Хятад улсын нэг тэрбум гурван зуун сая гаруй хүн ардын дунд жаран сая тахир дутуучууд бараг жаран сая байдаг. Эдгээр хүмүүсийн ажил амьдралд Засгийн газар болон олон нийт өргөнөөр анхаарлаа хандуулж байдаг. Манай сурвалжлагч сүүлийн үе, Бээжингийн Массажийн эмнэлэгт хүрч сурвалжилсан юм. Учир нь энэ эмнэлэгт хараагүй эмч олон байдаг.
Бээжингийн Массажийн эмнэлэг бол Хятад улсад цар хэмжээгээр хамгийн их массажийн тусгай эмнэлэг болно. Тус эмнэлгийн зуу гаруй их эмчий дотор хараагүй юм уу хараа нь муутсан дөч гаруй эмч байна. Массажийн энэ тусгай эмнэлэг хотын төвд байрладаг Бээжингийн эртний уламжлалт том дөрвөлжин хүрээ хашаатай байшинд бий. Мөр мөр жигдэрсэн байшин нь эмчилгээний өрөөнүүд болно. Өрөө болгонд нь арван ортой. Сурвалжлагч түүний нэг өрөөнд орвол, Зэн Ли гэлэг эмч үүд хавийн орон дээрх нэг хүнд массаж хийж өгч байлаа. Энэ хүн хүнд юм өргөснөөс нуруу нь гэмтэл авсан байна гэж эмч Зэн Ли танилцуулж байлаа.
Тэрээр хэлэхдээ, одоогоор би түүний сээрээс эхлэн зоо дагуулан булчинг тавигдуулах иллэг хийж байна гэжээ.
Эмч Зэн Ли энэ жил 36-тэй. Төрөлхийн нүд цайх өвчнөөс болж хараагүй болсон байна. Түүнийг гуравн настай байхад нь хараа оруулах мэс засал хийсэн боловч сайн үр дүнд хүрч чадсангүй аж. Тэрээр хараагүйчүүдийн сургуульд суралцаж байсан үеэсээ Хятадын уламжлалт анагах ухаанд сонирхол төрж, дунд сургуулиасаа эхлэн массаж хийхийг сурсан байна. Дунд сургуулиа дүүргээд тэр дахин Бээжингийн зүү төөнөл, яс бэртлийн ухааны сургуульд массаж хийхийг суралцаж, төсснийхөө дараа нь тус эмнэлэгт ирж, өнөө арван хэдэн жил ажиллаж байна.
Олон жилийн турш, эмч Зэн Ли болон түүнтэй хамтран зүтгэгчид нь олон өвчитөнд массаж хийж өвчний шаналгаас гарган эдгээсэн байна. Ялангуяа эмчилгээ авахад нэлээд түвэгтэй өвчин жилшээлбэл сээрний гэмтэл, нурууны гэмтэл зэрэг өвчнийг массаж хийх аргаар эдгээж, өвчитнийг мэс засал хийлгэхээс хэлтрүүлж байдгаас тус эмнэлэгийн нэр хүнд дээшилсэн байна.
Тус эмнэлэгийн хэвтэх салаанд сурвалжлагч нэг сар гаруй массаж хийлгээд эдгэн сайжирсан өвчитөн Ван Миньхуантай ярилцсан юм.
Тэрээр хэлэхдээ, нурууны өвчин гэнэт хөдлөөд хөдлөж чадахаа больсон. Мэс засал хийлгэвэл хэдэн арван мянган юань орно. Энд массажийн ерөнхийлсэн аргаар эмчлээд нэлээд сайн болсон гэжээ.
Одоогоор энэ эмнэлэгт өдөрт бараг дөрвөн зуугаад хүн массаж хийлгэж байна. Эмнэлгийн дарга Лай Вэй сурвалжлагчид хэлэхдээ,
Манай эмнэлгийн хараагүй эмч нар мэрэгжлийн талын голлогч хүчин болж байна. Эмчийн хариуцлага , ажлын амжилт аль талаас нь аваад хэлсэн ч тэд манай эрүүл эмч нараас ялгаатай юм байхгүй. Манай эмнэлэгийн хөгжил эмч бүхний махруу хөдөлмөр хатуужилтай хүчин чармайлттай салашгүй юм. Ялангуяа хараагүй эмч нарын уйгагүй хүчин чармайлт нь эмнэлгийн хөгжилд их үүрэг гүйцэтгэж байна гэжээ.
