Сүүлийн 5 жилд Хятадын оршин суугчидын соёлын талын худалдан авах чадал түргэн нэмэгдэж, соёлын бүтээгдэхүүний хэрэглээ бодисын бүтээгдэхүүний хэрэглээний нэмэгдэлээс 16 хувь гаруйгаар нэмэгдэж, соёлын ажил үйлс нь Хятадын эдийн засгийн шинэ нэмэгдэл цэг болсныг сүүлийн үеийн бүртгэлийн тоо баримт харуулжээ.
2004 онд Хятадын хэвлэх ажил үйлс, сонин хэвлэл, радио телвиз, дүрс дуу бичлэг, санон, зар раклам, тоглоом, аялал жуулчлал, тайзаны урлаг, интернэт сурталчилгаа зэрэг соёлын ажил үйлсийн нийт өртөг 1 тэрлюн 200 тэрбум юаньбайж, холбогдох үйлчилгээний үнэ өртгийг бодвол нийт өртөг нь 2 тэрлюн гаруй юаньд хүрсэнийг холвогдох бүртгэлийн тоо баримт харуулжээ. 5 жилийн дотор энэ тоо 4 тэрлюн юаньд хүрэх болно гэж мэрэгжилтэд төсөөлсөн байна.
Соёлын ажил ахуй нь эдийн засгийн шинэ нэмэгдэл цэг боллоо гэж Хятадын хэвлэл мэдээлэлийн албын даргын орлогч Лю Бинже Хятадын соёлын ажил үйлсийн 3-р чуулга уулзалт дээр цохон тэмдэглэсэн байна.
Лю Бинже хэлэхдээ, Хятадын соёлын салбарын бодлогоо нээлттэй болгохыг дагалдан соёлын ажил үйлс нь хөрөнгө оруулалтыг татах халуун цэг болж, төрийн хөрөнгө мөнгө, аж ахуйн нэгжийн хөрөнгө мөнгө, иргэний хөрөнгө мөнгө, олон улсын хөрөнгө мөнгө уг салбарт өрсөлдөн орож ирсэн байна. Соёлын ажил үйлсийн талын хөрөнгө оруулалт нэмэгдэсэн нь Хятадын эдийн засгийн эрүүлээр нэмэгдэх шинэ цэг болсон байна гэжээ.
Соёлын ажил үйлсийг дээшлүүлэх нь хотын өрсөлдөх хүчнийг дээшлүүлж, манай орны эвсэг зохицонгуй нийгэм байгуулах, бүс нутгийн зохицонгуй хөгжилийн чухал агуулга болох юм гэж Бээжин их сургуулийн соёлын ажил үйлсийн судалгааны институтын даргын орлогч Шян Юн хэлсэн байна.
Соёлын ажил үйлс нь шинэ тулгар хөгжиж байгаа ажил үйлсийн хувьд Хятадад ирмүүн хөгжиж байна. Гэвч Европ Америкийн орнуудтай харицуулбал зөрүү их байна. 2004 онд Америкийн соёлын ажил үйлс улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 21%-г эзэлж, Японы соёлын ажил үйлс улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 18.5%-г эзэлсэн байна. Хятад улст энэ үзүүлэлт харин их бага байгаа юм.
Бээжин их сургууль болон Хятадын соёлын ажил үйлсийн шинийг бүтээх хөгжүүлэх судалгааны төвийн хамтран зохион явуулсан Хятадын соёлын ажил үйлсийн 3-р чуулга уулзалт эвсэг зохицонгуй нийгэм, бүс нутгийн соёлын ажил үйлс уриан доор болж, эдийн засгийн нэрэт эрдэмтэн, соёлын нэрт зүтгэлтэн, аж ахуйн нэгжийн төлөөлөгч, гадаадын хөрөнгө оруулагч компанийн төлөөлөгч зэрэг 100 гаруй хүн оролцсон байна.
|