• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-01-31 14:57:57    
Цахар аман зохиол

Хятадын Олон Улсын Радио

     Цахар монголчууд аман зохиолын баялаг өвтэй билээ. Цахрын аман зохиол нь зүйр цэцэн үг, онисого таавар, дуу шүлэг, ерөөл магтаал, үлгэр холбоо, тууль домог зэргийн олон талын агуулгыг хамарч байдаг бөгөөд Цахрын үүсэл гарал, нүүдэл малжил, нутаг ус, аян дайны өнгөрөөлт зэргийг тусгаж байдаг аж. Яндашгүй далай шиг баялаг ардын аман зохиолоос шим авч үй олон бичгийн мэргэд төрөн гарсан төдийгүй алдарт яруу найрагч, их зохиолч ч мэндэлсэн юм. Хяад Н.Сайнцогт бол түүний дотрох шалгарсан төлөөлөгч болно. Түүний зохиол бүтээлд ардын аман зохиолын үнэр амт гүн шингэсэн байдаг юм. Өнгөрөх зууны 50-аад оны дундуур их бичгийн хүн Н.Сайнцогт цахар зүйр цэцэн үгийн цуглуулгаа Эрдэнэ-Тогтох, Т.Өргүн, Т.Жимбаа нарын цуглуулагатай хамтруулж "Зүйр үг" гэх номыг хэвлүүлсэн юм. 50-аад оны сүүлчээр Д.Самбуу нарын эмхэтгэсэн "Цахар ардын дуу"-г анх удаа хэвлэн тархаав. 80-аад онд Ш.Дүншигийн эмхэтгэсэн "Цахар онисого мянга"-ын нэг хэсгийг төвийн үндэстний хэвлэлийн хорооны Нямаа "Монгол онисого"-д оруулан хэвлүүлжээ. Мөн Ш.Дүншигийн цуглуулсан цахар өвөрмөц хэлцийг Бүрэнтөгөс "Хэлцийн далай"-даа ашигласан юм. 1989 онд Бөхнүүд Бүрэнбилигийн "Шулуун хөхийн хэлц" дотоод хэвлэлээр хэвлэгдэн тархсан байна.

     Цахар бол дуугийн далай, үлгэрийн уут юм. Өнгөрөх зууны 70-аад оны сүүлчээр Балжинямаагийн буурал настан Сампилдонров гуайг сурвалжлан тэмдэглсэн "Цахар хурим", Б.Оюундалай нарын цуглуулсан ардын дуу, явган үлгэр, нутаг усны домог зэрэг нь Шулуун хөх хошууны "Шандын ундрал", "Соёл түүх" сэтгүүлийн дугааруудад удаа дараагаар хэвлэгдсээр ирснийг энд тэмдэглэхэд таатай байна. Жүжгийн зохиолч Намжилдорж зэргийн ахмад урлагчидын цуглуулсан ардын дуу, явган үлгэр хэвлэлд орж чадсангүй орхигдож үрэгдсэн нь харамсмаар юм. 80-аад оны сүүлчээр Чимэд, Ташибазар нарын цуглуулан эмхэтгэсэн "Цахар найман асар" хэмээх алдарт хөгжмийн аялгуу "Цахар монгол" гэх номд түүвэрлэгдсэн хэвлэгдэв. 2004 онд "Цахар найман асар", ордны дуу "Урт зориг" нь "Шулуун хөх хошууны ойллого"-д орж түүвэрлэгдэн хэвлэгджээ.

     Цахар соёлын товойсон онцлог бүхий зүйл бол "Цахар хурим" юм. Цахар монголчуудын хуримлах ёсны зан үйл нь эртний монголчуудын хуримын ёс, хаан ордны хуримын ёсны уламжлал ба үргэлжлэл юм. цахар хуримын дотрох "Бэр гуйж" их бага хадаг тавих, "Гэр мялаах", "Үүдэн дарлага", "Эхийн цагаан сүү хариулах", "Есөн бэрхийн цэц булалдах", "Их бага хурим тавих" үеийн уран цэцэн хэллэгэ, ерөөл магтаал, дууны шүлэг нь бусад овог аймаг, газар нутгийн хурим найрт ховорхон байдаг зүйл болох юм. Цахар хуримд хүүхэн хүргэн хоёр ижил зүсмийн морь унаж адил өнгийн хувцас өмсч хурим найр хийдэг ба хуримын ёслолд оролцогсод ч адилхан хувцсалж, ижилхэн морь унадаг нь монгол хаан ордны уламжлалт хурим найрын явц, зан үйл, зумын дайллага, зүсэн хувцас заслын найрын уул төрхийг уламжлан хадгалсны гэрч, бас ч хаан ордны шатар цэрэг байсны гэрч юм. цахар хурим нь эхнээс дуустал дуу хөгжмийн дунд явагдаж "Асрын өндөр"-өөр эхэлж дуу бүрд гурван хэм архи бариж "Ээж аав" гэдэг дуугаар найраа өндөрлүүлдэг байна.