Өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлснээс хойш амьжиргааны түвшин тасралтгүй дээшилж ирснээр хүн ардын соёлын амьдрал болон оюун санааны талын хэрэгцээ шаардлага ч нэн их өсөн нэмэгдсэн байна. Өнөө Бээжингийн их олон оршин суугчдын хороолол бүр баялаг сайхан соёлын үйл ажиллагаанууд зохион байгуулж, оршин суугчдынхаа соёлын амьдралыг хөгжөөдөг болсон байна.
Өглөө болгон тэнгэр гэгээрэх үеээр Бээжин хотын баруун Хай тэ цэцэрлэгт хүрээлэнд 100 орчим настан буурал цугларч, тэд нар хөгжмийн аясыг даган бүжиглэцгээдэг. Эдгээр хүмүүс санчигт нь насны хяруу буусан боловч маш дэгжин золбоолог байж, сэвүүр барин хөгжилтэй сайхан бүжиглэцгээнэ. Энэ бол даруй Хай тэ цэцэрлэгт хүрээлэнгийн оршин суугчдын хорооллын бие чийрагжуулагч бүжигчдийн хамтлаг болно. Энэ бүжиг нь тус оршин суугчдын хорооллынхоо нэг онцлог болсон аж.
Хатагтай Е Даошя бол энэ хамтлагийг байгуулсан хүн юм. Тэрээр уулаасаа бүжин их сонирхдог болохоор 2000 онд оршин суугчдын хорооллоос хуучин найзуудаа цуглуулж, тус хамтлагийг байгуулсан бөгөөд тэд нарт үнэ төлбөргүйгээр бүжиг зааж эхэлжээ. Тэрээр хэлэхдээ, бидэн шиг нас ахисан хүмүүс хөдлөхгүй суух юм бол маш амархан өвчлөх болно. Иймээс илүүхэн хөдөлж, бие сэтгэлээ чийрэгжүүлж байх хэрэгтэй юм гэжээ.
Хай тэ оршин суугчдын хорооллын бие чийрэгжүүлэгч бүжгийн хамтлаг оршин суугчдын хорооллын зохион байгуулсан уран сайхны тоглолтод идэвхтэй оролцох төдийгүй бас оршин суугчдын хорооллоо төлөөлөн нийгмийн олон төрлийн тоглолт уралдаанг тэмцээнд оролцдог юм.
Хай тэ оршин суугчдын хороололд бүжгийн хамтлаг байх төдийгүй бас Бээжин шийний хамтлаг ч байдаг. Одоо та бүхний сонсч байгаа бол оршин суугч Ван Ляньфэний дуулсан Бээжин ший болно. Энэ жил 62 настай Ван Лянь фэнь настан бол Хай тэ оршин суугчдын хорооллын Бээжин шийний хамтлагийн гишүүн юм. Энэ нь Бээжин ший сонирхдог хорин хэдэн настнаар бүрэлдсэн сайн дурын хамтлаг юм. Тэд нар хагас сайн болгондоо оршин суугчдын хорооллын танхимд цугларч 2,3 цаг дуулдаг. Ван Лянь фэнь настан хэлэхдээ, бид уран бүтээлчид биш боловч өтлөө насаа ингэж өнгөрүүлэх нь бие сэтгэлийн эрүүл мэндэд сайн юм. Энгийн үед олуулаа хамт наргиж, баяр дурсгалын үе юм уу зундаа өргөн чөлөөнд тоглож өөр өөрийн сурсан мэдсэнээ гаргадаг болохоор бид маш их баяртай байдаг гэжээ.
Одоо та бүхний сонсч байгаа бол "Туйлын цахилгаан гүйдэл" поп хамтлагийн оршин суугчдад зориулж тоглосон хөгжмийн бичлэг болно. Бээжин хотын өмнөд хэсгийн Ши Лүө юань оршин суугчдын хорооллын зохион явуулсан поп хөгжмийн концертод их олон залуус сэтгэл баясан оролцож, хөгжөөн дээд хөөр нэмэж, тайзнаар гарч хамтаар дуулсан байлаа. "Туйлын цахилгаан гүйдэл" поп хамтлаг нь уг оршин суугчдын хорооллын 4 бандиар бүрэлдсэн байна. Тэд нар хувь хувьдаа тухайлсан ажилтай боловч оршин суугчдын хорооллын соёлын арга хэмжээнд идэвхтэй оролцдог. Тус оршин суугчдын хорооллын дарга хатагтай Мэн Чи хэлэхдээ, поп хөгжим их уриалах хүчинтэй. Манай хорооллын удаа болгоны арга хэмжээн дээр энэ л залуучуудыг дайчилж, ихээхэн хөөр хөгжөөн нэмдэг юм гэжээ.
Ши Лүө юань оршин суугчдын хороолол нь бас эргэн тойрны бага сургуулиудаас багш залж, настай хүмүүст үнэ төлбөргүйгээр Англи хэл заалгаж байна. Өнөө үүнд нь 600 гаруй хүн Англи хэл сурч байна. Тус Англи хэлний курст хатагтай Ше Шү янь 2002 оноос суралцсан юм. Тэрээр хэлэхдээ, 2008 оны Бээжингийн олимпийн наадмын үеэр нийгэм нийтэд ач тусаа өргөхийн төлөө англи хэл сурч байна гэжээ.
Бээжингийн зүүн хэсгийн Чин Чин оршин суугчдын хороолол нь 27 том давхар байшинтай, 2000 гаруй оршин суугчидтай юм. Тус хороололд үйл ажиллагааны төв, номын сан, ном унших газар, соёлын зориулалттай 20 мянга гаруй хавтгай дөрвөлжин метр өргөн чөлөөтэй юм. Хүмүүс энд бас уран бичиг зураг бичин зурж, янз янзын хөзөр карт тоглодог. Уран усэг бичихэд их сонирхолтой Юй настан хэлэхдээ, настай хүмүүс уран усэг бичих нь бүх биед бүр их сайн юм. Нэгд биеэ дасгалжуулж, хоёрт урь дэмээ дасгаж өөрийгөө хөгжүүлж болох тул настай хүмүүст хамгийн их тохиромжтой зугаа цэнгээ болох юм гэжээ.
|