Элэг бүтэн хорвоод эхшиг дуугаараа ижилшиж явсан залуу дуучин, амраг хос-Соёлт, Сарнааг та бүхэндээ танилцуулъя. Соёлт бол Хятад даяар алдартай дуучин Чулуугийн анхны шавь, Эрээн хотын улаанмөчрийн дуучин юм. Тэр Шилийн голын Шулуун хөх хошуунд нутагтай билээ. Түүний амраг хань Сарнаа ч олондоо мэдрэгдсэн дуучин байгаа юм.
1980 оны 9-р сард Соёлт Сарнаа хоёр Эрээн хотын улаанмөчөрт хамт шалгагдан оржээ. 1981 онд болсон Шилийн гол аймгийн уран сайхны үдэшлэгэ дээр "Цахар найман хошуу" гэх хослол дуугаараа аймгийн шилдэг дуучины шагнал хүртжээ. Ингээд хоёр залуугийн хувь барилдлага тодорсон байна. Олондоо танигдсан хоёр залуу дуучин маань урлагийн замдаа эгэнэгшэн дасалцаж, хайрын тэнгэр ивээж, хоёр залуу дуучин маань тоонт гэрт толгой холбон, тогоотой шөлөнд хушуу дүрч, ханисахын жаргал эдэлжээ.
Урлагдаа авьяастай, дуундаа бахтай хос хоёр аймаг, район, орны дэсийн олон шагнал хүртэж явжээ. 1982 онд Хөх хотод болсон бүх Өвөр монголын хэвчээн дэх улаанмөчрийн уран сайхны үдэшлэгэд Соёлт "Сайхан хөдөө" гэх дуугаараа, Сарнаа "Эрээн хот минь" гэх дуугаараа олны таашаалыг хүртжээ. 1984 оны Шилийн голын уран сайхны тоглолтод хос хоёр маань содон дуучинаар цоллогдсон байна. тэр хоёр бас 10 гаруй дуутай "Сэрмүүн хангай" гэдэг CD хэвлүүлсэн байна. Мөн жил Соёлт Сарнаа төвийн утага урлагийн хэлтсийн онц урилгаар Бээжинд хүрч тоглон, "Ээж шанд минь" гэх дуугаараа алтан медаль тоссон байна. Мөн хоюулын хамт дуулсан "Саалчин бүсгүй сайн байна уу?", "Хөх бор", "Ногоон зүлэгэ", "Бүдүүн мод", "Морь минь" зэрэг дуунууд нь алтан медаль хүртсэн юм. Соёлт Сарнаагийн өөрийн бүтээл ч маш олон байдаг сан. Одоо амраг хос маань улсын 3-р дэсийн жүжигчин, Өвөр монголын содон дуучин болж яваа.
Амраг хосын ажил үйлс амжилттай байх төдийгүй аж амьдрал нь ч тэргэлшиж, жаргалаар бялхам байдаг сан. Амин эрдэнэ болсон хоёр үр нь бүгд их сургуулийн оюутан болж, аав ээжээ баясгаж явана.
"Бид хоёр урлагт адилхан дур сонирхолтой, амьдралдаа нэн хайртай. Аав ээжээсээ хангинам сайхан хоолойтой төрж, ачит багшынхаа хайртай шавь болсондоо омогшиж явдаг юм. Бид монгол соёл урлагаа гэж, мөн малчин түмэндээ өөрийн аль сайхан дуугаа хүргэх гэж чармайж явана" гэж Соёлт Сарнаа хоёр бидэнд сэтгэлээ уудалж билээ.
|