Тайваний "Хятадын агаарын тээврийн компанийн" CI585-р нисэх онгоц 20-ны үдээс өмнийн 8 цагийн үеэр Шанхайг чиглэн Тайбэй хотын Таоюань нисэх онгоцны буудлаас нислэг үйлдэж, 2006 оны цагаан сарын хугацааны Тайваний хоолойн хоёр эргийн хоорондын чартерын нислэгийн гарааг эхлэсэн байна.
2003 он болон 2005 онд Тайваний хоолойн хоёр эргийнхэн цагаан сарын хугацааны чартерын нислэгийг хоёр удаа зохион байгуулсан боловч энэ нь зөвхөн Тайваний бизнесмэнүүд болон түүний гэр бүлийхэнд үйлчилсэн юм. Энэ цагаан сарын хугацааны чартерын нислэг нь хууль ёсны баримт бичигтэй Тайваний бүх иргэдэд үйлчилэх болно.
1-р сарын 20-ноос 2-р сарын 7-ны өдөр хүртэл Тайваний хоолойн хоёр эргийн агаарын тээврийн компаниуд хоёр эргийн хооронд 36 удаагийн нислэг үйлдэх юм байна./Ч.Гантөмөр орчуулж,Урангоо хянав. /
|