• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-01-26 18:17:10    
Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс

Хятадын Олон Улсын Радио

     Нутаг дэвсгэр: 236800 хавтгай дөрвөлжин км.

     Хүн ам: 2001 оны байдлаар таван сая 377 мянга. 60 гаруй үндэстэн ястантай, их төлөв Лаолүн үндэстэн (нийт хүн амын бараг 60 хувийг эзэлнэ), Лаотин үндэстэн, Лаосүн үндэстэн зэрэг гурван их үндэстэнтэй, нийтийн хэл эь Лаос хэл. Оршин суугчдын ихэнх нь Буддын шашин шүтдэг. Лаост Хятадын хариат бараг 30 мянга гаруй байна.

     Чухал баяр дурасгалын өдөр: цэрэгийн баяр – 1-р сарын 20-ний өдөр(1949 он), Ласын Ардын намын байгуулагдсан өдөр – 3-р сарын 22-ны өдөр(1955 он), Лаосын шинэ жил – Буддын тооллын 5-р сар, аргын уларилын 4-р сарын 13-аас эхэлж, гурван хоног үргэлжилдэг, тусгаар тогтнолын өдөр – 10-р сарын 12-ны өдөр (1945 он), үндэсний баяр – 12-р сарын 2-ны өдөр (1975 он).

     Ерөнхий байдал: Энэтхэг Хятадын хойгийн хойт хэсэгт оршидог далайн гарцагүй орон, хойшоо Хятад улстай, өмнөшөө Камбоджтай, зүүншээ Вьетнамтай, баруун хойшоо Мьянмартай, баруун өмгөшөө Тайландтай тус тус хөршилж байна. Мекон гол тус орны баруун хэсгээр урсан өнгөрдөг бөгөөд тус улсын хил дэх нийт урт эь 1900 км байдаг. Хулуун бүс, завсрын халуун бүсийн уларилын салхны цаг агаартай, 5 – 10-р сардаа борооны уларил, 11-р сараас дараа жилийн 4-р сар хүртэл хуурай уларил, жилийн дундаж дулааны хэмжээ 26 хэм, хур тундасын хэмжээ 1250 – 3750 мм.

    Манай тооллын 1353 онд вант улс байгуулсан бөгөөд Лаосын түүхэн дээрэх хамгийн хөгжсэн үе байв. 1893 онд Францын ивээлд багтав. 1940 онд Японд эзлэгдэв. 1945 оны 10-р сарын 12-ны өдөр тусгаар тогтнолоо мэдэгдэв. 1946 онд Франц дахин цөмөрөлт хийж, 1954 оны 7- сард Энэтхэг Хятадын энх тайванг сэргээх тухай Женевийн хэлэлцээр байгуулсаны дараа Франц Лаосаас цэргээ гаргсан боловч Америк түүнийг орлосон байна. 1962 онд Лаосын асуудлын тухай Женевийн хэлэлцээрт гарын үсэг зурж, Лаос нэгдсэн засгийн газар байгуулав. 1964 онд Америкийн Нэгдсэн Улс нь Америкийг дотгочилогч хүчнийг дэмжиж, нэгдсэн засгийн газрыг эвдэн босниулж чөлөөлөгдсэн райны эсрэг довтлов. 1973 оны 2-р сард Лаосын талууд Лаост энх тайван хийгээд үндэстний эвлэрэл зохицолыг сэргээх тухай хэлэлцээрт гарын үсэг зурж, шинэ нэгдсэн засгийн газар болон Улс төрийн нэгдсэн хороо байгуулав. 1975 оны 12-р сард эзэнт улсын тогтолцоог цуцалж, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсыг байгуулсан байна. \М.Цэцэн бэлтгэв\