Хятадын улсын статистикийн газрын ерөнхий эдийн засагч Ё Жинюань саяхан Бээжинд болсон Хятадын өрсөлдөх хүчний тухай 3-р чуулга уулзалт дээр, 2005 онд Хятадын макро эдийн засгийн өсөлт нэлээд түргэн байж, үр ашиг ч нэлээд сайн, үнэ ханш тогтвортой, амьдрах хүчин нэмэгдэсэн байна. Хятадын эдийн засагт эрмэлзэл болон амьдрах хүч чадал бялхасан нэг жил гэж хэлэж болно. гэвч зарим асуудал болон нууц эрэсдэл оршиж байгааг анхаарах хэрэгтэй гэж үзүжээ.
Хятадын экспорт нь тооны нэмэгдэлийг хөцөлдөж болохгүй
2005 оны 1—9-р саруудад Хятадын худалдааны ашиг 68 тэрбум 300 сая ам долларт хүрч, бүх жилд бараг 100 тэрбум ам долларт хүрэх төлөвтөй байна. 2004 онд Хятадын худалдааны ашиг 32 тэрбум ам доллар байжээ. Худалдааны ашиг нэмэгдсэн нь Хятадын эдийн засаг амьдрах эрч хүчинтэй байж, гадаад худалдаа ихээр хөгжсөнийг харуулж байна. Гэвч худалдааны ашиг түргэн хэт нэмэгдэж, их хэмжээгээр өсвөл худалдааны маргааныг хурцадуулж, юаний ханшийг өсгөх дарамтыг нэмэгдүүлэх болно гэж Ё Жинюань хэлсэн байна. Хятад улс жил бүр 17 тэрбум гаруй ширхэг хувцас экспортоор гаргах боловч дундж үнэ нь 3.5 ам доллар л байдаг. 5 тэрбум гаруй ширхэг гутал экспортлодог боловч дундаж үнэ нь 2.5 ам доллар л байдаг. Хятадын экспорт нь тооны нэмэгдэлд түшиглэж болохгүй, мөн хямд үнэтэй борлуулаж зах зээлийг эзэлж болохгүй гэж Ё Жинюань үзээд, Хятад улс аж ахуйн нэгжийн өөрийн шинийг бүтээх чадлыг тасралтгүй дээшлүүлж, өрсөлдөх хүчнийг нь нэмэгдүүлж байгаад бүтээгдэхүүнийхээ нэмэлт өртөгийг нэмэгдүүлэн, олон улсын худалдааны орлого зарлагын тэнцвэртэй байх төвшинд хүрч, цаашилбал хоёр талаараа бүр ашиг олох хэрэгтэй гэж онцолжээ.
Хятадын аж үйлдвэрийн алдагдал нэмэгдэж байна
2005 оны 1—9-р саруудад Хятадыэ аж үйлдвэрийн ашиг 21.1%-аар нэмэгдэж, 2004 оны мөн үеийнхээс 19.7%-аар буурсан байна. Үүний зэрэгцээ аж үйлдвэрийн алдагдал 57%-аар нэмэгдсэн байна.
Энэ талаар бид анхаарал хандуулах хэрэгтэй гэж Ё Жинюань тэмдэглээд, аж ахуйн нэгжийн алдагдал ихэсч байна. Ашигийн нэмэгдэл нь голцуу нүүрс, нефть, өнгөт метал зэрэг цөөн хэдэн ажил төрөлд төвлөрч байна. Эдгээр ажил төрлийн өндөр ашиг авч байгаа нь техникийн дэвшил болон шинийг бүтээхээс ирэж байгаа биш харин үнийн өсөлтөөс болж байна. Ингэж үнийн өсөлтөд түшиглэвэл аж ахуйн нэгжийн ашиг нь тогтвортой биш болно гэж цохон тэмдэглэжээ.
Бүхийл аж ахуйн бүтцээс үзвэл, урт хугацаагаар хөрөнгө оруулалтаар эдийн засгийн нэмэгдэлийг татаж, сохор балайгаар бүтээн байгуулж, давтан байгуулалт хийсэнээр хэт илүүдэл бий болсноос хангалт нь хэрэгцээнээс илүү байдал гарсан байна гэж Ё Жинюань тайлварлаж хэлсэн байна.
Инфляфийг анхаарахаар барахгүй дифляцийг ч анхаарах хэрэгтэй
Олон улсын хэм хэмжээгээр оршин суугчидын хэрэглээний үнийн үзүүлэлтийг хэмживэл 2005 оны 1—10-р саруудад бүх Хятадын оршин суугчидын хэрэглээний үнийн үзүүлэлт 1.9%-аар нэмэгдэж, бүх жилдээ 2%-аас хэтрэхгүй юм. хүмүүсийн анхаарал тавьж байсан инфляци бий болохгүй юм гэж Ё Жинюань тэмдэглэжээ.
Урт хугацааны турш Хятад улс хөрөнгө оруулалтад түшиглэн эдийн засгийн нэмэгдэлээ татахад түшиглэж байснаар үйлдвэрлэл болон хангах их хүч чадалтай болсон боловч хэрэглээний нэмэгдэл бага байснаас зарим ажил төрөлд бүтээгдэхүүн хэт илүүдсэн байна. Энэ талаас үзэхэд, 2006 онд Хятадын эдийн засагт дифляцийн эрэсдэл оршисоор байна гэж Ё Жинюань илэрхийлжээ.
Үүний зэрэгцээ уг мэрэгжилтэн тэмдэглэхдээ, инфляциас сэргийлэх хэрэгтэй. Одоо нүүрс, ус, цахилгаан, байгалийн хий зэрэг үйлчилгээний салбарын үнийг бас засгийн газар зохицуулж байгаа юм. олон улсын үнийн өөрчлөлт, улсын дотоодын үнийн өсөлт зэрэг бодит байдал оршисоор байна. Зарим салбарын өөрчлөлтийн алхаа ч түргэсч байна. Үйлчилгээний салбарын үнийн өсөлт нэн их болох магад, ингээд инфляци бий болох магад. Энэ талаас үзвэл инфляцийг анхаарах хэрэгтэй бөгөөд дифляци ч анхаарах хэрэгтэй гэж цохон тэмдэглэжээ.
|