• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-01-25 15:03:49    
Нарийн тооцоо хийж олимпийн Талбай заалыг байгуулна

Хятадын Олон Улсын Радио

    Бээжин хотын орлогч дарга Лю Чжихуа манай сурвалжлагчид ярилцлага өгч, Бээжингийн Олимпийн байгууламж болон бусад холбогдох байгууламжийн байгуулалтын талаар танилцуулсан байна.

     Тэрээр хэлэхдээ, Бээжингийн Олимпийн наадмын 28 том тэмцээнээс 26 нь Бээжинд зохиогдоно. Дарвуулт завийн төрөл Чиндао-д, морин спортын төрөл Шянганд зохиогдоно. Бээжинд зохиогдох спортын 26 том төрөлд тэмцээний 31 далбай заал, 41 сургууль хийх далбай шаардагдана. Өнөө барилга байгууламжийн байгуулалт шуурхай явагдаж байна. Эдгээр байгууламжмийн байгуулалт 2007 оны дор хагас жилд дуусах болно. Тухайн үед Олон улсын дан төрлийн спортын байгуулга эдгээр талбай заалаар туршилтын тэмцээн зохион байгуулах болно гэжээ. Спортын зарим төрлийн дасгал хийхэд арга техникийн нууцыг хамгаалах зэрэг шалтгаанаас болж, дасгал хийх далбай заалын тоог нэмэгдүүлэх шаардлагатай байна гэж сүүлийн үе Олон улсын Олимпийн хороо дэвшүүлсэн байна. Олимпийн талбай заалын байгуулалтын явцад Бээжин хотынхон нь аюулгүй, чанар чансаа, хүчин чадал, барилгын хугацаа, өртөг зэрэг тавыг нэгдүүлсэн зарчмыг баримталх бөгөөд Олимпийн байгууламж төдийгүй, Олимпид холбоотой бусад байгууламжид ч энэ зарчмыг чанга мөрдөн сахина гэж Лю Чжихуа онцолж байна.

     Тэрээр хэлэхдээ, Бээжингийн Олимпийн байгууламжид "ногоон Олимп, шинжлэх ухааны техникийн Олимп, нийгэм соёлын Олимпийн" гурван ухагдахууныг харуулна. Төсөл нэгбүрийг тогтооход байгаль орчныг хамгаалахыг гүйцэд бодож үзсэн. Барилга байгуулалтын явцад Олимпийн талбай заал, Олимпийн төв районд байгаль орчныг хамгаалах техникийг ихээр хэрэглэв гэжээ.

     Нийгэм нийтийн анхаарлыг хандуулж байгаа Олимпийн төв цэнгэлдэх хүрээлэн болон улсын усан спортын ордны байгуулалтын ахицын талаар Лю Чжихуа танилцуулж хэлэхдээ, энэ хоёр талбай бол зураг төсөл хийхээс метариал хэрэглэхэд нь хүртэл өвөрмөц сэтгэмж оруулсан. Олимпийн талбай заалын дотрохь хамгийн гол нь болно. Өнөө энэ хоёр талбайн ажил урагштай явагдаж байна. Олимпийн төв цэнгэлдэх хүрээлэн болон улсын усан спортын ордныг хамарсан Бээжингийн Олимпийн талбай заалын байгуулалт бүр улсын стандартын дагуу хийгдэж байна. Үүний төлөө Бээжин хотынхон нь талуудын мэргэжилтнүүдийг урин авчирч, барилагын ажилд үнэлгээ хийлгэж, хяналт тавиулж байна. Иймээс Олимпийн талбай заалын байгуулалтын явцад олон шинэ технологи, шинэ техникид нүүрлэсэн боловч аюулгүйн чанар баталгаажсан байна.

     Байгуулагдаж байгаа Олимпийн талбай заалын барилгын газрыг хотын иргэдэд нээлттэй байлгах эсэх талаар Лю Чжихуа хэлэхдээ, аюулгүйн талыг бодож өнөө Олимпийн талбай заалын ажлын газрыг нийт олонд нээхгүй. Гэвч Олимпийн наадам эхлэхээс өмнө Бээжин хотын иргэд, бүх Хятадын ард иргэдэд нээлттэй болгож, Олимпийн наадам ямаршүүхэн орчинд зохиогдохыг олонд үзүүлэх болно гэжээ.