• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-01-25 15:32:05    
Их сургууль бол мэрэгжлийн хүмүүс бэлтгэн шинэ мэдлэг үүдэн бүтээх бааз мөн

Хятадын Олон Улсын Радио

     Их сургууль бол мэрэгжлийн хүмүүс бэлтгэн шинэ мэдлэг үүдэн бүтээх бааз мөн, шууд аж үйлдвэрлэл эрхлэх нь ашиггүй, харин эрэсдэлийн сан байгуулж, их сургуулийг аж үйлдвэрлэл эрхлэх дарамтаас гаргах ёстой гэж Хятадын Шинжлэх Ухааны Их Сургуулийн захирал , академич Жү Чинши сүүлийн үе хуралдсан Их сургуулийн захирал болон эрсдэлийн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт дээр дэвшүүлсэн байна.

     Академич Жү Чинши хэлэхдээ, арав гаруй жилийн өмнө, манай орны их сургуулиудад аж үйлдвэрлэл эрхлэх халуун өрнөлт гарсан нь тухайн үедээ идвэхи ач холбогдолтой байсан юм. Гэвч сургуулийн эрхлэсэн аж үйлдвэрлэл хөгжлийн зохих үе шатанд хүрсний дараа, их сургууль шууд аж үйлдвэрлэл эрхлэхийн доголдол нь тодорхой харагдах болно. Дөхөмөөр хэлбэл ийм хэдэн талаар илэрдэг. Нэгдүгээрт, эрдэм шилжилгээний ололт амжилтыг бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэх хоорондоо бас нилээд урт шиг цаг хугацаа явц байдаг. Гэтэл их сургууль нь энэ явцад тохиолдсон асуудыг зохицуулах хүчин чадал байхгүй юм. Хоёрдугаарт, аж үйлдвэржилт нь маш их эрсдэлтэй юм. Сургууль нь арггүйн эрхээр аж үйлдвэржилтийн эрсдэлийг өөрөө дааж авах хэрэгтэй юм. Гуравдугаарт, сургуулийн соёл болон аж үйлдвэрийн соёл нь адилгүй, аж үйлдвэр сургуулийн удирдлага доор хөгжих нь их бэрх байдаг юм гэжээ.

      Их сургуулийн нийгэмийн статус болон нийгэмийн аж үйлдвэрийн хөгжлийн харилцааны тухай ярих үе академич Жү Чинши хэлэхдээ, их сургууль бол эрдэм чадвартай мэрэгжлийн боловсон хүчин бэлтгэн хүмүүжүүлэх бааз мөн, дээд шинэ шинжлэх ухааны техникийн эх үүсвэр газар, дээд давхрага мөн. Аж үйлдвэр бол нийгэмийн эд баялагийг үйлдвэрлэдэг ажил үйлс, дээд шинжлэх ухаан техникийн доор давхрага мөн. Их сургууль аж үйлдвэрийн хооронд эрхбиш завсарын орчин байх хэрэгтэй, өөрөөр хэлбэл судлан хөгжүүлэх эрсдэлийн сан байх хэрэгтэй. Энэ нь дээд шинэ шинжлэх ухаан техникийн дунд давхарга юм. Эрсдэлийн хөрөнгө оруулагчид эрдэм шинжилгээний эхний ололт амжилтыг өрсөлдөөнд оруулж, өрсөлдөөнөөр дамжин эрдэм шинжилгээний ололт амжилтыг нэн тэргүүний болгож аж үйлдвэрлэлийн үр ашгийг ихээр нэмэгдүүлэх болно. Эрсдэлийн сангийн оролцох нь их сургууль болон эрдэм шинжилгээний байгууллагыг аж үйлдвэрлэлийн эрсдэлээс зайлуулж чадна гэжээ.

     Тэрээр бас сургуулийн эрхлэсэн аж ахуйн нэгжийн удирдан хамааралт боловронгуй биш зэрэг шалтгаанаас болж асар их хохирол учирсан жишээнүүдээр их сургууль нь мэдлэгийг бүтээгдэхүүн болон үйлдвэрлэх явцад учрах эрсдэлийг даваж гарах хүчин чадал байхгүй, иймээс их сургууль шууд аж ахуй эрхлэх нь ашиггүй гэснийг тодорхойлсон байна. /Урангоо орчуулж бэлтгэв/