Сайн байцгана уу, Цагийн урасгал нэвтрүүлгийн цагийн аяс булан та бүхэнтэйгээ золгож байна. Маргаш бол Монголын битүүн, нөгөөдөр нь Хятадын битүүн юм. Өнөө Хятад Монгол аль орны иргэн гэсэнгүй цагаан сараа тэмдэглэхээр бэлэн болсон байлгүй. Цагаан сараа тэмдэглэх ажиллагаад олон янзын байдаг. Жишээлбэл гэр хотлоороо найрын ширээ бэлтгэх, ахмадтайгаа золгох, сүмийн хуралд явах, улсын дотоод гадаадаар жуулчлах зэрэг. Өнөөдрийн нэвтрүүлгээр Хятадын төв телевизийн цагаан сарын үдэшлэгийн тухай ярихаар бэлтгэлээ.
Наяад оноос хойш, бодитойгоор хэлбэл 1983 оноос Хятадын төв телевиз жил бүрийн битүүний орой цагаан сарын үдэшлэг блтгэн нэвтрүүлдэг. Сүүлийн үед энэ нь Хятадын төв телевизийн 4-р суваг, 9-р суваг, вэб сайтаар бүх дэлхийн хэмжээнд шууд нэвтрүүлэх болсон юм. Битүүний шөнө заавал банш идэхтэй адилаар боломжтой л юм бол гэр хотлоороо төв телевизийн цагаан сарын үдэшлэгийг үзэх нь ч Хятадын ард түмний нэгэн заншил болжээ. Энэ үдэшлэгд хятадын уран бүтээлчид хамгийн сонирхолтой номеруудаа үзүүлдэг учраас жил бүрийн цагаан сар дөхөхтөй зэрэг энэ жилийн үдэшдэгд ямар хүн оролцох, ямар номер багтаж байх нь яахын аргагүй хүмүүсийн анхаарлын төвд ордог.
1 2 3
|