• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-01-26 20:04:48    
Монгол улсаас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Батсүхтэй ХОУР-гийн сурвалжлагчийн хийсэн ярилцлага

Хятадын Олон Улсын Радио


Монгол улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд ноён Батсүх

     Сайн байцгаана уу? Эрхэм сүлжээ хэрэглэгч болон радио сонсогч танд энэ өдрийн мэнд дэвшүүлж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлэгт Монгол улсаас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Галсангийн Батсүх оролцож байна.

     Хятадын ард түмний уламжлалт баяр- цагаан сарын баяр болон Монгол улсын цагаан сарын баярыг тохиолдуулан, Элчин сайд ноён Батсүхтэй манай сурвалжлагч Номиннарс, Хүчит уулзаж ярилцлага авсан юм. Ярилцлагаа эхлэхийн өмнө Ноён Элчи сайдыг та бүхэндээ товч танилцуулья.

     Ноён Батсүх Украин улсын Одесс хотын их сургуулийн Англи хэлэний ангийг төгссөн хүн юм. Дараа нь ОХУ-ын Москва хотноо Гадаад худалдааны акадми төгсч худалдаа, эдийн засгийн мэрэгжилээр ажиллажээ. Ноён Батсүх 1992-1996 онуудад Монгол улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд зөвлөхөөр ажиллаж байгаад Канад улсад Элчин сайдаар томилогдон ажилласан байна. Өнгөрөгч оны намраас эргээд БНХАУ-д суух Элчин сайдаар томилогдон ирээд ажиллаж байна. Нэг үгээр хэлбэл ноён Батсүх БНХАУ-д хоёрдахь удаагаа ирж ажиллаж байна. Тэрээр бас "Хятадын Гадаад худалдааны бодлогын асуудал" сэдвээр 2ООО онд эрдэмийн зэрэг хамгаалсан хүн юм.Тэгэхээр түүнийг бас Хятад судлаач гэж хэлж болох юмаа.


Монгол улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд ноён Батсүхд Хятадын Олон Улсын Радиогоос дурсгалын зүйл гардуулж байна

     Ноён Батсүх манай сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа Хятадын эдийн засаг эдүгээ маш хүчтэй болж бүх салбарууд нь тэгш хөгжсөөр байгааг онцлоод Монгол улс Хятад улсын хөгжлөөс өөртөө нааштай үр шимийг хүртэж, дагаж хөгжих хэрэгтэй юм гэж цохон тэмэглэсэн юм. Одоо ингээд Монгол улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Батсүхтэй манай сурвалжлагч Номиннарсын хийсэн ярилцлагыг сонсно уу. /Номин бэлтгэв/