Энэ жил 53-тай Тан Гүөчян 30 жилийн өмнө анх "Өмнөд тэнгисийн салхи бороо" гэдэг кинонд далайн цэргийн дүрд тоглосон байна. 1979 онд, Тан Гүөчян түүний хувь заяанд хамгийн их ач үйлдэл гаргасан "нялх цэцэг" гэдэг хүмүүнч үзлээр бялхасан байлдааны сэдэвт кинонд залуу насны цог жавхаа бадарсан Жао Юүншэн гэдэг цэрэг эрийн дүрийг бүтээхдээ тэрээр цэрэг эрийн зан ааш, үг яриа, үйл хөдлөлийг маш амжилттай сайхан гаргаж чадсан байна. Сүүлээр нь, Тан Гүөчян домогт "Гогос гүнж" гэдэг кинонд, нэг балар эртний алтан урагтны агь болон гүнжийн янаг дурлалын үлгэрийг маш амжилттай харуулж, олон үзэгчидийг уяраан, анхдугаар удаагийн Манилагийн олон улсын киноны наадамд шилдэг шагнал хүртсэн байна. Анх кино жүжигчин болж явсан үеээ Тан Гүөчян эргэн санаж ярихдаа:
"Анх кино жүжигчин болж байх үед, өөрийн хэв намба гэж байгаагүй юм. Байсан ч яаж тоглохоо олж яадаж байсан юм. Найруулагч, кинопродюссерийн хэлснээр тоглож, өөрөө тийм ханамжтай санагдаагүй юм." Гэжээ. Тан Гүөчян-г анх кино жүжигчин болж байх үед, Японы "Нэхэн баривчилсан нь" гэдэг кино Хятадын үзэгчидийн халуун хүрээлэлийг олж, киноыд Японы кино жүжигчин Гао Цанжяний тоглосон ёс дүрэмт цагдаагйинн дүр нь Хятадын үзэгчидийн бахархалыг маш их татсан байна. Маш олон үзэгчид Тан Гүөчянгийн кинонд тоглосон дүрийг "Нэхэн баривчилсан нь" гэдэг киноны дүртэй харицуулан бүгдээр Тан Гүөчяа-г Японы жүжигчин шиг сайхан тоглохгүй байна гэж яридаг байлаа. Энэ нь Хятадын кино найруулагчидын чихэнд хүрч, Тан Гүөчянгийн маш олон боломж тохиолыг алдуулсан байна.
Өнгөрсөн зууны 80-аад оны үеэр, Тан Гүөчян "Уулын хормой дахь цэцгийн хүрээлэн" гэдэг киноны цэрэг эрийн дүрд тоглохыг ихээхэн хүсэж байжээ. Гэвч кино найруулагч түүнийг амжилттай сайхан тоглож чаддаггүй гэж сонссон болохор түүнийг жүжигчинээр сонгосонгүй. Энэ нь Тан Гүөчаны урмыг ихээхэн хугалсан байна. Гэвч Тан Гүөчан нуграл бүдрэлийн өмнө зориг мохордсонгүй, хүчир бэрхэшээлийг давах нь хүний амьдралын шалгалт мөн гэдгийг тодорхой ойлгож, зөв хандан бүс чангалан хатуужин чармайсан байна. Тан Гүө чян ярихдаа:
"Нэг амьдралын хүчир бэрхшээлийг туулан давсан кино жүжигчин амьдралын үнэн бодитойг жинхэнэ ойлгож, цаг мөчгүй өөрийгөө чанга шаардаж киноны дүрд нэн үнэнч хандан намбай сайхан тоглож чаддаг юм. Кино жүжигчинд авч хэлбэл, бодит амьдарлын өнгөрөөлт, туршилга сургамж гэдэг маш чухал байдаг. Тэгвэл юуг туршилга сургамж гэдэг бэ? Гэвэл даруй чиний өөрийн өнгөрүүлсөн. Үзсэн, сонссон, сурсан, бичсэн зүйлүүд болно. Амьдарал бол альваа хүний хамгийн сайхан багш юм" гэжээ.
1990 онд, Тан Гүөчян өөрийн авьяас чадвараа илрүүлж, үзэгчидийн өмнө өөрийгөө харуулах боломж тохиол олсон байна. Энэ нь даруй тэрээр Хятадын төв телевизийн том хэлбэрийн түүхэн сэдэвт кино "Гурван улсын үлгэр"-ийн Жү Гэлян-гийн дүрд тоглосон явдал болно. Энэхүү киноог гурван жилийн цаг зарчуулж байгаад сая хийж дуусан байна. Тан Гүөчян чин сэтгээлээр хүчлэн чармайж, Хятадын ард иргэдийн цөмөөр мэддэг эртний гэгээн мэргэн агуу их цэрэг дайны бодолготон Жү Гэлян-гийн дүрийг маш амжилттай сайхан бүтээж, үзэгчид олны сайн үнэлгээ хүртэж, бас улсын дотоод гадаадад том шагнал гардсан байна.
Үүнээс сүүлээр Тан Гүөчян олон арвин кинод бүр амжилттай тоголсон байна. /Хүчит/
|