Монголчууд аягыг маш их хүндэтгэдэг. "Аягагүй хүн амгүй" хэмээн хүн бүр цөм өөрийн аягатай байдаг. Айл бүрд аавын аяга, ээжийн аяга, хүүгийн аяга гэж янз бүрийн өнгө хийцтэй олон төрлийн аяга байдаг. Ингээд энэ нь олон жилийн турш монголчуудын дунд аяганы соёл болон үлджээ. Монгол дуунд ч энэ соёлын ул мөр харагдаж байдаг. "Ээзийн бор аяга" гэх дуунд "Ээжгий ааруул ёроолд нь дэвтсэн, Ээжийн бор аяга санагдаад байна" гэж дуулдаг юм. Одоо та бүхэнд гэр бүлийн хүн бүрийн аяга ямар өвөрмөц онцлогтой болохыг танилцуулъя.
Аавын аяга гэж гэр бүлийн дотрох өвөө үетэй хүний хэрэглэдэг аягыг хэлж байна. Ийм аяга нь том мөртөө чанар сайн, өнгө янзаар борогжуун байдаг. Ердөө л удаан хэрэглэсээр байгаад бар хээ нь гөлийчихсөн, хар боровтор өнгөтэй модон аяга байдаг.
Сүнид нутагт ааваа ажаа гэж хэлдэг юм. Ажаагийн аяга гэж гэрийн эзэн, эцэг хүний хэрэглэдэг аягыг хэлж байна. түүний онцлог гэвэл, ховор нандин материалаар хийсэн, чанар сайтай, галбир дүрс нь гоё сайхан, гэрийн эзний байр суурийг харуулж чадах төв эрхэмсэг маягийн аяга байдаг. Гэхдээ ажаагийн аяга нь аавын аягаас жаахан жижиг, янз хэлбэр нь аавын аягатай адил, ердөө мөнгөлсөн модон аяга байдаг.
Хүү хүн голомт залгах учир хүүгийн аяга гэж мөн л модон аяга байдаг. Ердөө л хүүхдийн нас жил, дур бахад нийцсэн шир будаг нь шинэ гоёмсог, хувин шар тунгалаг өнгөтэй, янз нь цэвэр тохилог жижиг модон аяга байдаг.
Ээжийн аяга гэж гэр бүлийн дотроо эмэг үетэй хүний хэрэглэдэг аяга болно. Ээжийн аяга нь настан буурлууд болон эмэгтэйчүүдэд тохирсон барихад эвтэй аяга юм. ердөө л чанар сайн, хээ зураг нь борогжуун, том шиг шаазан аяга байдаг.
Агаагийн аяга Үзэмчин нутагт ээжийгээ агаа гэдэг юм. агаагийн аяга нь ажаагийн аягатай бараг адил байж, айл гэртээ хагас тулгуур, эр нөхөртөө тал бие, эх хүний хэрэглэх аяга болно. Тэр нь ердөө л идэр насны бүсгүй хүнд зохицсон мөн эх хүний байр суурийг харуулах шаазан аяга болно.
Охин хүний аяга хүүгийн аягаас онц ялгагдах эмэгтэй хүүхдийн гоо сайхныг хөөцөлдөх онцлогийг харуулсан аяга болно. Ердөө маш уран нарийн хийцтэй, гоёмсог шаазан аяга байдаг.
Гийчин зочины аяга ер нь айл болгонд гийчин зочиндоо хоол цай аягалах тусгай аяга байдаг юм. Эдгээрийг гийчиний аяга гэж нэрлэж заншсан байдаг. Гэхдээ бас гийчин зочиныхоо нас жил, нийгэмийн байр суурийг нь үзэж ямар аягаар хоол цай аягалахаа тогтоодог байна. Гийчин зочиноо хүндэтгэн дайлахдаа чанар сайн, гоё хийцтэй аяга хэрэглэдэг байна.
|