• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-01-26 18:30:37    
Алийн зам

Хятадын Олон Улсын Радио

     "Дэлхийн нуруунд" байрлаж байгаа Хятадын Түвдийн Өөртөө Засах Рйонд нэгэн дэлхийн нурууны нуруу гэж алдаршсан газар байдаг, энэ бол Түвдийн баруун хойт нутгийн Али район болох юм. Али рйоны засаг захиргааны байгаа газраас Түвдийн төв Лахс хотод хүрхэд 1800 километр байгаа боловч авто машинаар ч гэсэн гурван өдөр явдаг юм байна. Олонхий Түвдчуудад авч хэлвэл тэд нар Алид байнга очидоггүй, учир юуу вээ гэвэл Алид хүрэх зам явхад их хэчүүгээс болсон юм. "Өнөөдрийн Түвд" нэвтрүүлгээр би та бүхэнд энэх явхад хүчиртэй байдаг Алийн замын тухай танилцуулах болно.

     Бид Түвдийн Өөртөө Засах Рйоны төв Лахс хотоос машинд сууж, Гимлай уулны доорох хайраг чулуу тэвссэн шороон замаар баруунш хэдэн зуун километр явж, далайн түвшингээс 5200 гаруй метр өндөр Маюумулаа уулны доор хүрхэд "Дэлхийн нурууны нуруу" гэж алдаршсан Али район бидны өмнө тодорлоо. Энэх хэдэн арван мянган километр хавтгай дөрвөлжин километр нутаг дэвисгэр дээр, цаст уул Намунани болон "сахиулсан уул" Ганрэнвачи гэдэг ихэр хоёр өндөр оргил хоёр алгаа дэлгэн хоолын зочноо угтаж байгаа шиг байлаа. Мөн "Сахиулсан нуур" "Чүтгэрийн нуур" гэж нэрлэдэг ихэр хоёр нуурны ус хорчгонон урсч, галуу шувуу нисч бидны аяны тоосыг гүвж байгаа шиг байлаа.

    Энэ бол бишгүй олон Түвдчууд, Хятадын дотор газрын хүмүүс, гадаадын жуулчид, бартаа хайгчдын сэтгэлийг татсан газар Али болох юм.

     Тухайн газрын хүмүүсийн танилцуулсныг үзвэл, Али райн нь далайн төвшингээс 4500 метр өндөр, олонхий нутагд хүнгүй юм, түүхэнд эндхийн хүмүүс гаднатай холбоо барих болон бараа тээвэрлэхдээ бүр морь болон сарлагаар ачиж байсан юм. Үнэндээ дэгшхэн зам гэж байхгүй байсан юм. 1951 онд Түвдийг энх тайвнаар чөлөөлсний дараа хятадын чөлөөлөх арми Түвдэд орж, Алигээс Лах хот хүрэн шороон зам дэвссэн боловч энэ нь жил бүрийн 11-р сараас ирэх оны 5-р сар хүртэл цас мөсөнд хучигдаж, Али мөн гадна ертөнцтэй замаар харилцаж чадахгүй байсан юм. Ийм байдал нь сүүлийн арав гаруй жилийн турш сайжирсан байна.

     1998 оны зун урт хугацаагаар Лахс хотод амьдарч байдаг Ван Дүй машинаар Али районы 7 Шяньд хзрчээ. Тэрээр энэ аялалынхаа тухай ярих үе Алийн замын тухай сэтгэгдэл хамгийн гүн байлаа. Тэр хэлэхдээ,
Тухайн үед Али районд засмал зам гэж үгүй байсан юм. Алигийн Си Цуаньхө гол гэдэг газар 5 километрын урт цемент зам байсан юм. Энэ нь 1998 оны бүх Алийн цорын ганц сайн зам болох юм. Бид тэнд хүрэн үе сая л засаж дууссан байжээ. Өөр зам нь бүр явхын аргагүй байсан юм.

     Али районы зам харилцааны энэ байдал нь Али районы эдийн засаг нийгмийн хөгжлийг харшлаж байгаа тул Төв засгийн газраас тун саяхан 8 тэрбум 500 сая юаний хөрөнгө оруулж, Шинжянгийн Еэ чэн хотоос Али, Түвдийн Ригаз районы Лазй Шяньд хүрэн 2100 км урт төрөөс хөрөнгө мөнгө зарцуулсан 219-р замыг засмал зам болгон өөрчлөхөөр тогтоол гаргасан байна. Үүнээс гадна Төв засгийн газар бас Али районд нэг нисэх онгоцны буудал байгуулхаар болсон байна. Али районы засаг захиргааны комиссар ноён Дүн Минжюнь хэлэхдээ,

     Улс гүрний дэмжлэгтэйгээр 219-р замын 2100 км урт замыг бол энэ оны 7-8-р сард эхлүүж, бүх замыг 3-р зрэглэлийн засмал зам болгон өөрчлөх болно. Энэ зам нь Али районд 1000 км урт байдаг бөгөөд энэ нь Алийн зам харилцааны байдлыг сайжруулах хамгийн том төсөл болох юм.

     Энэ замыг засаж дуусны дараа Лахс хотоос Алийн Си Цуаньхө балгас хүрхэд хоёр хоног л явах юм байна. Дүн Минжюнь хэлэхдээ,

     Бид 6 жилийн хугацаа зарцуулж энэ замыг засаж дуусгахаар төлөвлөж байна. Ингвэл 2010 он гэхэд Али районы бүхүйл зам харилцаа ихээр сайжрах болно. Тухайн үед стратегийн ач холбогдлоос үзсэн ч, ард иргэдийн амьдралын талаас үзсэн ч 219-р зам нь чухал ач холбогдолтой юм гэжээ. \Г. Сайн-Өлзий бэлтгэв.\