Сайн-Өлзий: 2004 оны 7-р сард Монгол улсын Үндэсний бөхийн хорооны тэргүүлэгч Нямдорж, дэд тэргүүлэгч Зандан нарын урилгаар Шилийн гол аймгийн соёл тамирын төлөөлөгчид Монгол улсад айлчлаж байсан. Та төлөөлгчдын дэд даргын хувиар Монгол улсын үндэсний их баяр наадын энэ үеээр Монгол улсад айлчлаж байлаа. Энэ тухайгаа дурсаж ярих уу?
Цагаан-Занаа: 2004 оны 7-р сарын 9-нд бид Монгол улсын Үндэсний бөхийн хорооны тэргүүлэгч Нямдоржын урилгаар Улаанбаатард айлчилж хүрсэн юм. Манай айлчлалын гол зорилго бол Монгол улсын үндэсний их баяр наадмыг тохиолдуулж, нэгд бол энэ их баяр наадамд өөрийн биеэрээ оролцож, монголчууд баяр наадмаа хэрхэн зохион байгуулж байгааг сонирхох, нөгөө нь бол манай хоёр бөхийн адил тал адилгүй тал юу байна, ёс заншил зэрэг талаар судлагаа солилцоо хийх гэсэн юм. Хятадын Өвөр монголд Шилийн гол аймаг бол монгол бөхийн гол суурын газар болох юм. Иймээс бид бас өвөр монголын монгол бөхийн хөгжлийг ч Монголын талд танилцуулхыг хүссэн юм. Үүнээс гадна бид бас өвөр монгол бөхдөө Монгол улсын бөх шиг цол олгох асуудлыг ч өнөөгөөс эхлэн судалж байна. Бөхийн цолыг уулдаа хийж байсан, гэвч жил жилд системтэй хийж байгаагүй юм.
Бид 7-р сарын 9-ний өдөр Улаанбаатар хүрч, 11-ний өдөр нь улсын их баяр наадмын нээлтийн ёслолд нь оролцсон юм. Монголчууд үндэсний их баяр наадмаа зохион байгуулж байгаа, бөхийн тэмцээнээ зохион байгуулж байгаа зэрэг нь бидэнд маш сайн сайхан сэтгэгдэл өгсөн юм. Бөхийн тэмцээнд маш олон бөхчүүд оролцож байгаа, мөн үндэстний бөхөө монголчууд өөрөө маш их хүндэтгэж байгаа зэрэг нь бидэнд маш их сайн сайхан сэтгэгдэл үлдээсэн байна. Наадмын талбайд хүнээр дүүрч, бөхөө сонирхож, бөхөө монголчууд маш их хүндэтгэж байна.
Сайн-Өлзий: Наадмыг сонирхохоос гадна бас Улаанбаатар хоттой таницлсан уу? Сэтгэгдэл яамар байна? Цагаан-Занаа: Улаабаатарт бид наяаад онд бас айлчлаж байсан юм. 2004 онд очихд хувьралт маш их байлаа. Хот байгуулалт, монголын эдийн засаг, хүмүүсийн аж амьдрал зэрэг нь ихээр хөгжиж байгаа нь мэдэгдэж байсан. Надад төрсөн хамгийн сайхан сэтгэгдэл бол автобуст сууж байхад, дэлгүүр хоршоогоор явж байхад бүгд могнголоор яриж, утсаар ч гэсэн монголоор яриж байх нь их сайхан санагдсан юм. \Г. Сайн-Өлзий бэлтгэв.\
|