Хүүхэд муу шалгаад сэтгэл санаа зовсон үед яаж туслах бэ?
Нэг аав охиндоо ийм арга авчээ.
Миний охин өндөр зэргийн дунд сургуульд элсүүлэх тооны шалгалтаа муу харуулжээ, шалгаж бараад үдийн үеэр харьж ирсэн охин маань маш царай муутай байж, юум ч идэлгүй өөрийн өрөөндөө оров, ээж нь миний охин ямар шалгав гэж асуусанд охин "муу шалгасан, эхлээд сайн харуулж байснаа сүүлийн нэг сэдэв дээр яаж бодсон ч чадахгүй байсаар 15 хувийг алдчхалаа, сайн сургуульд орохоос өнгөрсөн" гээд уйлав. Охины зовж байгааг үзээд аав нь энэ оны тооны шалгалт нийтдээ хэцүү байсан байхаа, лав олон хүүхэд сайн оноо авч чадахгүй байж мэднэ гэжээ. Ээж нь ч "чамад хэцүү байсан бол бусад хүүхдүүдэд ч адилхан хэцүү байсан байхаа, миний охин битгий зов!" гэж итгаж хэлэхэд аав нь залгаад "өнөөдөр маш халуун байна, гурвуулаа гадна гарч хоол идье!" гэв.
Хоололж бараад гурвуулаа цэцэрлэгт хүрээлэнгээр баахан алхалаа, аав нь "шалгалт гэж хөл бөмбөг адил, өшгөлсөн болгондоо ороод байдаг бөмбөг гэж байдаггүй юм, гэвч бөмбөг алдаж болно, харин зориг зүрхээ алдаж болдоггүй юм, миний охин зоригтой байгаарай!" гэж хэлсэнд охин ч нэлээд санаа амаржээ. Дараа өдрийн шалгалтыг харин сайн харуужээ, сүүлээр нь нийт оноо 480 хувь олж, голдолготой сайн сургуульд шалгаж орсон байна.
Энд хамгийн чухал нь хүүхдийг зөв итгаж чадсан, жишээлбэл чи сайн харуулж чадаагүй бол бусад хүүхдүүд ч мөн адилхан харуулж чадаагүй байж мэднэ хэсэн нь хүүхдийн сэтгэл санааг зохих хэмжээнд тайтгаруулж чадсан байна. Дараа нь гадагш гарч хоол идсэн нь хүүхдийг тухайн үеийн уйтгараас салгаж, орчин ахуйг өөрчилж өгсөн. Гуравд хөл бөмбөгөөр жишээ болгож, хүүхдийг урамшуулан хүчрийн өмнө зориг мухахгүй байхыг ойлгуулсан байна.
Хүүхэд сурах явцдаа бэрхшээлд учрах үе эцэг эхчүүл эрхбиш хүүхдэд туслан уйтгар бухимдлыг нь нэн даруй тайлж өгөх хэрэгтэй. Жишээлбэл хэрэв өөрийн хүүхэд нь муу шалгасан байвал сэдэв хүчиртэй болсон эсвэл чи сайн харуулж чадаагүй юм бол бусад хүүхдүүд ч сайн харуулж чадсангүй байж мэднэ гэх аргаар сэтгэл санааг тайтгаруулах нь хүүхэд бага ч гэсэн сэтгэл амарч мэднэ, нөгөө нэг арга нь бухимдаж байсан орчин ахуйгаас нэн даруй зайлуулах нь маш сайн арга юм, орчин ахуйг солих нь тэр орчиндоо татагдаад уйтгараа түр мартаж болно, бас нэг арга нь аль байдаг уйтгар бухимдлыг нь бүхний хэлж гаргах, уйтгараа хэлж гаргавал сэтгэл санаа уужирч санаа амардаг, иймээс хүүхэд сэлгэл санаа зовсон үед арга хэмжээ авч байгаад сэтгэлийг нь сэргээхийг бодохоос биш дээр нь улам дарамт өгч огт болохгүй гэдгийг та бүхэнд сануулъя!
|