• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-01-26 18:27:54    
Лан жөүгийн татмал гурил

Хятадын Олон Улсын Радио

     Эрхэм найз минь, энэ ээлжит дугаараар танд Лан жөүгийн татмал гурил гэдэг татмал гурилтай шөлийг хийх тухай танилцуулах гэж байна. Урьдаар танд энэ гурилтай шөлийг хийхэд хэрэгсэх зүйлийг танилцуулья.

     Материал: Цагаан гурил 300 грамм, үхрийн мах 100 грамм, наранцэцгийн тос 50 грамм, ва жяо, лян жян, гавирын модны хальс зэрэг амт оруулагчаас тус бүр 5 грамм, наранцэцгийн тос 30 грамм, татмал гурил зуурахад тусгай зориулалттай холиш 10 грамм, жян юү 20 грамм, улаан лооль 50 грамм, шар буурцгаар хийсэн өтгөн жяа 15 грамм, жижиглэн хэрчсэн янь шүй 20 грамм, хэрчсэн сонгино, цагаан гаа болон давс эдгээрийг хэрэглэх хэмжээгээр бэлэн болгоож тавьна.

     Хийх арга: 1-рт. Гурил дотроо татмал гурилтай шөл хийх холишоо хийж хутгаж, бүлээн усаар зуурч бөөрөнхйилж, гурилаа 20 минут хэртэй нийцүүлж, дараа нь зуурсан гурилаа хоёр тийш нь татаж эргүүлээд хоёр үзүүрээс нь нийлүүлж, дахиад хоёр тийш нь татна. Ийм маягаар дахин давтан олон удаа татаж нийлүүлж, гурилаа эрчтэй болгоно. Улаан лооль дээрээ буцалсан ус хийж халисыг нь арилган авч, дөрвөлжлөн хэрчиж саванд хийж хэрэглэхэд бэлэн болгож тавьна. 2-рт. Үхрийн махыгаа 2 см хэртэй дөрвөлжлөн хэрчиж, ус буцалгасан тогоонд хийж дүрж гаргаад, усыг нь шүүрүүлж ондоо цэвэр тогоонд бага зэргийн наранцэцгийн тос хийж халахаар нь дээрээс нь сонгино, цагаан гаа, шар буурцгийн жян, хэрчсэн үхрийн махаа хийж, бас 500 грамм тунгалаг шөл нэмж, хэрчсэн улаан лооль, ба жяо, лян жян, гавирын модны хальс болон давс зэргийг тохируулан хийж, ширүүн буцалгаж аваад, залгаад зөөлөн гал дээр нултартал нь чанана. 3-рт. Нийцүүлсэн гурилаа амбан дээрээ тавьж, гурилаа сайн нухаж нийлүүлээд, гурилынхаа хоёр талаас нь татаж, нугалж бөгтүүлээд дөрвөн хуруугаараа гогцооноос нь татаж, хөндий дээгүүр гурилаа хоёр тийш нь хүчтэй татаж сунгана. Ингэж 6-7 удаа дахиж, татсан гурил дээрээ хуурай гурил үрэх дашрам нарийн болтол нь татна. Өөрийн дур сонирхолын дагуу гурилаа хэр зэрэг нарийн бүдүүн татсан ч бүр болно. Татсан гурилынхаа хоёр талын атгаж байсан бөөн гурилаа хаяад, татмал гурилаа цэвэрхэн тогоонд ус буцалгаж чанаж, гурилаа болохоор нь шүүж гаргаад аягалж, бэлэн болгосон шөлөө дээр нь хийж, бага янь шүй хийгээд, "Лань жөү нутгийн татмал гурилтай шөл" гэдэг хоолыг хийж бэлэн болох нь тэр л дээ.

  

     Энэ гурилтай хоол жигд тэгш бөгөөд, үхрийн махны үнэр амт нь бүр ч гоё байдаг.

     Энэ ялдамд сонирхуулж хэлэхээс, зарим нутгийнхан энэ татмал гурилтай шөлөөр насны баяр хийх найрын хоол болгодог байна. Та энэ татмал гурилтай хоолыг хийж сурч үзээрэй. \Номин бэлтгэв\