• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-01-24 15:46:15    
Хятадын сүлжээ ашиглагчид сүлжээний хэлийг сонирхох болов

Хятадын Олон Улсын Радио

     Компьютерын сүлжээ Хятад улсд түргэн хөгжихийн хэрээр, сүлжээний хэл ч их дэлгэрч, маш олон залуучууд энэхүү дөхөмхөн мөртөө шинэ зүйл болох сүлжээний хэлийг тун их сонирхон ашиглаж байгаа боловч бас нэлээд асуудал илэрсэн байна.

     Хэрэв ахимаг насны хүмүүс тоо болон үсэгийг нь хараад үл ойлгоно. Жишээлбэл тэд "8147", "886"-ыг хараад, нэг нь 4 оронтой, нөгөө нь 3 оронтой жирийн тоонууд байна гэж ойлгох бөгөөд "MM", " PMP"-ыг үзээд Англи хэлний хураангуй бичлэг байна гэж хэлнэ, "Сам хорхой", "Ногооны шувуу" гэх мэтийн хятад үгнүүдийг харах юм бол хуургын нэр л байна гэж үзэх болно.

     Сүлжээгээр ярилцдаг залуучууд энэхүү хариултыг сонсох юм бол элгээ хөштөл инээх болно. Учир нь эдгээр бол дээрэх ахимаг настай хүмүүсийн хариулж байгаатай эрс өөр байгаа сүлжээний үсэг бичиг юм. Жишээлбэл, "8147" гэсэн бол битгий уурлаарай, "886" бол баяртай, "MM" бол охин дүү, "PMP" бол бялдуучлах, харин "Сам хорхой", "Ногооны шувуу" гэдэг нь сулжээг чадамгай ашигладаг хүмүүсийн хоч нэрүүд болно.
Хятадын үг хэл үсэг бичгийн үндэсний хорооны мэргэжилтэн ноён Гүө Лүншэн хэлэхдээ:

     Сүлжээний үг хэл нь одоо нэгэнт бидний нийгмийн амьдарлын салаа мөчир бүрд нэвтэрч, санаачлагатай юм уу санаачлагагүйгээр сүлжээ ашиглагч шат бүрийн адил бус насны хүмүүст шууд нөлөөлж байгаа юм гэжээ.

     Сүлжээний хэл гэдэг нь компьютерийн сүлжээн дээр их дэлгэрч байгаа үг хэлийг хэлж байгаа юм. Фан Янь бол Бээжингийн зам харилцааны их сургуулийн оюутан юм, тэрээр сүлжээгээр хамт суралцагч болон найз нартайгаа ярилцахдаа сүлжээий хэлээр ярилцдаг байна. Фан Янь хэлэхдээ:

     Сүлжээний хэлийг ашиглахад тун амархан, хэдэн цагаан толгойн үсэг юм уу хэдхэн тоо бичихэд л түүний утга санаа нь мэдэгддэг бөгөөд олноороо ч гүнзгий ойлгож чаддаг юм. Энэ арга нь сайн арга байгаа юм гэжээ.
Бээжингийн нэг компанид ажиллаж байгаа Ли Янь хүүхэний үзэж байгаагаар, сүлжээний үг хэлээр зохих санааг маш зөв оновчтой илтгэдэг боловч хятад хэлээр энэ санааг илтгэхэд их яршигтай юм байна. Тэрээр хэлэхдээ:

     Сүлжээний хэл нь дөхөмхөн мөртөө ёгт санаатай юм, би түүнийг хэрэглэх дуртай. Жишээлбэл, манай байгууллагад сүүлийн үе нэг шинэ хүн ирсэн байна. Миний найз надаас тэр хүн хүнээр ямар шиг байгаа тухай асуусанд, жаахан S юм гэж хариулсан юм. Энэхүү сүлжээний үгийн гол санаа нь булзаж тойруулаад, илэн далангүй ярьдаггүйхүн гэсэн утгатай юм. Ийм яршиг түвэгтэй утга санааг би цагаан толгойн ганцхан үсгээр илтгэж чадсан нь гайхалтай байгаа биз гэжээ.

     Сүлжээний үг хэл нь их хэмжээгээр дэлгэрэхээс зарим хүмүүс бас сэтгэл түгшиж байна. Бээжингийн нэг бага сургуулийн Дү овогт эмэгтэй багш сурвалжлагчид ярилцлага өгөх үе, миний сурагчид сүлжээний үг хэлийг байнга ашиглаж байдаг, тэд зохион бичлэгтээ ч сүлжээний үг хэлийг хэрэглэж байна, энэ нь хятад хэлээ ч гүйцэд эзэмшиж чадаагүй байгаа тэдэнд ашиггүй нөлөө үзүүлж болзошгүй юм гэж сэтгэл түгшиж байна гэж хэлсэн байна.

     Хүүхдүүдийн аав ээжийн дийлэнх нь ч тэднийг сүлжээний үг хэл хэрэглүүлэх дургүй байна. Тэдний үзэж байгаагаар, юуны өмнө хүүхдүүд ямарч газар хамаа намаагүй сүлжээний үг хэл хэрэглэх нь тэдний хятад хэлийг ойлгох болон хэрэглэхэд нөлөөлнө, нөгөө талаар, тун олон аав ээж сүлжээний үг хэлийг ойлгохгүй болохоор хүүхдүүдтэйгээ харилцах, хэлхээ холбоотой байхад нөлөөлнө.

     Үүнээс гадна, сүлжээний үг хэлийг үлэмж олноор хэрэглэх юм бол хятад хэлний хөгжилд нөлөөлөх болно гэж зарим хүмүүс сэтгэл түгшиж байна. Энэ асуудалд холбогдуулан, Хятадын үг хэл үсэг бичгийн үндэсний хорооны албаны хүн ноён Гүө Лүншэн хэлэхдээ:

     Манай хятад хэл нь хэдэн мянган жилийн түүхтэй, ихийг багтаах боломжтой, маш их амьдрах хүч чадалтай хэл юм, үүнд бид итгэл төгс байх хэрэгтэй. Амьдрах хүч чадал бүхий хятад хэл нь сүлжээний хэдэн араб тоо, цагаан толгойн хэдэн үсгэнд нөлөөлөгдөхгүй юм. Үүний зэрэгцээ, сургуулийн хүүхдүүдийн хичээл сургалтын талаар, сүлжээний үг хэл хэрхэн бий болсон, хэрэглбэл ямар сайн үр дүнд хүрэх болон ямар уршиг нөлөө үзүүлэх зэргийг хүүхдүүдэд хэлж өгөх хэрэгтэй юм гэжээ. /Л.Буянтогтох орчуулав/