"Хар нугас " хамтлаг нь өнгөрөгч зууны 80-аад онд анх байгуулагдсан юм. Энэ хамтлаг гурван охиноор бүрэлдэж, тэд бүгд хийлийн мэрэгжлээр Хятадын Төвийн дуу хөгжмийн дээд сургуулиас төгссөн байгаа юм. Хархан бага наснаасаа хөгжмийн боловсролыг системтэй хүлээж, дуу хөгжмийн аятай сайн боловсролтой болсон байна. Энэ бүхэн нь тэдний хожим хойшдын хамтлаг байгуулан алдар нэртэй болоход нь бат бэх үндэс суурь тавьж өгсөн байгаа юм... ...
"Хар нугас" хамтлаг байгуулагдсан тэр цагаасаа дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон дуу дүрс бичилгийн компанийнхны анхаарал таашалыг хүлээсэн байна. Тэд телевизийн дуу хөгжмийн үдшилэг болон Хятадын төв телевизийн уран сайхны үдшилэг, цагаан саын үдшилэгт амжилттай оролцож, мөн маш олон олон ангит киноны дууг дуулсан байгаа юм. Тэд басч манай орны хамгийн анхны хэдэн хүнээр бүрэлдсэн хам найрал дууны хамтлаг болох юм. Энэ булангаар танд уг хамтлагийн дуулсан хэдэн дуунуудаас танилцуулья. Танд таалагдах болтугай.
1 2 3 4 5
|