Олимпийн дуулал нь Олон улсын Олимпийн хорооноос албан ёсоор зөвшөөрсөн Олимпийн наадмын дуу юм. Грекийн нэрт хөгжмийн зохиолч SpirouSamara 1896 онд Олимпийн дууллын хөгжмийг зохиожээ. Хөгжим нь Олимпийн анхны наадамд зориулсан магтуу хөгжим болно. Хожим нь Грекийн яруу найрагч KostisPala-mas хөгжимд шүлэг тааруулсан байна. 1958 онд Олон улсын Олимпийн хороо Токиод хуралдсан 55-р бүгд хурлаар, энэ магтуу дууг Олимпийн дуулал болгохоор албан ёсоор шийджээ. Олимпийн дууллыг удаа бүрийн Олимпийн наадмын нээлтийн ёслол дээр Олимпийн далбааг мандуулахад эгшиглүүлдэг байна.
Олимпид зориулсан дуу: Олимпийн наадмыг зохион байгуулагч орон юм уу зохион байгуулагч хот нь Олимпийг зохион байгуулах орон, хотын нийгэм соёлын тод онцлогийг харуулан тусгасан, хүн төрөлхтөн Олимпийн үзэл санааг дэмжин талархаж байгааг илтгэсэн дууг зохион бүтээдэг. Уг дуу нь нэг л удаагийн Олимпийн наадамд зориулсан дуу болно. Удаа бүрийн Олимпийн наадмыг зохион байгуулах хорооноос Олимпид зориулсан нэг дууг баталдаг. Олимпийн наадмын уламжлал ёсоор Олдимпид зориулсан дууг эгшиглүүлэх нь Олимпийн наадмын нээлтийн ёслолын бүрэлдүүн хэсэг болдог.
Олимпид зориулсан дуу гэж Олимпийн наадмыг зохион байгуулах хорооноос хариуцан зохион байгуулж, сонгон шалгаруулан авсан Олимпийн наадмыг зохион байгуулагч орны соёл урлагийн онцлог, Олимпийн үзэл санаа, Олимпийн хөдөлгөөнийг тусгасан дуунуудыг хэлж байгаа юм. Эдгээр дуунууд нь Олимпийн наадамд зориулсан дуунд нэр дэвшүүлсэн дуунууд болно.
|