• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-01-23 17:04:42    
Гэр ахуйн үйлчилгээ хийж байгаа Ми Жигийн бүсгүйчүүд

Хятадын Олон Улсын Радио

     Намхан нуруутай тайрмал үстэй Гүэ Нин бол өөрийн гэсэн бодолтой, зоригтой бүсгүй юм. Тэрээр Бээжингийн нэг багшийнд гэр ахуйн үйлчилгээ хийж , өдөрт ажил ихтэй боловч их баяртай явдаг.

     Тэрээр хэлэхэдээ: энд би цэвэрлэгээ хийнэ, хоол зууш бэлтгэнэ, хүүхэд харгалзна, бас заримдаа хувцас индүүднэ. Энэ айлынх над их зүгээр ханддаг, би аль боломжоор юм бүхнийг чармайн хийж байна гэжээ.
Гүэ Нингийн нутаг бол Шааньши мужийн Ми Жи сяньд бий. тэндэх нь шар хөрсөт өндөрлөгт оршдог болохоор байгалийн нөхцөл байдал тааруухан, иргэдийн орлого их доор юм. Сүүлийн жилд Ми Жи сяний захиргаа орон нутгийнхаа ажиллах хүчний давуу талыг ашиглан хөдөлмөр үйлчилгээ хангах хэлбэрээр тариачдыг чилээлэг амьдралтай болгоход нь туслалцаа үзүүлж ирсэн байна. Хот орж гэр ахуйн үйлчилгээ хийх хүмүүст дөхөм үзүүлэхийн төлөө сяний захиргаа "Ми Жигийн бүсгүйчүүдийн гэр ахуйн үйлчилгээний сургууль" эрхлэсэн байна.

     Сяний дарга хатагтай Ван Лихуа танилцуулж хэлэхдээ, Ми Жигийн бүсгүйчүүдийн гэр ахуйн үйлчилгээний сургууль эрхэлсний зорилго бол орон нутгийн ажиллах хүчний давуу талыг зах зээлд хамруулж, эдгээр бүсгүйчүүдийг том хотод ажил хийлгэхээр дамжуулан орчин үеийн нийгэмтэй ойртуулахын төлөө юм гэжээ.

     Ми Жигийн гэр ахуйн үйлчилгээний сургуульд суралцагсадын олонх нь хөдөөгийн ядуу амьдралтай хорь орчим насны охидууд тул сургууль нь тэднээс сургалтын төлбөр авдаггүй юм. Энэ сургуульд хагас жилийн эрчимжүүлсэн сургалтаар тогоочийн ажил, гэр өрөө цэвэрлэх, гэр бүлд өвчинтэй хүн асран сувилах, компьютерын үндсэн мэдлэг зэрэг олон төрлийн мэрэгжлийг дадамгай эзэмшиж, бас Хятад хэлний төв аялаг, Англи хэлий дөхөм ярианы хэлийг сурах шаардлагтай юм.

     Анхны бүлэгт төгссөн зуун хүний дотор Гүэ Нин байгаа юм. Тэд Бээжинд ирж, хот орж ажил хийж байгаа тариачдын мэрэгжил чадварыг дээшлүүлэхэд тусгайлан туслалцаа үзүүлдэг сайн сайхны төлөөний байгууллага -- Фү Пин гэр ахуйн үйлчилгээний төвийн үнэ төлбөргүй хагас сарын бэлтгэл сургалтад орж, хотын амьдрал, айл өрхийн байдалтай танилцна, Инсний дараа уг төв сүлжээгээр дамжуулан гэр ахуйн үйлчилгээ шаардагдах айл өрхөд тэд нарыг танилцуулдаг юм.

     Бээжинд гэр ахуйн үйлчилгээ хийж байгаа Ми Жигийн охид хотын оршин суугчдын амьдралд зохицож, тэдний сайн сайхан боловсрол , чанар сайн үйлчилгээ Бээжингийн оршин суугчдын таашаалыг хүлэх болсон байна.

     Бээжингийн оршин суугч хатагтай Лү Вэньхуа тэднийд үйлчилж байгаа Лю Лининг их тоож байна.
Тэрээр хэлэхдээ, тэр их ажилсаг, гол нь манай аавыг харгалзаж байна гэжээ. Хот орж ажил хийж байгаа Ми Жигийн охид нэг талаар мөнгө олж ар гэрийн амьдралд туслаж , нөгөө талаар тэдний дийлэх олон нь хожим нутагтаа буцан өөрийн гэсэн ажил үйлс хөгжүүлэх санаатай тул сул сэлүү цагаар зарим мэдлэг, шинэ техник мэрэгжил сурч байна. Лю Линин бол ийм бодолтой охин юм.

     Гэр ахуйн үйлчилгээ хийх явцдаа би бас ном илүүхэн уншихыг хүсдэг. Бээжинд олон юм сурч болно. Энэ нь миний хойштын амьдралд тустай л даа гэжээ.

     Ми Жигийн охид гэр ахуйн чанар сайн үйлчилгээ хангадаг тул өнөө Бээжингийн гэр ахуйн үйлчилгээний зах зээлд нэр нөлөө итгэл хүндтэй болсон байна. Ми Жигийн эмэгтэйчүүдийн гэр ахуйн үйлчилгээний сургууль интернетийн сүлжээн дээр "Ми Жигийн сайхан бүсгүйчүүд" вэб сайт ажиллуулж, Хятадын үйлдвэр худалдааны ерөнхий газарт өөрийн шошгоо бүртгүүлсэн байна. /Урангоо орчуулж бэлтгэв/