• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-01-23 17:06:27    
Ажил төрөл эрхэлдэг эмэгтэйчүүдэд байнга тохиолддог сэтгэл санааны өвчин

Хятадын Олон Улсын Радио

     Ажил мэргэжил нь зохих шат үеийг өнгөрөөхтэй зэрэг олонхи эмэгтэйчүүд өөрийн биедээ итгэл алдаж, зарим эмэгтэйчүүд боломж тохиолын өмнө татгалзах, зарим нь хэт их дэвшил хийхийн төлөө чармайсаар байж, хойшдын ажил үйлсээ алдаж орхидог нь ч бий.

     Сүүлийн жилүүдээс Хятадын ажил төрөл эрхэлж байгаа эмэгтэйчүүдийн нас жил нэмэгдэхийн улмаар санаа сэтгэл тайван бус байдал аажмаар бий болж, 35 хүрэхтэй зэрэг өөрийгөө өтөлж байна гэж зовох болжээ. Нас жил нэмэгдэхийн хэрээр ажлын дур бах ч аажмаар буурдаг болохоор ажлын үр ашгийг нөлөөлөх төдийгүй цаашдын өрсөлдөх хүчин чадлыг ч нөлөөлдөг байна. Ялангуяа эрхэлж байгаа ажил үйлс нь урагшгүй болох үе олонхи эмэгтэйчүүд өөрийн чадвараа сэжиглэн, өөртөө итгэлгүй болж, сэтгэл санаа, цаг хугацаагаа алдагдуулан, амжилт олох аз тохиолыг алдан, ажлын үр бүтээлээ нөлөөлдөг байна, зарим ажил мэргэжил эрхэлж байгаа эмэгтэйчүүд өөрийгөө байнга бусадтай адилтгаж, бусдаас хол хоцорч байна гэж үздэг.

     Мэдээллийн цаг үе нэн шинэ нэн түргэн, системжсэн, онолжсон мэдлэг боловсролтой чадвартан шаардах болсноор ажил мэргэжил эрхэлж байгаа дунд насны эмэгтэйчүүдэд маш их дарамт болсон байна. Нийгэм хөгжиж хүмүүсийн үзэл бодол ч өөрчлөгдөж байна, гэхэд нэг бүлэг эмэгтэйчүүд энэ урасгалыг дагаж амжихгүй байж, хуучнаа орхиж шинийг хүлээн авах зориг зүрх багатай байна. Өнөө хотын ажил төрөл эрхэлж байгаа олонх эмэгтэйчүүд улсаас олгосон тогтмол чалиг хөлсөөр амьдралаа аргацааж байна, гэтэл цаг үеийн түргэн хөгжил, эд бодис элбэг дэлбэг болж, олон олон залуу чадвартан гарч ирснээр өрсөлдөөн явах тусмаа ихэсч байна, энэ бүхэн нь тогтмол ажил төрөл эрхэлж байгаа эмэгтэйчүүдэд дарамт болж байна.

     Идэр насны ажил төрөл эрхэлж байгаа эмэгтэйчүүд нь гэр бүл, настан томоотноо асарч, үр хүүхдээ харгалзан, нийгэм гэр бүлд маш чухал үүрэг гүйцэтгэж байна, тэдэнд ажил үйлс, ар гэр, үр хүүхдээс гадна, хүмүүс хоорондын харилцаа, гэр бүлээ авч явах зэрэг олон төрлийн дарамтад учирч байгаа болохоор сэтгэл санааны талаар залуу нэг үеийнхэнтэй харьцуулбал тэвцэх чадвар арай доор байж, өөрийн эрхгүй сэтгэл санааны өвчинд нэрвэгддэг байна. Өнөөгийн нийгэмд ажил төрөл эрхэлж байгаа идэр насны эмэгтэйчүүдийн үүрэг дараас явах тусмаа хүндэрснээс биш хөнгөрөөгүй юм, ийм байдалд ажил төрөл эрхэлж байгаа эмэгтэйчүүд заавал эдгээр хүчин зүйлийг тэвцэж, залуу нэг үеийнхээс нэг их хоцрохгүй байх гэдэг үзэлтээр шинийг хүлээн авч, цаг үеийн урасгалтай зохицон, сэтгэл санаагаа уужуу тайван байлгах нь зүй ёстой юм.