуртай хөгжмөө сонсоод байгаарай: Хөгжим бол сэтгэлийн нар юм. Хөгжим нь сэтгэлийг уярааж, урмыг сэргээдэг гэж бишгүй олон ном сударт тэмдэглэсэн байдаг. Урам хугарч сэтгэлээр унаж байсан хүн хэрэв хөгжим сонсох юм бол хэчнээн урамгүй байлаа ч гэсэн сэтгэл нь сэргэж хөгжин баясах болно. Дахивал өндөр дуугаар дуу дуулах нь чиний сэтгэлээ сэргээхэд нэн сайн нөлөө үзүүлэх болно.

     8, Булчин шөрмөсөө султгах ур чадварыг эзэмших: Юуны өмнө гар хурууныхаа булчин шөрмөсийг аажмаар султгаж, дараа нь царвуу харьт, хүзүүний хэсэг, нүүр царай зэрэг бүх биеийн булчин махыг ёс журмаар нь хөлийн ул хүртэл султгах хэрэгтэй. Төсөөлөн сэтгэж ургуулан бодох нь ч хүний сэтгэлийг тайвшруулдаг юм. Жишээлбэл, цэнхэр далайн зөөлөн салхи сэвэлзэж, цахлай шувуу халин дүүлэн ниссэн тэнгисийн хөвөөгөөр сэлгүүцэн алхаж байна гэж бодоход санаа сэтгэл чинь уужран тайвшрах болно. Та туршаад үзээрэй.

     9. Сонирхолтой ном уншиж байгаарай: Сонирхолтой сайхан ном унших нь анд нөхөр, хань, найз нартайгаа ярилцаж наргиж байгаа юм шиг байдаг бөгөөд зохиолын баатрууд нь үзэл санаа, бодож сэтгэхүйн талаар хүчтэй нөлөө үзүүлэх нь гарцаагүй юм. Ялангуяа шөнийн гүнд нам жим суугаад аль дуртай ном юм уу тууж роман унших юм бол өдрийн шуугиан аяндаа замхараад, сэтгэлд нэг л аятайхан болно. /Л.Буянтогтох орчуулав/