• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-01-23 15:10:52    
Өндөр уулан дээр байнуулсан цаг агаарын алас зайн анхны радар

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын өндөр уулан дээр байнуулсан цаг агаарын алас зайн анхны радар бол 1986 оны 10-р сард Анхгй мужийн Хуншань уулны далайн түвшнээс 1841 метр өндөрт байгаа Гунмин оргил дээр байгуулсан Хунсаний 714 радар болно. Энэ цаг агаарын задар нь Хятадын дорнод эутаг болон Хөхмөрний дунд доод сав газрын цаг агаарыг оновчтой мэдээлж чаддаг, цаг агаарыг, ялангуяа гай гамшгийн цаг агаарыг оновчтой мэдээлснаар энэ нутгийн эдийн засгийг нэн сайтар хөгжүүлж, ард түмний амь нас, эд агуулсаны аюулгүй байдлыг бадалгаажуулахд маш чухал үүрэг гүйцэтгээсэн байна.

     Салхины хурдыг хэмжих хамгийн бүрэн чадавхитай задар: Хятадын салхины хурдыг хэмжих хамгийн бүрэн чадавхитай задар бол Хятадын 7-р таван жилийн төлөвлөгөөний шинжлэх ухааны судалгааны төсөл " гай гамшгийн чанартай цаг агаарын богино хугцааны уридчилсан мэдээлэлийн судалгаа"-ны чухал агуулга болох – UHF гэдэг салхины хурдыг хэмжих ладарын систем юм. Хятадын цаг агаарын хэрэг эрхэлсэн газрын цаг агаарын шинжлэх ухааны хүрээлэн болон сансрын аж үйлдвэрийн яамны 2-р хүрээлэнгийн 23-р газрын гурван жилийн цаг зарцуулж судлан хийсэн энэ анхны радарын систем нь агаар мандлын байдлыг цаг ямагт, тасралтгүй хянан хэмжиж тоо баримт хангаж, цаг болон орон зайн талаар энгийн хайн хэмжилтийн дутууг нөхсөн болхоор гай гамшгийн чанартай цаг агаарыг уридчилан мэдээлж, судлахад маш чухал ач холбогдолтой юм. Энэ радарын системийг судлан бүтээсэн нь Хятадын агаар мандлын алсын мэдрэмжийн салбарын нэг хоосоныг нөхөж, 20-р зууны 80-аад оны түвшинд хүрсэн бөгөөд Хятадын цаг агаарын судалгааны тоног дөхөөрөмж улам орчин үеийн болсоныг харуулж байгаа юм.

     Агаар мандлын бохирдолыг хэмжих Азийн хамгийн өндөр ган цамхаг: Хятадын агаар мандлын бохирдолыг хэмжих Азийн хамгийн өндөр ган цамхаг бол 1979 оны 8-р сарын 23-ны өдөр ыайгуулан ашиглалтад оруудсан, Хятадын Шинжлэх ухааны академийн Агаар мандлын физикийн хүрээлэнгийн Буунийгийн хойт хэсэгт байгуулсан 325 метр өндөр цамхаг болно.

     Бүс нутгийн чанартай цаг агаарын анхны төв: Хятадын бүс нутгийн чанартай цаг агаарын анхны төв бол Шанхайн бүс нутгийн чанартай цаг агаарын төв болно. Хятадын өмнөд нутаг, ялангуяа Гундүн мужийн өөрчлөлт нээлтийн их үйл хэрэгт цаг агаарын чанар сайтай үйлчилгээ хангаахийн төлөө Шанхай, Ү-ханьд бүс нутгийн цагагаарын төв байгуулсаны дараа Хятадын цаг агаарын хэрэг эрхэлсэн газар 1991 оны 7-р сард Гунжөүд мөн бүс нутгийн цаг агаарын төв байгуулсан байна. \ М.Цэцэн бэлтгэв\