• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-01-30 17:17:26    
Хятадынханы цагаан сарын баярт бэлтгэдэг байдлын тухай танилцуулга

Хятадын Олон Улсын Радио

     Хятад даяр цагаан сарын баяраа халуун хөгжөөнтөй тэмдэглэж байна.

     Цагаан сарын баяр бол Хятадын иргэдийн хамгийн чухал хамгийн өргөн ихээр тэмдэглэдэг баяр мөн. Иймээс Хятад оронд бараг хагас сар юм уу хорь хоногийн өмнөөс цагаан сарын төрөл бүрийн бэлтгэл ажил эхлэж, цагаан сарын уур амьсгалаар баялхаж эхлэнэ. Манай сурвалжлагч цагаан сараас өмнө Шаанши мужийн хөдөө тосгон болон умрад нутгийн тэнгисийн эргийн хот Тяньжиньд хүрч цагаан сард хэрхэн бэлтгэж байгаа байдлыг мэдээлэхээр томилолтоор гарсан юм .

     Хятадын баруун нутгийн Шааньши мужийн төв Шиань хотын орйролцоо Дүнхань сүнь гэдэг тосгонд хүрэхэд олон хүн цагаан сарын тоглолт бэлтгэж байгаатай дайралдлаа. Жил болгон тосгоны тариачид өөрөө бэлтгэсэн цагаан сарын уран сайхны тоглолт гаргаж, нэг жил шаргуу ажилласан тосгоныхондоо өвлийн голд цагаан сараар амрахад нь урлагийн хүртээл болгон цагаан сарын баяр басгалантай уур амьсгал нэмдэг байна.
Уран сайхны тоглолтод бэлтгэхээс гадна, айл өрөх бологон гэр өрөөгөө цохойдон үүд цонхоо янзалж, бас зарим нь захад хүрч цагаан сарын зураг, хос уянга зэргийг худалдан авчгааж байлаа. Энэ жил нь нохой жил болохоор хүмүүсийн авч байгаа цагаан сарын зураг, ханын зурагт янз янзын хөөрхөн хөөрхөн дүртэй нохойн зураг түлхүү харагдаж байлаа

     Энэ жил биднийхэн мөн л уламжлалт заншил ёсоороо цагаан сараа тэмдэглэх болно гэж 70-ын насан сүүдэртэй Ма Хүнжи сурвалжлагчид хэллээ.

     Битүүний өдөр гэхэд цагаан сарын бэлтгэл ажил бүр бэлэн болно.Утаа тоосоо шүүрдэн цэвэрлэж гэр өрөөгөө янзална. Мах, өндөг, ногоо зуушаа бүхийг бэлэн болгож шинийн нэгний өдөр журшил ёсоор бин хайрж, мантуу жигнэж болохгүй юм гэжээ.

     Ма Хүнжигийнхэн цагаан сарын хугцааны хоол хүнсээ бүхнийг бэлэн болгож , шинийн хэдэн хүртэл зочин гийчнээ хүлээн авч зочлон баяр хөөртөй тав тохитай амрах болно. Уламжлал ёсоор битүүний шөнө халуун бүлээрээ хамт баяр баясгалантай аж төрхийг бэлэгдсэн "туань юань фань" битүү хоол банш иднэ. Хүүхэдүүд бас битүүний шөнө өвөөгөөсөө нас нэмэгдэсний мөнгө "я сүй чянь" авхаыг гэж хүсэн хүлээнэ. Үүний дараагаар нь шөнийн 12 цаг дуусч, шинэ он эхлэх тэр мөчид хийморьтой явахыг ерөөж цаасан пуужин дугаргана.

      Тариачид эрт дээр үеэс уламжлагдаж ирсэн эдгээр зан заншилаа журамлан уламжлан амьдарсаар байна. Гэлээ нийгэмийн хөгжил, ард түмний амьдралын түвшин дээшлэгдэхийн хирээр хөдөө нутгий өнгөрсний зарим зан заншилд өөрчлөлт гарсан байна. Жишээлээд хэлбэл Шааньши нутагт өргөрсөнд цагаан сарын арван тавнаас өмнө хол газар явахыг цээлдэг байсан бол сүүлийн жилүүдэд хот орж ажил хийх тариачид олон болсноор шинийн хэдэн өнгөрөнгүүт ачаа чандаагаа авч гадагш явах хүн олон болсон байна.

     Сая та бүхэнд Шааньши мужийн хөдөө тосгоны цагаан сарын баярт бэлтгэж ирсэн байдлаас танилцууллаа. Одоо та бүхэнд хот газар цагаан сарын баярт хэрхэн бэлтгэдэг тухай дөхөм танилцуулъя. Хятадын олон газрын хотуудад бараг хорь хоногийн өмнөөс цагаан сарын уур амьсгалтай болж ирдэг. Энэ нь гол нь дэлгүүр худалдаа цагаан сард хүмүүсийн хэрэгцээтэй шинэ жилийн бараа бүтээгдэхүүнийг лангүй дүүрэн бэлтгэдэгээс гадна, дэлгүүр лангуугаа баярын өдийн байдлаар янзлан чимэглэж , том гэгчийн улаан "өлзий үсгийг"наах юм уу өлгөх, улаан цаасаар шийлсэн "өлзий үсгийг" мөн цонх хаалганы шил дээрээ наах, бас улаан дэнлүү , улаан зангиа өлгөх зэрээр цагаан сарын онцлог байдал харагддаг.

     Энэ хугцаанд том зочид буудал, том гуанз рестран маш ажил ихтэй болж, цагаан сарын хоолны захиалага өгөх утас тасрахгүй болно. Хятадын ард түмний амьдрал сайжран орлого нэмэгдэхийн хирээр олон хүн битүүний хоол юм уу шинийн нэгний хоолоо бүр нэртэй зочид буудал, нэртэй гуанз рестранд зооглох болсон байна. Зүүн нутгийн эрэг дагуугийн Тяньжинь хотоор жишээлээд хэлэхэд нэртэй гуанз рестраны цагаан сарын хугцааны хоолны захиалагыг хэдэн сарын өмнө захиалж дууссан байна . Зарим том хотын нэрт гуанз рестраны энэ жилийн захиалагыг бүү хэл бүр 2008 оны цагаан сарын хоолны захилага дууссан гэсэн мэдээлэл дуулдаж байна.
Хотын олон хүн цагаан сарын хугцаанд аялал жуулчилааар гарах, хувийн уанатай хүмүүс экологийн сайхан орчинтай газраар хүрэх зэрэг нь сүүлийн хэдэн жилийн шинэ хандлага хэвээрээ байна.

     Тяньжиньд амьдардаг хатагтай Гао шиүюй цагаан сарын хугцаанд гэрийн хүмүүс болон хэдэн найзын хамт Шянганд аялал жуулчлалаар хүрэх онцны тасалбар авсан гэж сурвалжлагчид хэлж байлаа.

     Гэрийн гурван ам бүлээрээ цагаан сарын хугцаанд Шянганд аялал жуулчлалаар хүрэх нь маш баяртай явдал мөн. Ерийн үед бид ажил ихтэй , хүүхэд сургуульд байгаа болохоор нэг доороо амарч чадахгүй. Цагаан сарын амралт нь энэ сайхныг эдлэх боломж хагасан байна, хүүхэд ч юм үзэн мэдлэг нь нэмэгдэх болно гэжээ. / Урангоо орчуулж бэлтгэв/