• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-01-30 17:21:24    
Торгууд ардын хувцас заслын их мастер

Хятадын Олон Улсын Радио

     Өндөр настан Бадамсоо бол Торгууд ардын хувцас заслын их мастер юм. Түүнийг их мастер гэж нэрлэх нь огт илүүдэхгүй юм, түүний гэрт байгаа Торгууд ястаны төрөл бүрийн хувцас заслыг бүгдийг Бадамсоо настан нэг нэг зүүгээр урлан оёсон байгаа юм. Бадамсоо настаныд ороход хувцас заслын үзэсгэлэнд орсон шиг санагдуулна.

     Энэ гэр бүлийн үзэсгэлэнд эрэгтэй эмэгтэйн хувцас хунар, настай хүний, залуу хүний, хүүхдийн хувцас гээд олон байгаа бөгөөд хэв загварын хувьд үндэстний уламжлалт хувцас, орчин үеийн шинэ загварын ч байгаа юм байна. Зөвхөн малгай гэхэд л хорь гаруй ширхэг, хатаны малгай, бүсгүйн малгай, охидын малгай, шинэ бэрийн малгай зэрэг бий. Бадамсоо настаны урлан хийсэн эдгээр хувцас заслын зураг хэ нь гоё, өнгө бодог нь зохицож, баян тансаг сэтгэгдэл төрүүлнэ. Түүний арван хуруунд ямар нэгэн увдистай юм шиг, энгийн торго дурдан, утас зүү түүний гарт оронгуут тостой гараар маш гоё сайхан хувцас болж, энгийн нэг зураг хэ нь хүртэл түүний гараар дамжингуут амьлаад ирэх шиг болдог байна.

     Би бол Ганьсү мужийн Монгол үндэстэн, миний ээж язгууртан угсаатай, холын нутаг Шиньжянд мордох үед ээж минь надад гүнжийн өмсдөг тэрлэг оёж өмсүүлсэн юм нэж настан ярьж байлаа. Төрөлхийн оёж шидэхэд дур сонирхолтой байсаны улмаар тэрээр Шиньжянд очсоны дараа сяний хувцасны үйлвдэрт оёдолчин болсон байна. Тэнд ажилласан арваад жилийн дотор тэрээр айл сахаалтдаа 500 гаруй тэрлэг оёж өгсөн бөгөөд сяний уран сайханы чуулгын тоглолтын хувцас заслыг бүгдийг Бадамсоо оёсон байлаа.

     Бадамсоо настан 40 жил Монгол хувцас засал оёж явахдаа Монголын уламжлалт хувцас заслын талаар маш гүн ойлголттой болсон байна. Тэрээр өөрөө торгууд хувцас заслаар гоёж байсан бөгөөд ийм хувцас заслын ёслолыг ч үзэж харж байсан болохоор энэ бүгд нь түүний сэтгэл зүрхэнд гүн хаданшиж, хувцас заслын соёл болон бүрэлдсэн байна. Түүний дотор мөн үндэстний үзэл санаа, уламжлалт ёс заншил тусгагдаж байгаа юм.

     Түүний урлан бүтээсэн хувцас заслаас мөн Монгол үндэстний зан араншийг олж харж болох юм. Тэрээр хэлэхдээ, Монгол үндэстний Торгууд ястаны эмэгтэйчүүдийн хувцас засалд маш олон ёс журам байдаг, охин хүн заавал бүс бүсэлдэг, толгойн алчуур болон бүсээ заавал баруун талдаа зангидах хэрэгтэй, тэрлэгийн баруун хормойд хатгамал хатгаж болохгүй, бүснийхээ баруун гар талд зүү утас, сам шүүрийн хавтгаан зүүж, үсээ ганцаар гүрэх хэрэгтэй байдаг. Харьд мордох үе бүсээ тайлж, бүсгүй хүн болно. Толгойн алчуураа ардаа бооно. Гэрлэсэн бүсгүй хүн цагаан өнгийн давхар заам зүүдэг бөгөөд дээр нь сувд шүр шигтгэж оёно.

     Өвөг дээдсээс уламжлан ирсэн Торгууд хувцас засал маань орхигдож магад гээд хүү бэрьдээ өвлөн сургаж байна гэж Бадамсоо настан ярьж байлаа. Настаны сэтгэлд энэ уламжлалт эрдэм нь хэчнээ хүнд байгаа нь ойлгомжтой байна.