Тус эмнэлгийн мэрэгжилтний зэргийн хараагүй их эмч нар сард 8—9 мянган юаний цалин авна. Сургууль дөгсөж ирсэн хараагүй залуу эмч гэхэд 4—5 мянган юаний цалин авдаг байна. Энэ нь Хятад улсад авч хэлбэл нэлээд өндөр цалинтайд тооцогдох юм .
Эмнэлгийн дарга Лай Вэй хэлэхдээ, хараагүй эмч нар эмнэлэгт ашиг орлого оруулж байгаа болохоор эмнэлэгээс ч тэд нарыг бэлтгэл сургалтанд хамруулан, ажил амьдраллынх нь талаар дөхөм дөт үзүүлж байдаг. Эмнэлгийн хороон доторхи зам нь бүр хараагүйчүүдэд зоритулсан тусгай зам бөгөөд өрөө болгоны тавиур хэрэгсэл нь бүр тогтсон газарт байж хэн ч шилжүүлэн нүүлгэж болохгүй юм. Хараагүй эмч нарын мэрэгжлийн түвшнийг дээшлүүлэхийн төлөө жил бүр нэг хүнийг Бээжингийн Хятад Анагах Ухааны Их Сургуульд магистрын зэрэгт горилогчоор үнэ төлбөргүй суралцуулдаг гэжээ.
38-тай Шян Дүн бол хараагүй эмч юм. Гэвч тэр компьютер сайн ашигладаг хүн юм. Тэрээр компьютероос ажил мэрэгжлийн тухай матаериал хайж, мэдээ, роман, хөгжим сонсдог. Хараагүй хүн байгаад компьютерыг ингэж сайн ашиглаж чаддаг нь эмнэлэгээс олгосон компьютерын программ хангамжид түшгэлж байдаг гэнэ.
Миний компьютерт унших тусгай программ хангамжтай тул компьютероос шууд сонсч болно. Бид зарим зүйлийг магнитофонд бичлэг хийж авдаг тул ажиллаж суралцахад маш дөхөм үзүүлдэг гэжээ.
Эдгээр хараагүй эмч нарын ажлын чөнөөний амьдралыг хөгжөөнтөй болгохын төлөө эмнэлэг нь үргэлж тэдний биеийн байдалд тохирсон биеийн тамирын ажиллагаа, танц зэргийг зохион байгуулдаг байна. Өдөн бөмбөг шидэх тэмцээн нь олны сонирхлыг татсан ажиллагаа юм. Өдөн бөмбөг хөнгөн болохоор хол шидэхэд дэм хэрэгтэй бөгөөд тэр нь гарын хүч чадлыг нэмэгдүүлдэг болохоор тэмцээнд хэн алин хоцрогүй оролцдог гэж Шян Дүн хэлж байлаа.
Бээжингийн мссажийн эмнэлэгт хараагүй эмч болон эрүүл эмч нар харилцан туслалцаж, бие биеэ халамжлан эв найртай ажиллаж байна. хатагтай Ян Ян бол эрүүл хараатай эмч юм.
Бид тэд нартай хамт ажиллахдаа ер нь тэднийг тахир дутуу хараагүй гэж үздэгүй. Эрүүл хүмүүстэй харилцаж байдаг шигээ л тэд нартай харилцдаг. Тэд нарын мэдлэг их өргөн байдаг, зарим гэр ахуйн цахилгаан хэрэгслийн тухай бид тэднээс зөвлөлгөө авч байдаг. Заримдаа бид зам мөр дээр хараагүй хүнтэй тохиолдвол очоод түшиж дэмжиж тус болно. Бид тэдний хоёр нүд нь болж боломжийн дотор тэдэнд үйлчилгээ хангахыг хүсдэг гэжээ. /Урангоо орчуулж О.Дарамбазар хянав/
|