• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-01-25 15:36:46    
Эрүүл мэнд байхын тулд арьс булчингаа хамгаалах эрхэм

Хятадын Олон Улсын Радио

     Биеийн тамирийн хөдөлгөөнд байнга оролцдог хүмүүсийн бие махбодын шинэ хуучны солилцоо түргэн, хөлс их гардаг болохоор биеийн хүчиллэг бодис нь арьс булчинг нөлөөлж, арьс булчинг эрт сулрах болгодог, иймээс тамирийн хөдөлгөөн хийснийхээ дараа арьс булчингаа эрхбиш хамгаалж байх хэрэгтэй.

     Эн тэргүүнд, нэн даруй ус нөхвөрлөж байх хэрэгтэй. Биеийн тамирийн хөдөлгөөн хийхэд үлэмж их хөлс гарч ерийн цагаас хол их ус гадагшлуулдаг, хэрвээ нэн даруй ус нөхвөрлөхгүй бол арьс булчингийн эсд шаардлагатай усыг гүйцэд хангаж чадахгүй болно. Ер нь усыг илүү ууж байвал хөлс болон хортой зүйлийг гадагшлуулхад ашигтай бөгөөд арьс булчингийн чөлөөтөй амьсгахад ашигтай юм.

     Хоёрдугаарт, нүүрээ сайн угааж байх хэрэгтэй. Биеийн тамирийн хөдөлгөөн хийснийхээ дараа бүлээн усаар нүүрээ угааж, чанар сайтай саван хэргэлж, арьсыг хамгаалж, үрчлээг гаргах оо түрхэж, зовхи, завьжиндаа ч тослог оо түрхэж байх хэрэгтэй. Долоо хоног бүрд арьс булчингаа нэн сайн угааж арчаад өөрийн биедээ тохирсон шим тэжээлийн оо түрхэж байх хэрэгтэй. Энэ ажлаа урт хугацаагаар тасралтгүй баримталж хийж чадвал арьс булчингаа аятай сайхан хамгаалж болох юм.

     Гуравдугаарт, биеийн тамирын хөдөлгөөнд оролцныхаа дараа усанд орж байх хэрэгтэй. Усанд орж бие угаавал арьс булчин дээр наалдсан хир буртагийг арилгаж, цусны эргэлтийг сайжруулах төдийгүй арьсны тосон булчирхай болон хөлсний булчирхайн чадлыг зохицуулж, арьс булчиг эрүүл чийрэг болгодог байна. Биеийн тамир хийхэд арьсны тосон булчирхайн шүүрэл их гардаг болохоор биеэ угаахдаа сайхан үнэртэй сайн чанарын саван хэрэглэвэл биед тааламжтай болно. /Л.Буянтогтох орчуулав/