|
|
(GMT+08:00)
2006-01-30 17:39:51
|
|
Хөх туг
Билигтогтох
Хятадын Олон Улсын Радио
Эх орны минь тэнгэр Элтрэшгүй хөх туг Намайг дэлхийд дуудсан Ертөнцийн гэрэлт даллага Нялна биеийг минь тэтгэсэн Амьдралын ивээлт алга Амь надад угжсан Амьсгалын тэжээлт сүү Ангаригт оюуныг минь нисгэсэн Соёлын шидэт жигүүр Эх орны минь тэнгэр Элтрэшгүй хөх туг Галвын оройд хөвсөн Монгол зүрхэний уянга Гаргийн давалгаанд урагшлаа Монгол онгоцны дарвуул Эзэрхэл, дүрлийг хаших Хөх болд хөшөг Эрх чөлөөг урьсан Хүсэлт нутгийн минь гэгээвч. Эх орны минь тэнгэр Элтрэшгүй хөх туг! Монгол хүүхний хуруу Солонгыг нь уралж өлгөсөн Монгол эрийн хоолой Аянгыг нь хашгирч өгсөн Үүл нь өшөөтнөө занаж Догшин хилинт царай Гилбээн нь дайснаа цавчих Торгон ирт сэлэм. Эх орны минь тэнгэр Элтрэшгүй хөх туг! Нар гэдэг бөмбөгөө надад Наад гээд өгсөн Нааш цааш нь шидсээр би Насны алгаа эвэршүүлсэн Мөнгөн саран хүрдээ надад Хөлөглө гээд хүргэсэн Мөөрийг нь элээж сольсоор би Орчлонгийг сонирхож зугаацсан. Эх орны минь тэнгэр Элтрэшгүй хөх туг! Салхи нь балайг үлдэх Дэвшилт соёлын шүүр Шүүдэр нь малчдын асгасан Бүтээлт хөдөлмөрийн хөлс Цас нь нөхөддөө хандах Хиргүй цайлган сэтгэл Бороон нь нутагтаа өргөх Цалгим цутгаа хайр. Эх орны минь тэнгэр Элтрэшгүй хөх туг! Үр нь өрхөө сөхсөн Ханат гэрийн минь тооно Үдэш нь элгэндээ тэвэрсэн Хайрт эхийн минь өвөр Оёдол нь монгол үсгийн Мөнгөн чутгамал хэв Цолмон нь монгол хурмастын Алтан сийлмэл тамга Эх орны минь тэнгэр Элтрэшгүй хөх туг! Цэлгэр нутгаа шинжих Цэвэр хасан толь Чи биднийг яргалуулсан Цээл хөмөрсөн далай Цэцэгт ирээдүйгээс илгээсэн Мандлыг итгүүлсэн захидал Цэнгэлт тэр амьдралын Магнаг тогрон орхиул. Эх орны минь тэнгэр Элтрэшгүй хөх туг! Хуланц хуланцаас уламжилсан Нутгийн минь хөх дээвэр Хорвоогийн оюуныг дамжуулсан Орны минь цэцэн тархи Хойчийн хойчид уриалсан Нягтарлын дархан тунхаг Ховор соёлоо бичиглэх Мөнхийн бидриэн хуудас Эх орны минь тэнгэр Элтрэшгүй хөх туг! Уул бүхний оргил дээр Өвс бүхний намаан дээр Хөлөг болгоны зоон дээр Хүн болгоны зулай дээр Бүгд олны минь тангаригаар Энэ туг дэлгэгдэж байна Бөмбөрцгийн аялах замаар Эх орон минь мандуулж байна. Эх орны минь тэнгэр Элтрэшгүй хөх туг!
|
|
|